Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болголоо

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин 10 сек
42
aJ00KHTA6O0czIx33SHO.webp

Суурьшлын бүсэд хүрэн баавгай орж ирж, эрдэнэт хүний амь нас хохирсон эмгэнэлт явдал тохиолоо. Амь насаа алдсан иргэний ар гэр, төрөл төрөгсдөд Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс Ерөнхий сайд гүн эмгэнэл илэрхийлэв. 

Хүний амь нас, эрүүл мэндэд аюул учруулж буй нөхцөл байдалтай холбогдуулан иргэдийн аюулгүй байдлыг хамгаалж,  эрсдэлийг бууруулах шуурхай арга хэмжээ авч, салбар хоорондын нэгдсэн зохион байгуулалтаар хангаж ажиллахыг  Улсын Онцгой комисс, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Хууль зүй, дотоод хэргийн яамны удирдлагуудад /2026.10.09/ үүрэг болголоо

Баавгай хүний аминд хүрч хөнөөж байхад хууль, дүрэм өөрчилье гэж ярьж, хугацаа алдах эрх бидэнд байхгүй. Эрх зүйн өөрчлөлтөөс өмнө одоо байгаа хуулийн хүрээнд иргэдээ хамгаалж, урьдчилан сэргийлэх арга хэмжээг шуурхай авч ажиллахыг анхааруулав.

Цагдаа, дотоодын цэрэг, зэвсэгт хүчин, байгаль хамгаалагч, мэргэжлийн анчдын багийг эрсдэлтэй байршлуудад илгээх, мэргэжлийн байгууллагуудыг 24 цаг ажиллууллах, Улсын Онцгой комисс иргэдэд шаардлагатай мэдээллийг  өдөр бүр хүргэж ажиллахыг даалгалаа.

Иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг хамгаалах болон баавгайг барих, тээвэрлэх, тохиромжтой нутагт нутагт шилжүүлэн тавих арга хэмжээг шуурхай зохион байгуулахыг холбогдох албан тушаалтнуудад даалгасан, баавгайн унтуулгын буу, эм, урвалж бодис, багаж хэрэгслийг хил, гаалиар  оруулж ирэх асуудлыг шуурхайн зохион байгуулахад шаардлагатай нэг тэрбум төгрөгийн санхүүжилтийг Засгийн газар шийдвэрлэсэн. Хэрэгжилтэд нь анхаарч ажиллах, техник, технологийн дэвшлээр баавгайн тоо толгойн мэдээллийг гаргахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болголоо. 

tenx-hd
Хуваалцах:42

СЭТГЭГДЭЛ (4)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • И
    Иргэн

    Иргэдээсээ илүү баавгайг илүүд тавьдаг улс орныг анх удаа харлаа.Монгол улс минь ийм байгаад үнэхээр эмгэнэлтэй байна.Ямарч тайван амьдрах нөхцөл алга.

  • Э
    элбэгдорж хүүр байна.

    Амьтантай тэмцэж байхаар амьтан явдаг бүсэд ардчилал,эрх чөлөө нэрээр дураараа ирж суурьшсан хөдөөний золбин пиздануудыг ирсэн газар луу нь хөөж зайлуул.

  • И
    Иргэн

    Тэрбум төгрөгөөр яг юу хийх бол оо, дундаас нь цавчаа хийх гэж улайран зүтгэсээр тэрбумыг батлуулчихсан бх шив дээ❗️ Зүгээр л ард иргэдийг амиа хамгаалж буудах эрхийг нь олгоход иргэд өөрсдөө учраа олчих бсн юм ш дээ❗️ Тэрбум төгрөгийг яг хэрэгтэй газарт нь зарцуулахгүй халааслахаа аль хэзээний тооцоолчихсон бгаа даа, Учрал сайд аа доогуур чинь бгаа паразит шуналтнуудыг харин цөөлөөч...

  • А
    Ах

    Мэргэжилийн анчид.. бүр тийм баг байдаг юм уу? Жуулчин дагуулж буудуулдаг хэдэн баагий байгаа. Жийпээр чоно хөөж дайрдаг хэдэн хөөрцөн залуус бий. Баавгай агнана гэдэг зүгээр нэг буу шагайсан хүний ажил биш. Миний өвөө улсын сайн анчин байлаа. 40 гаруй баавгай агнасан. Хоёр ч удаа өөрөө бариулах шахсан байдаг. Маш ухаантай амьтан гэдэг. Баавгай барах анчин нэг их олон үлдээгүй байхаа.