ШҮҮХ: Б.Баатарт хязгаарлалт тогтоож, мөрдөн шалгахаар боллоо

 Хууль эрх зүй
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
10
legacy:2026/03/NewFolder/NewFolder1/baa.png

Прокурорын байгууллагаас "Хэро"-гийн Б.Баатарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг буюу үндэсний эв нэгдлийг бусниулах зүйл ангиар шалгаж буй. Тэгвэл Нийслэлийн прокурорын газраас яллагдагч Б.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан “хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгож бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах, мөнгө угаах, гэмт хэргүүдэд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагаа явуулж түүнд хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авхуулах тухай санал ирүүлснийг шүүх 2026 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцжээ.

Шүүхээс хэргийн материалд цугларсан нотлох баримтууд, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан прокурор, өмгөөлөгчийн гаргасан санал зэрэгтэй танилцаад яллагдагчид эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх түүнийг дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор прокурорын саналыг хүлээн авч, яллагдагч Б.Баатарт 2026 оны 9 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.

tenx-hd
Хуваалцах:10

СЭТГЭГДЭЛ (1)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Тэхээр энэ мантууг хорьчихсон юмуу зүгээр хилийн хориг тавьчихсан юмуу. Эднүүс Монголыг жэнхэнэ утгаар нь авилгалийн шүлжээнд оруулсан авилгал улс орноо хагарган бутаргах янз бүрийн хорт нэвтрүүлэг контент юу юу ч хийв дээ.Урьд өмнө л монголд ийм юм болж байгаагүй маш том гэмт хэрэг шалгах нь маш зөв