ТӨСӨВ 2027: Төрийн гурван өндөрлөг ирэх онд 636.4 тэрбум төгрөг зарцуулна

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
30

Засгийн газраас ирэх оны төсвийг өчигдөр /2026.08.31/ УИХ-д өргөн барьсан билээ. Эл төсвийн төсөлд 2027 оны төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 41.3 их наяд төгрөг, зарлагыг 43.6 их наяд, алдагдлын хэмжээг 2 их наяд 306 тэрбум төгрөг байхаар тусгаад буй билээ. Тэгвэл ирэх онд төрийн гурван өндөрлөгийн зарцуулах зардлын тооцоолол төсөвт хэрхэн суусан талаарх мэдээллийг сонирхуулъя.

Тодруулбал, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын буюу Монгол Улсын Ерөнхийлөгчид хамаарах төсвийг 34.3 тэрбум төгрөг байхаар баталжээ. Үүний 34 тэрбум нь урсгал зардлын төсөв бол үлдсэн 250 сая нь хөрөнгийн зардал байхаар тусгасан байх аж.

Харин УИХ-ын даргын хувьд 177.9 тэрбум төгрөгийн төсөвтэй байна. Үүний 170.2 тэрбум нь урсгал зардалд зарцуулахаар тусгасан бол 7.6 тэрбум нь хөрөнгийн зардал юм.

Ерөнхий сайдын хувьд эдгээр гурван эрхмээс хамгийн өндөр буюу 424.1 тэрбум төгрөгийг ирэх онд зарцуулна. Эл 424 тэрбум төгрөгийн 347.6 тэрбум нь урсгал зардалд зарцуулагдах аж.

Харин эдгээр төсөвт тусгагдсан дүнг өнгөрсөн жилийн төсөвтэй харьцуулахад, Ерөнхийлөгчийн төсөв 3.8 тэрбумаар, УИХ-ын даргын төсөв 32.4 тэрбумаар, Ерөнхий сайдын төсөв 61.7 тэрбумаар нэмэгджээ.

tenx-hd
Хуваалцах:30

СЭТГЭГДЭЛ (3)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • М
    Монгол

    Ерөнхийлөгч, УИХ даргын зардлууд чинь ямарч баялаг бүтээдэггүй зүгээр л ярьдаг, цаас үйлдвэрлэдэг, удирдлагын нэртэй зардал шүү танах шаардлагатай байна шүү

  • З
    Зочин

    Nomingiin bayrsaihanii naiz nymdavaa er emgui hogiin hulgaich guilagchin shorongiin horigdoluud

  • З
    Зочин

    гурван МАНгарын үрэх мөнгө өсөөд улныхан улам уруудаад байна