ИРЦ: Таслалтаараа Ц.Даваасүрэн, гадаад томилолтоороо Х.Булгантуяа тэргүүлж яваа бол Х.Баттулга, Л.Оюун-Эрдэнэ нарыг ирцдээ АНХААРАЛ ХАНДУУЛАХ шаардлагатай гэв

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин 50 сек
50
c79ddd06-9d1b-4f78-8384-4c7a2dc3307a.webp

УИХ-ын намрын ээлжит чуулган өнгөрөгч есдүгээр сарын 15-нд нээлтээ хийсэн. Гэвч улс төрийн нөхцөл байдлаас шалтгаалж, намрын чуулганы толгой өвтгөсөн асуудлын нэг нь гишүүдийн ирцтэй холбоотой асуудал байв. Зарим өдрүүдэд ирц хүрэхгүй нөхцөл байдалд хүрч, улмаар чуулганы хуралдаан хойшлох дүр зураг ч нэлээдгүй ажиглагдсан билээ. Тэгвэл явцын "шалгалт" хийх үүднээс намрын чуулган эхэлснээс хойш хугацаан дахь УИХ-ын гишүүдийн чуулганы хуралдааны ирц хэр байсныг нэгтгэн хүргэе.

өрхар рахрагоо (7).webp

УИХ-ын чуулган эхлээд удаагүй тул гишүүдийн ирц дундаж үзүүлэлтээрээ харьцангуй өндөр хувьд хадгалагдаж байна. Тодруулбал, УИХ-ын 126 гишүүнээс 100 хувийн ирцтэй нийт 58 гишүүн байна. Харин үлдсэн 68 гишүүн нь 80 ба түүнээс бага хувийн ирцтэй байгаа юм. Харин парламент дотор ирцээрээ хэдийнээсээ сүүл мушгиж ирсэн УИХ-ын гишүүн Х.Баттулга энэ удаа ч ирцээрээ 126 гишүүний хамгийн сүүлд бичигдэж байна.

өрхар рахрагоо (9).webp

Намрын чуулганы эхэлснээс хойш дээрх таван гишүүн таслалтаараа тэргүүлж байна. Мөн эдгээрээс гадна Б.Пунсалмаагийн араас Б.Батбаатар, Б.Тулга, Г.Ганбаатар, Дам.Цогтбаатар нарын гишүүд ч удаалж байна.

өрхар рахрагоо (8).webp

УИХ-ын гишүүдийн дунд нэлээдгүй хэл ам дагуулдаг асуудал бол гадаад томилолт. Өнгөрөгч хаврын чуулганы хугацаанд үүнээс үүдэж олон ч гишүүд шүүмжлэлд өртөөд амжсан. Тэгвэл намрын чуулган эхэлснээс хойш гадаад томилолттой гэх шалтгаанаар чөлөө авсан гишүүдийг дээрх таван гишүүн тэргүүлж байна. Мөн Б.Түвшин, Б.Батцэцэг, Дав.Цогтбаатар зэрэг гишүүд тус бүр адил хоёр удаагийн гадаад томилолтод явжээ.

өрхар рахрагоо (5).webp

Намрын чуулган эхэлснээс хойших чөлөөний аваргуудыг дээрх таван гишүүн эзлэв. Гэхдээ чөлөө нь 1-2 дотор багтаж байна.

өрхар рахрагоо (10).webp

Тэгвэл бүх чуулганы туршид ирцийн асуудал дээрээ онцгой анхаарал хандуулах шаардлагатай хоёр гишүүн нэрлэгджээ. Үүнд, УИХ-ын гишүүн Х.Баттулга, Л.Оюун-Эрдэнэ нар багтаж байна. Учир нь тэдний нийт ирц 21-28 хувийн хооронд хэлбэлзэж байна.

Харин энэ намрын чуулган эхэлснээс хойш хугацаанд ирцдээ анхаарал хандуулах шаардлагатай 24 гишүүн нэрлэгджээ. Үүнд: Н.Алтанхуяг, Ц.Даваасүрэн, С.Амарсайхан, О.Батнайрамдал, Д.Амарбаясгалан, Х.Баасанжаргал, Б.Батбаатар, Б.Бейсен, Х.Болормаа, Г.Ганбаатар, С.Ганбаатар, Л.Гантөмөр, Х.Ганхуяг, Ч.Лодойсамбуу, П.Мөнхтулга, Э.Одбаяр, Л.Оюун-Эрдэнэ, Б.Пунсалмаа, Д.Рэгдэл нарын гишүүд багтжээ.

өрхар рахрагоо (6).webp

Тэгвэл намрын чуулган эхэлснээс хойшхи хугацаанд УИХ-д суудалтай намууд дундаас ХҮН намын хамгийн өндөр буюу 92.5 хувийн ирцтэйгээр тэргүүлж байна. Харин бусад намуудын тухайд:

МАН - 83.8 хувь

АН - 72.4 хувь

ИЗНН - 90 хувь

Үндэсний Эвсэл - 75 хувьтай байна.

tenx-hd
Хуваалцах:50

СЭТГЭГДЭЛ (5)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • М
    Ман хулгачд

    СОНГООРОЙ

  • З
    Зочин

    УИХ гишүүний үндсэн үүрэг нь хуралдаа суух хууль батлах л баймаар юм энэ Хөвсгөлийн Даваасүрэн гээд хулгайчийг ахиж хэзээ ч УИХ д бүү алхуул дандаа шантааж хийнэ мөнгө угаана авлига авна гээд есөн шид нь бүрдсэн хулгайч даа 20тэрбум төгрөгөөр барьсан цагаан идээний үйлдвэр гээд байгааг хараач дээ олигтойхон айлын малын саравчнаас дор юм хайран мөнгө хөрөнгө буцааж новшоор төлүүлэх хэрэгтэй

  • Х
    ХАК

    АЛБАН ТУШААЛААСАА БУУЧИХААРАЙ ГОМДДОГ ЮМ УУ МЧДЭГ ЮМУУ ХЭСЭГ АЛГА БОЛХИЙН. БАТТУЛГА ДАВААСҮРЭН МЭТИЙН ЮМНУУДЫГ ОДОО СОНГОХОО БОЛИУЛ ЯАСИЙН БЭЭ

  • Х
    Ха ха

    Хүүхэд гаргасан гээд өөрийн дуртай цагтаа хуралд суудаг, хэрүүл шуугиан тарина, хэрэгтэй хэрэггүй асуудлыг, мэддэг мэддэггүй чалчина, дургүй нь хүрэхээрээ алга болдгоороо хэн тэргүүлэх вэ. Ккккк

  • С
    сонгогч

    шөнөжин нойргүй хонодог сувилагч, хар үүрээр ажилдаа гардаг хот тохижилтын ажилтан ажлаа ингэж тасалсан бол аль хэдийн халагдсан байгаа, төрийн ордонд татвар төлөгчдийн мөнгөөр тэжээлгэж байгаа тарган гахайнууд хор найруулж засаг унагах албан тушаал хийсэн хэргийн ял наймаалцахаас бусдаар ажилдаа ирэхгүй байх дархан эрхгүй, бүгдийг нь зайлуулах хэрэгтэй