Б.Пүрэвдагва: Хоёр хувийн албан татварыг 50 хувиар бууруулах саналаа НИТХ-д оруулж байна

Нийгэм
UBn team
Унших: 1 мин
20
MPA PHOTO 2026-9-100-5505.webp

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн ээлжит хуралдаан болжээ. Хуралдаанаар Хотын дарга Б.Пүрэвдагва "Архи тамхи, согтууруулах ундаа, баар цэнгээний газраас бусад аж ахуйн нэгжийн төлдөг Улаанбаатар хотын хоёр хувийн албан татварыг 50 хувиар бууруулах саналаа НИТХ-д оруулж байна.

Шатахуун, инфляцын үнийн өсөлттэй холбогдуулан аж ахуйн нэгж байгууллагууддаа төр дэмжлэг үзүүлнэ. Бизнес эрхлэгчдэд тулгарч буй дарамтыг бууруулж, татварын хөнгөлөлт олгосноор нийслэлд үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдэд нийт 8 тэрбум төгрөгийн татварын хөнгөлөлт үзүүлэх юм" гэлээ.

Сануулахад, наймдугаар сарын 6-ны өдрийн НИТХ-ын хуралдаанаар аж ахуйн нэгж үйл ажиллагаа эрхлэхэд шаардаж байсан 103 төрлийн зөвшөөрлийг цуцалсан билээ.

tenx-hd
Хуваалцах:20

СЭТГЭГДЭЛ (2)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    зочин

    Нийслэл маань их мөнгөтэй болоод татвар бууруулж бна уу сонгууль дөхөөд ард түмэндээ тал засаад бна уу ,татвараар ингэж оролдох нь юу л бол доо,

  • Х
    Хаха

    Ямар их юм руу үсэрдэг юм бэ дээ. Аргагүй дээ тостой тогоо руу үсэрч байгаа хүн чинь хаха