Тамхины зах зээл контрабанд руу шилжинэ

Нийгэм
UBn teamУнших: 1 мин 1 сек
00
IMG_4373.webp

Тамхины амт, үнэрийг бүхэлд нь хориглох шийдвэрбуюу хууль санаачлагчын зорилго биелэлээ олоходтулж ирлээ. Уг хуулийг хүүхэд хамгаалал, эрүүлмэндийг сайжруулах зэрэг сайхан уриатайгаар олоннийтэд танилцуулсан ч цаад зорилго нь шинэ тутамүүссэн никотин агуулсан бүтээгдэхүүнийг хориглохшийдвэр байв уу.

Энэ хууль хэрэгжиж эхэлснээр хууль ёсны худалдаандбайсан бүтээгдэхүүнүүд зах зээлээс шахагдаж, тэдгээрийг орлох хууль бус нийлүүлэлт бий болохэрсдэл нэмэгдэнэ гэдэг талаар шүүмжийг үл тоож буй. 

Энэ бол зөвхөн цахилгаан тамхины асуудал биш. Хуулийн төслийн амт, үнэрийн хоригийн хамраххүрээнээс шалтгаалан янжуур, халаадаг тамхи болонбусад никотин агуулсан бүтээгдэхүүний зах зээлд шууднөлөөлж буй хэрэг. 

Ийм нөхцөлд Монголын хууль ёсны импортлогчид, худалдаа эрхлэгчид хумигдаж, харин хил дамнасанхууль бус наймааны сүлжээнд боломж нээгдэнэ.

Казахстан болон бусад хөрш орноос гаралтайбүтээгдэхүүн хууль бус сувгаар орж ирэх, дотоодынэрэлтийг хангах эрсдэлийг төр тооцсон уу? Монголынзах зээлд контрабандын эзлэх хувь нэмэгдвэл үүнийгхэн хянах вэ.

Эцэст нь хэрэглэгчид чанарын баталгаагүй бүтээгдэхүүн худалдан авч, улс татвараа алдаж, харинхууль бус наймаачид ашиг хүртэх нөхцөл бүрдэжмэднэ.

Хүүхдийг хамгаалах нэрээр насанд хүрэгчдийнхууль ёсны зах зээлийг боомилох нь хүүхдийгхамгаалж буй хэрэг мөн үү

Хориглохын оронд насны хяналт, тусгай зөвшөөрөл, бүтээгдэхүүний стандарт, худалдааны хатуухариуцлага зэрэг зохицуулалтыг яагаад нэн тэргүүндавч үзэхгүй байна вэ.


tenx-hd