“Акуа гарден”-ы маргаан хяналтын шатанд шилжлээ

 Хууль эрх зүй
М.Ариунжаргал
М.Ариунжаргал
Унших: 1 мин
123
IMG_4434.webp

Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн энэ сарын 15-ны өдрийн хуралдаанаар “Акуа гарден”-ы гэх тодотголтой, “Онч шийдэл” НҮТББ-ын нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэв.

Тодруулбал, Нийслэлийн ерөнхий архитектор бөгөөд Хот байгуулалт, хотын стандартын газрын даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээдийн өмгөөлөгч, нэхэмжлэгчийн төлөөлөгч болон өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хэлэлцэхээр болсон байна.

Уг хэргийг анхан шатны шүүхээс хэлэлцээд “Онч шийдэл” НҮТББ-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн бол давж заалдах шатны шүүх хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасан юм.

Харин Улсын дээд шүүхийн 2026 оны тавдугаар сарын 26-ны өдрийн хуралдаанаар давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасан нь буруу гэж дүгнэжээ. Мөн давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд маргааныг өөрөө эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзсэн байна.

Үүний дагуу давж заалдах шатны шүүх 2026 оны долдугаар сарын 8-ны өдөр хэргийг дахин хэлэлцэж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн байна.


tenx-hd
Хуваалцах:123

СЭТГЭГДЭЛ (12)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Үхсэн... нүдэн дээр нь бариад байхад яаж чадаагүй зөвшөөрлөө өгчихсөн бж хурдан ашиглалтад өгөөд цаашаа яв малнудаа. Өөрсдөө эрсдэлээ даана. Авилга шантаажаа авч дуусаагүй юмуу

  • Ц
    Цэцэн

    Ойлгогдохоор бичээч,Авилга хороололын талыг нь нураагаад орхих юмуу.

  • G
    Gal

    Яахыг нь харья даа…шүүх шударга шийдвэр гаргах нуу яах нуу….

  • З
    залуур

    Хүний амь эрсэдсэнээс хөрөнгө эрсэдсэн нь хамаагүй дээр, наадхаа буулгаж аюулгүй болго шүүгчид ээ!!!

  • Z
    Za

    Дээд шүүх нь шийдээд ашиглалтад оруулахаар болсон юм бишүү. Тэр зарим хэсгийг хангана гэдэг нь. Тэр дарга нарын хэрэг тусдаа үлдсэн гэж ойлголоо. Мөн ойлгоход хэцүү бичих юм.

  • Б
    Би

    Хурдан шийдээд захиалагч нараа оруулаач.Ниргэсэн хойно нь хашгирав гээч болох юмаа.Нэгэнт баригдсан өнгөрөө,нурааж чадахгүй.х

  • Б
    Б

    Төр хулгайч 2 ын хэн нь ялахнуу харнаа

  • З
    Зочин.

    Байр авах гэсэн хүмүүст ямар ч буруу байхгүй. Мөнгөө өгсөн айлууд бол үнэхээр хохирч байна. Намар ашиглалтанд орно гэж сонсоод, хүүхдүүдээ, ойр сургуульд шилжүүлсэн боловч оролгүйгээс, айлын байр хөлсөлж, олон айл, хүүхдүүд зовж явна аа!

  • И
    И

    Хулгайчуудаар усан паркийг бариулсны дараа наад хотхоноо ашиглалтанд оруулбал таарна. Хулгайч нарт төр ялагдах ёсгүй !

  • З
    Зочин

    Авилгал хорооллыг ашиглалтад оруулах юм бол тэр хүмүүсийг өршөөлгүй шоронд явуулах хэрэгтэй байх гэж бодож байна. Эс тэгвээс авилгал төр засгийг ил тод ялсан хэрэг болох байх. Усан цогцолбор гэж хуураад байр барьдаг худалч нөхдүүдийг хатуу шийтгэх хэрэгтэй!!!

    • З
      Зочин

      Хуц. Би байрандаа орноо за юу муу Өгөр новш минь

  • З
    Зочин

    Бүгдээрээ мэдэж байхад Монголын шүүх мэдэн будилаад байх юмаа