Юань солиулах зорилгоор фэйсбүүк зарын дагуу үл таних хүнтэй холбогдож, гурван удаагийн гүйлгээгээр нийт 93,990,000 төгрөг шилжүүлэн залилуулжээ

Фэйсбүүк зарын дагуу үл таних хүнтэй холбогдож, мөнгөө залилуулсан хэрэг гарчээ. Тодруулбал, цагдаагийн байгууллагад энэ оны 08 дугаар сарын 29-ний өдөр “Валют солиулах гээд залилуулсан” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна.
Гомдол, мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад иргэн "Л" юань солиулах зорилгоор фэйсбүүк зарын дагуу үл таних хүнтэй холбогдож, улмаар гурван удаагийн гүйлгээгээр нийт 93,990,000 төгрөг шилжүүлэн залилуулжээ.
Цагдаагийн байгууллагаас тухайн дансанд барилт хийж, хэргийг үргэлжлүүлэн шалгаж байна. Цахим орчинд нийтлэгдсэн зарын цаана залилагч этгээд байж болзошгүй тул аливаа санхүүгийн гүйлгээ хийхдээ нягталж, эрсдэлээс сэргийлэхийг анхааруулж байна.




