Жирэмсэн эмэгтэйг дөрвөн настай охиных нь хамт хөнөөсөн М.Батчулууны давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр болно

 Хууль эрх зүй
М.Ариунжаргал
М.Ариунжаргал
Унших: 1 мин 3 сек
31
ubn-v2-media-56bohfj2-1.webp

Жирэмсэн эмэгтэй болон дөрвөн настай охины амийг хөнөөсөн хэрэгт бүх насаар нь хорих ял шийтгүүлсэн М.Батчулууны давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр товлогджээ.


Хэргийг сануулбал: Энэ оны нэгдүгээр сарын 4-ний өдөр БЗД-ийн хоёрдугаар хорооны нутаг дэвсгэр Бага Дарь-Эх гэх газарт 4 настай охиныг жирэмсэн ээжийнх нь хамт хөнөөж, 3 настай охиныг хүнд гэмтээсэн хэрэг гарсан. Уг хэрэгт хөршийнх нь 48 настай М.Батчулууныг холбогдуулан шалгаж, шүүхээс түүнийг онц харгис хэрцгийгээр, хохирогч нарыг биеэ хамгаалж чадахгүй, жирэмсэн гэдгийг мэдсээр байж, жирэмсэн хүн болон бага насны хүүхдийг алсан” гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон тул бүх насаар нь хорих ял ногдуулсан байдаг Харин М.Батчулуун нь F20 буюу шизофрени оноштой байсан гэх мэдээлэл бий.

Тэрбээр 2020 онд гудамжинд явж байсан хүний амийг хөнөөсөн хэргээр Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд албадан эмчлүүлж байжээ. Улмаар эмч нарын дүгнэлтийг үндэслэн 2024 онд эмнэлгээс гаргасан байна.

Хэргийг эргэн сануулахад, энэ оны нэгдүгээр сарын 4-нд М.Батчулуун 32 настай жирэмсэн эмэгтэй болон түүний дөрвөн настай охины амийг хөнөөсөн хэрэгт холбогдсон. Мөн гурван настай охиныг цээжин тус газарт нь гурван удаа хутгалж, зүрх, уушгийг нь хүнд гэмтээж, бугуй хэсгийг нь хутгаар хэд хэдэн удаа зүссэн хэрэг үйлдсэн юм.

tenx-hd
Хуваалцах:31

СЭТГЭГДЭЛ (3)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • С
    сонгогч

    Хуулиа өөрчилж иймэрхүү юмнуудыг устгадаг болохоор юм. худлаа нэг их ардчилал хүний эрх. Хүзүүгүй чөтгөр цаазын ял байхгүй болгож баахан шоудсаныг одоо буцааж уг ялыг сэргээх хэрэгтэй. энэ хүн дүрстэй адгуус урьд нь гэм зэмгүй хүн гудманд алсан байна, татвар төлөгчдийн мөнгөөр баахан эмчлүүлсэн байна, дараа нь эх үр хоёрыг алсан байна. энэ нь тэгээд хүний эрх үү ардчилал уу? МАН АН ын 126 гахай өөр дээрээ тусгаад бодоод үз дээ. Төрийн ордонд улс төрч царайлаад сууж байх хооронд чинь гэм зэмгүй эхнэр хүүхдийг чинь ийм адгуус хядчихсан байвал та нар хүний эрх гэх үү

    • З
      Зочин

      Яг үнэн, ийм нийгэмд хэрэггүй новшнуудыг устгаж бх нь зүйтэй, татвар төлөгчдийн мөнгөөр тэжээнэ бас дахиад хэдэн хүн алуулах гэж ийм хогнуудыг амьд үлдээх вэ?

  • М
    Монгол хүн

    Үхсэний чинь давж заалдах. Монголын түүхэнд байхгүй бузар юм хийж жирэмсэн эхнэр хүүхэд өчнөөн хүн алчихаад өарийнхөө хорхой амийг үнэтэй болгоод байдаг. Муу алуурчин тэнд тарчилж үхэх биз.