2026 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Эдийн засаг, хөгжлийн яамны дэргэдэх Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах Дэд зөвлөлийн хуралдаан зохион байгуулагдлаа

Нийгэм
М.Ариунжаргал
М.Ариунжаргал
Унших: 1 мин 9 сек
00
01M2PYV5K6VSWPYM5DCNR0V88S.webp

Эдийн засаг, хөгжлийн яам болон харьяа байгууллагуудаас хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах чиглэлээр хэрэгжүүлж буй болон цаашид хэрэгжүүлэхээр төлөвлөж буй бодлого, үйл ажиллагааны талаар санал солилцож, цаашдын хамтын ажиллагааны чиглэлээ тодорхойлов.

Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдын 2026 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн А/84 дүгээр тушаалаар байгуулагдсан тус Дэд зөвлөл нь хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх, тэгш оролцоо, хүртээмжийг бодлого, төлөвлөлт болон үйл ажиллагаанд тусган хэрэгжүүлэх, төрийн байгууллага болон холбогдох талуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой юм.

Тус хуралдаанд Үндэсний шинжлэх ухаан, технологийн сангийн Захиргаа, удирдлагын хэлтсийн дарга Б.Бадамцацрал оролцож, хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах, тэгш оролцоо, хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэдээлэл, санал солилцлоо.

Хуралдаанаар Дэд зөвлөлийн зорилго, чиг үүрэг, үйл ажиллагааны талаар танилцуулж, хөгжлийн бэрхшээлийн нийгмийн загвар, хөгжлийн бэрхшээлтэй иргэний эрхийг хангах, хамгаалах талаарх ойлголтыг нэмэгдүүлэх чиглэлээр мэдээлэл өгч мөн хөгжлийн хөтөлбөрт тусгасан ажлуудын талаар авч хэрэгжүүлэх чиглэл өгсөн байна. Эдийн засаг, хөгжлийн яам болон харьяа байгууллагуудаас хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах чиглэлээр хэрэгжүүлж буй болон цаашид хэрэгжүүлэхээр төлөвлөж буй бодлого, үйл ажиллагааны талаар санал солилцож, цаашдын хамтын ажиллагааны чиглэлээ тодорхойлов.

Үндэсний шинжлэх ухаан, технологийн сан нь цаашид байгууллагын үйл ажиллагаа, бодлого төлөвлөлтөд хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх, тэгш оролцоо, хүртээмж, ялгаварлан гадуурхахгүй байх зарчмыг хангах чиглэлээр холбогдох арга хэмжээг хэрэгжүүлэхэд анхаарч ажиллана.

tenx-hd