ТӨСВИЙН ТОДОТГОЛ: Сайд нарын урсгал зардлаас 431.4 тэрбум төгрөг хэмнэнэ

Хоосон
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
20
legacy:UchralEC/0820.png

2026 оны төсвийн тодотголыг УИХ-д өргөн мэдүүлсэн талаар Ерөнхий сайд Н.Учрал, Сангийн сайд З.Мэндсайхан нар мэдээлэл хийлээ. Тодруулбал, Урсгал зардлаас 431.4 тэрбум, нийслэлийн үнэт цааснаас 758 тэрбум, хөрөнгийн зардлаас 249.5 тэрбум нийт 1.4 их наяд 38.9 тэрбум төгрөг хэмнэнэ.

Хэмнэсэн зардлаасаа шинэ оныг хүлээж хойшлуулалгүйгээр 11-р сарын 1-нээс төрийн үйлчилгээний албаны цалинг жигд 50 хувиар нэмэх аж. Мөн 475 мянган ахмад настанд суурь буюу баталгаат тэтгэвэр олгоно гэдгийг Сангийн сайд онцоллоо.

Төсвөөс хэмнэсэн зардлыг ирэх өвөл цахилгаан станцуудын засвар, шинэчлэл, нөөцийн мах, түлш шатахууны нөөц, цэцэрлэгийн хүүхдийн эрт илрүүлэг зэрэг зүйлд зориулна гэв.

tenx-hd
Хуваалцах:20

СЭТГЭГДЭЛ (2)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Рио тинто-той байгуулсан гэрээг цуцлаад хөөгөөд гаргаачээ. Тэгвэл өдөр бүрийн хүүнд төлж байгаа мөнгөө эдийн засгийн эргэлтэд оруулахад л манай иргэдийн амьдрал дээшлээд л явчихна шүү дээ..

  • З
    Зочин

    Uvsiin hyrgasiin gantumuriin munhzul eruugiin hulgaich narsnii buus