АТГ нэр бүхий төрийн өндөр албан тушаалтны хахуулийн хэргийг илрүүлж, 2 тэрбум төгрөгийг нь төрийн санд нөхөн төлүүлжээ

 Хууль эрх зүй
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
40
legacy:ATG/зураг11 - 2022-03-07T150358.730.jpg

АТГ-аас үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн албан тушаалтны хэргийг илрүүлж, хохирлыг нөхөн төлүүлжээ. Тодруулбал, нэр бүхий төрийн өндөр албан тушаалтан их хэмжээний хахууль авч үндэслэлгүй хөрөнгөжих гэмт хэрэг үйлдсэнийг АТГ илрүүлж шалгасан байна. Шалгалтын явцад тухайн албан тушаалтны хууль бус орлого, хөрөнгийн эх үүсвэрийг тогтоох чиглэлд холбогдох ажиллагааг явуулжээ. Улмаар АТГ-ын мөрдөгчид мөрдөн шалгах ажиллагааны явцад 2 тэрбум төгрөгийг нь төрийн сангийн дансанд нөхөн төлүүлжээ.

Дашрмд дурдахад, 2026 оны эхний хагаст АТГ, ТЕГ, ЦЕГ-ын хамтарсан ажлын хэсэг нийт гурван эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг явуулсан байна. Мөн эхний зургаан сарын байдлаар мөрдөн шалгах ажиллагааны үр дүнгээр 6.4 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлсэн байна.

tenx-hd
Хуваалцах:40

СЭТГЭГДЭЛ (4)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • Х
    ХАХА

    ХАХА...ХАХУУЛ АВАГЧИЙГ ЯААГААД НЭРИЙГ НЬ ЗАРАЛДАГҮЙ ЮМ БЭЭ...ИЛ БИШ Л БОЛ...ИТГЭХД БЭРХ...НИЙГМИЙН ДУНД ИЛ ТОД БАЙДАЛ Л ИТГЭЛ ТӨРҮҮЛНЭ АТГ АА...

  • З
    Зочин

    Албан тушаал, нэрийг зарлаач ээ

  • З
    Зочин

    Овог нэр.

  • З
    Зочин

    Nomingiin bayrsaihanii naiz nymdavaa er emgui hogiin hulgaich guilagchin shorongiin horigdoluud