Г.Тэмүүлэн: Иргэд сонирхсон орон сууцныхаа бүх мэдээллийг нэгдсэн сангаас авах боломжийг бүрдүүлнэ

Нийгэм
UBn team
Унших: 1 мин 51 сек
41
MPA PHOTO 2026-9-100-9218.webp

Орон сууцын залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол батлагдлаа. Барилгын ажил эхлүүлэх зөвшөөрлийг аймаг, нийслэлийн Засаг дарга олгож, уг зөвшөөрлийн үндсэн дээр компаниуд захиалгаа авдаг. Мөн зөвшөөрөлгүйгээр ч сууц, талбайн захиалга авч байна. Захиалгын гэрээ байгуулахдаа тухайн сууц, талбай өмнө нь захиалагдсан эсэхийг шалгах боломжгүйгээс давхар захиалга хийгдэж, иргэд залилах гэмт хэргийн хохирогч болсоор байна. Өнөөдрийн байдлаар 2,569 иргэнд 206.0 тэрбум төгрөгийн хохирол учирчээ.  

Ерөнхий сайдын 2026 оны 154 дүгээр захирамжаар “Орон сууцын захиалгын гэрээний улмаас хохирсон иргэдийн хууль ёсны эрх, ашгийг хамгаалах асуудлыг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд шалгаж, үүсээд байгаа нөхцөл байдлыг шийдвэрлэх” үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулсан.

Хохирогчдын тоо нэмэгдэх эрсдэлтэй байгаа тул холбогдох төрийн байгууллагад байгаа мэдээллийг нээлттэй, ил тод болгож, иргэн, хуулийн этгээдийг урьдчилан сэргийлэх боломжтой үнэн зөв мэдээллээр хангах зайлшгүй шаардлага үүсжээ.

Засгийн газрын энэ тогтоолоор аймаг, нийслэлийн Засаг дарга барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ, тухайн барилгын хаягийн болон хот байгуулалтын мэдээллийн сангийн бүртгэлд бүртгэсэн байршлын урьдчилсан хаяг, давхрын зохион байгуулалтын зураг, сууц, талбайн хаалганы дугаар болон хаалганы дугаар бүрээр үүсгэсэн QR код бүхий дахин давтагдашгүй дугаар зэрэг мэдээллийг барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл олгосноос хойш ажлын гурван өдөрт Улсын бүртгэлийн ерөнхий газарт цахимаар хүргүүлэхийг үүрэг болголоо. Мэдээлэлд өөрчлөлт орсон тохиолдолд шинэ мэдээллийг мөн гурванөдөрт цахимаар хүргүүлнэ.

Улсын бүртгэлийн байгууллага барьж дуусаагүй орон сууцын барилгын сууц, талбайд урьдчилсан тэмдэглэл, захиалгын гэрээ хийгдсэн тохиолдолд эдгээр тэмдэглэлийн төлөв, тэдгээрийн өөрчлөлтийг албан ёсны цахим хуудсаар мэдээлнэ. 

Ингэснээр иргэн, хуулийн этгээд сууц, талбай захиалгын гэрээ байгуулахаас өмнө тухайн сууц, талбайд өмнө нь захиалга, эсхүл урьдчилсан тэмдэглэл хийгдсэн эсэх зэрэг мэдээлэлд үндэслэн гэрээ байгуулах эсэх шийдвэр гаргах, учирч болзошгүй эрсдэлийг урьдчилан тооцох боломж бүрдэнэ гэж үзлээ.

Энэ талаар ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэн "Иргэд орон сууцны мэдээллийг нягтлах боломжгүйгээс залиланд их өртөж байна. Тиймээс баригдаж байгаа болон баригдсан бүх барилгын мэдээллийг нэгдсэн санд байршуулна. Ингэснээр иргэд сонирхсон сууцаа зөвшөөрөлтэй, газар нь асуудалтай эсэх, давхардуулан гэрээ хийгдсэн зэрэг бүх мэдээллийг нэгдсэн сангаас авах боломжийг бүрдүүлнэ. Барилга эхлүүлэх зөвшөөрөл олгосон өдрөөс хойш гурав хоногийн дотор бүх мэдээллийг нь нэгдсэн санд байршуулна" гэлээ.

