“Falling Walls Lab Ulaanbaatar 2026” арга хэмжээ зохион байгуулагдлаа

Шинжлэх ухаан, технологи, инновацын салбарын залуу судлаач, бүтээгчдийн шинэ санаа, судалгааны үр дүнг олон улсын түвшинд танилцуулдаг “Falling Walls Lab Ulaanbaatar 2026” арга хэмжээ 2026 оны 9 дүгээр сарын 11-нд Улаанбаатар хотноо зохион байгуулагдлаа.
Энэ удаагийн арга хэмжээ нь Монгол Улс, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын боловсролын салбарын хамтын ажиллагааны 100 жилийн ойн хүрээнд болж, Монгол, Герман болон бусад орны судлаач, оюутан, инновац бүтээгчид оролцсон юм.
Тэргүүн байр – Өлзийбаяр Сумъяажид (эрчим хүч, цахилгааны инженер), хог хаягдлыг автоматаар ангилан ялгах ухаалаг хогийн савны прототип төслөөр шалгарлаа.
Хоёрдугаар байр – Ганцэцэг Дорлигжав, литийн нөөц, батерейн материал, эрчим хүчний шинэ технологийн чиглэлээр судалгаа хийж буй материал судлал, инженерийн докторант.
Гуравдугаар байр – Бигүл Досымова, нанотехнологи, цацраг илрүүлэлт, квантын тээвэрлэлт зэрэг чиглэлээр ажиллаж буй цөмийн физик, технологийн оюутан.
Үндэсний шинжлэх ухаан, технологийн сан залуу судлаачдын олон улсын оролцоо, шинжлэх ухаан, инновацын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор энэхүү арга хэмжээг дэмжин ажиллалаа.




.webp)