О.Цогтгэрэл: Оюутолгойн ногдол ашиг "Үндэсний баялгийн сан"-д иргэдийн дансанд хуримтлагдах ёстой болохоос МАН-ын авлигад идэгдсэн хулгайн мөнгийг нөхөх зориулалтгүй

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
70
MPA PHOTO 2026-4-4311.webp

Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар олон нийтийн санал асуулга өнөөдөр эхэлсэн билээ. Иргэд ногдол ашгаа бэлэн мөнгөөр дансандаа авъя гэж байгаа ч ийм хуулийн боломж байхгүйг Сангийн сайд З.Мэндсайхан өнөөдөр тайлбарласан.

Тэгвэл сөрөг хүчин АН-ын дарга О.Цогтгэрэл энэ талаар байр сууриа илэрхийлжээ. Тэрбээр "Оюутолгойн ногдол ашиг хуулиараа Үндэсний Баялгийн санд иргэдийн дансанд хуримтлагдах ёстой болохоос биш Ардын намын авлигад идэгдсэн хулгайн мөнгийг нөхөх зориулалтгүй. Монголын төр стратегийн ордуудаас төрд ногдох ногдол ашгийг хэрхэн хуримтлуулах, зарцуулах тухай Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг 2 жилийн өмнө баталсан билээ. Гэтэл Ерөнхий сайд ‬хуулиа гишгээд, хулгайд нэрвэгдсэн 10 аймгийн ДЦС зэрэгт зарцуулах хууль бус санаачилга гаргаад, олон нийтээс санал асууж эхэлжээ.

Авлига, үр ашиггүй төслүүдийн төлөөсийг ард түмнээр төлүүлж болохгүй. Иргэдийн хуримтлалд очих мөнгийг төсвийн цоорхой нөхөх хэрэгсэл болгож болохгүй" гэв.

tenx-hd
Хуваалцах:70

СЭТГЭГДЭЛ (7)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • Ө
    Өлзийхишиг

    Дансандаа авьяа

  • Г
    Гэрэлсүх

    дансандаа авий

  • О
    Одончимэг

    Дансандаа авий

  • У
    Ууганбаяр

    Ноогдол ашиг нэг өөр зүйл иргэд хувьдаа авах нь зөв. Харин улсын хэмжээнд ямар нэг бүтээн байгуулалт хийх бол түүнийгээ биднээс авсан татвар торгууль хураамжийн мөнгөөр хийх нь зөв гэж бодож байна

  • A
    Azaa

    Gishuud ta bugd urd ni Barij boloh l baisan sh dee irgediin mongiig dansand ni ogoldoo awch heregtseendee gereglemeer bn

  • 0
    0

    OYU tolgoin hunii nuutsud ajildag bayrmaa shorongiin horigdoluudiin devesger

  • Х
    Хүрэл

    Луйврын засгийн газар луйврын сонгуулийн мөнгөө ард түмний хувийн хөрөнгөөр босгож байна ю.Монголын Авилгачдын Намынхан