СХД-ийн Засаг даргад НИТХ-ын төлөөлөгч Г.Батзориг яригдаж байна

Нийгэм
UBn team
Унших: 1 мин
113
ubn-v2-media-qdj0d8ka-1.webp

Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Мандуул, СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлөхөөр яригдаж буй гэх мэдээлэл бий. Тэгвэл тэдний оронд НИТХ-ын төлөөлөгч З.Төмөртөмөө, Г.Батзориг нар яригдаж байна. Тодруулбал, Чингэлтэй дүүргийн Засаг даргад З.Төмөртөмөө, СХД-ийн Засаг даргад Г.Батзориг томилогдохоор тохироогоо хийсэн хэмээн эх сурвалж мэдээлж байна.

З.Төмөртөмөө нь Чингэлтэй дүүргээс НИТХ-д сонгогдож байсан бол Г.Батзориг нь СХД-оос НИТХ-д сонгогдож байсан юм.

Сануулахад, өнгөрсөн баасан гарагт Нийслэлийн МАН-ын хорооны тэргүүлэгчид хуралдаж, Нийслэлийн МАН-ын Бага хурлыг ирэх арваннэгдүгээр сарын 7-нд хуралдуулахаар товлосон. Бага хурлаар одоогийн нийслэлийн намын дарга Х.Нямбаатарыг чөлөөлж, оронд нь ажиллах даргыг сонгох юм.

Уг товыг гаргахаас гадна тэргүүлэгчид Х.Нямбаатарын үед Чингэлтэй дүүргийн Засаг даргаар томилогдсон Н.Мандуул, СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлөхөөр тохирсон аж.


tenx-hd
Хуваалцах:113

СЭТГЭГДЭЛ (11)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Газрын албан ажиллаж байсан их ч газар зарж хөлжсөн дөө шунлын тулам

  • Г
    Ганаа

    Чингэлтэйн Мандуул чинь их сайн ажиллаад бгаан бишүү

  • И
    Иргэн.

    Энэ нөхөр амьд л байгаа юм байна.сонгуулиар нөгөө хэдийгээ дагасан хэлгүй зомби шиг яваад байсан тэгээд алга болсон.

  • Н
    Настан

    Ард түмний дундаас амьдрал мэддэг хүнээ сонгооч нам хөөгөөд яадаг ба тохироо хийдэг ч гэх шиг арай юу...

  • Б
    БаР

    СХД даяар авилгалч хүнд сурталтай гэдгийн мэднэ дээ энэ хүнээс юу ч гарахгүй нямбаатар нийслэл рүү авчирсан хог новш СХД газрынхан авилгалын мөнгөөрөө морьд авсан далдгансан уяачид болсон анхдагч нь энэ хулгайчдын

  • И
    Иргэн

    Махан толгой доо. Нөгөө Нямбаатарын хүн дээ

  • Z
    Zochin

    За болио юучгүй бсн нөхөр гэнэт бас баяжсан өчнөөн газар зарсан шдээ

  • З
    Зочин

    МАН,АН.-эвсээд Эх орноо.хөгжүүлэх Чадваргүй гэдэг нь нотлогдлоо. Балти хавийн.3.жижиг орон шиг хөгжих боломж алга уу???

  • З
    Зочин

    Хүн шоолж байж элсэж ордог тусгай алба гэж дэлхийд бдаггү юм Гэнэн цайлган хүмүүсийг сайн молигдож байх шив дэ

  • Б
    Би

    Бас нэг авилгач. Махан толгой. Нямбаатар хүч сулраагүй бололтой, бас өөрийн хүнээ томилох нь

  • И
    Иргэн

    Ккк… Батзориг нь бүр ч илүү Нямбаатарын хүн шүү дээ.. дүүргийн ИТХ ч чадамжгүй болж дээ, өөрсдөө ч Засаг даргаа томилж ч чадахгүй