tenx-hd
Хуваалцах:41

СЭТГЭГДЭЛ (4)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    ЗОЧИН

    ДОТООДЫН ЦЭРГИЙН АЛБА ХААГЧ НАР ДҮРМИЙН БУС ХАРЬЦАА ГАРГАРГАСАН ГЭЖ ӨМНӨХ ХЗ ЧИНЬ ДООТОДЫН ЦЭРГИЙН ШТАБЫН ДАРГАД ХАРИУЦЛАГА ТООЦОН АЖИЛЛААС НЬ ЧӨЛӨӨЛЖ ӨӨР ХҮН ТОМИЛСОН САХИЛ ХҮРТЭЭД ШАЛ ДОРДОВ ГЭДЭГ ШИГ ШИНЭЭР ТОМИЛОГДСОН ДОТООДЫН ЦЭРГИЙН ШТАБЫН ДАРГЫН ҮЕД ЦАХ ЭРҮҮГ ХУГАЛСАН ГЭМТ ХЭРЭГ ГАРСАН ТУХАЙ ХЭВЛЭЛД МЭДЭЭЛЭЛ ГАРААД УДААГҮЙ БАЙХАД АХИН АЛБА ХААГЧИЙН МЭСЭЭР ГЭМТЭЭСЭН ХЭРЭГ ГАРСАН ТУХАЙ МЭДЭЭЛЭЛ ЦАЦАГДСАН. ЦАХ-Н АЮУЛГҮЙ БАЙДАЛЫГ ХАНГАХ ҮҮРЭГ ХҮЛЭЭН ТОМИЛОГДСОН ДАРГЫН ҮЕД УДАА ДАРААЛАН ГЭМТ ХЭРЭГ ГАРЧ БАЙХАД АЖЛЫН ХАРИУЦЛАГА ТООЦОН АЖИЛЛААС ЧӨЛӨӨЛӨХГҮЙ ТҮҮНД БРИГАДЫН ГЕНЕРАЛЬ ЦОЛ ОЛГОХ ТОДОРХОЙЛОЛТ ХИЙЖ ГЕНЕРАЛЬ ЦОЛ ОЛГУУЛСАН НЬ ЯМАР УЧИРТАЙ ЮМ? ЭНЭ ТЭГЭЭД ШУДАРГА ЁС ЮМ УУ? ЭНЭ ТЭГЭЭД ХУУЛЬ ХҮН БҮРТ ТЭГШ ҮЙЛЧИЛЖ БАЙГАА НЬ ЭНЭ ЮМ УУ? ХЗС БОЛЖ БАЙГАА ТЭМҮҮЛЭН ТА ЭНЭ АСУУДАЛД ХАРИУЦЛАГА ТООЦОН ХАРИУЦСАН ГАЗАРТАА УДАА ДАРААЛАН ГЭМТ ХЭРЭГ ГАРГАСАН ДЦ-Н ШТАБЫН ДАРГЫГ АЖИЛЛААС ЧӨЛӨӨЛӨХ ҮҮРГЭЭ БИЕЛҮҮЛЭХГҮЙ ЮУ ХҮЛЭЭГЭЭД БАЙГАА ЮМ?? АРД ТҮМЭН ХЭЛЖ БАЙГАА ҮГ ХИЙЖ БАЙГАА ҮЙЛДЭЛ БОЛГОНЫГ АНХААРАЛТАЙ ХАРЖ БАЙГАА. АСУУДАЛД АНХААРАЛ ХАНДУУЛЖ ШИЙДЭХ ЁСТОЙ ГЭЖ САНАЛ ХЭЛХЭД ЯАГААД УСТГУУЛЖ БАЙГАА ЮМ ШУДАРГА АЖИЛЛАЖ ЧАДАХГҮЙ БОЛ ЗАЙЛААЧ ДЭЭ.

    ДОТООДЫН ЦЭРГИЙН АЛБА ХААГЧ НАР ДҮРМИЙН БУС ХАРЬЦАА ГАРГАРГАСАН ГЭЖ ӨМНӨХ ХЗ ЧИНЬ ДООТОДЫН ЦЭРГИЙН ШТАБЫН ДАРГАД ХАРИУЦЛАГА ТООЦОН АЖИЛЛААС НЬ ЧӨЛӨӨЛЖ ӨӨР ХҮН ТОМИЛСОН САХИЛ ХҮРТЭЭД ШАЛ ДОРДОВ ГЭДЭГ ШИГ ШИНЭЭР ТОМИЛОГДСОН ДОТООДЫН ЦЭРГИЙН ШТАБЫН ДАРГЫН ҮЕД ЦАХ ЭРҮҮГ ХУГАЛСАН ГЭМТ ХЭРЭГ ГАРСАН ТУХАЙ ХЭВЛЭЛД МЭДЭЭЛЭЛ ГАРААД УДААГҮЙ БАЙХАД АХИН АЛБА ХААГЧИЙН МЭСЭЭР ГЭМТЭЭСЭН ХЭРЭГ ГАРСАН ТУХАЙ МЭДЭЭЛЭЛ ЦАЦАГДСАН. ЦАХ-Н АЮУЛГҮЙ БАЙДАЛЫГ ХАНГАХ ҮҮРЭГ ХҮЛЭЭН ТОМИЛОГДСОН ДАРГЫН ҮЕД УДАА ДАРААЛАН ГЭМТ ХЭРЭГ ГАРЧ БАЙХАД АЖЛЫН ХАРИУЦЛАГА ТООЦОН АЖИЛЛААС ЧӨЛӨӨЛӨХГҮЙ ТҮҮНД БРИГАДЫН ГЕНЕРАЛЬ ЦОЛ ОЛГОХ ТОДОРХОЙЛОЛТ ХИЙЖ ГЕНЕРАЛЬ ЦОЛ ОЛГУУЛСАН НЬ ЯМАР УЧИРТАЙ ЮМ? ЭНЭ ТЭГЭЭД ШУДАРГА ЁС ЮМ УУ? ЭНЭ ТЭГЭЭД ХУУЛЬ ХҮН БҮРТ ТЭГШ ҮЙЛЧИЛЖ БАЙГАА НЬ ЭНЭ ЮМ УУ? ХЗС БОЛСОН ТЭМҮҮЛЭН ТА ЭНЭ АСУУДАЛД ОДОО БОЛТОЛ ХАРИУЦЛАГА ТООЦОН ХАРИУЦСАН ГАЗАРТАА УДАА ДАРААЛАН ГЭМТ ХЭРЭГ ГАРГАСАН ДЦ-Н ШТАБЫН ДАРГЫГ АЖИЛЛААС ЧӨЛӨӨЛӨХ ҮҮРГЭЭ БИЕЛҮҮЛЭХГҮЙ ЮУ ХҮЛЭЭГЭЭД БАЙГАА ЮМ?? АРД ТҮМЭН ХАРЖ БАЙХАД БИТГИЙ ХУДАЛ ЯРИАД ЯВААД БАЙХ. ЧАДАХГҮЙ БОЛ ЭРТХЭН ЗАЙЛААЧ.