Сонгинохайрхан дүүргийн 40 дүгээр хороонд гал түймэр унтраах, аврах шинэ анги ашиглалтад орно

Сонгинохайрхан дүүргийн Гамшгийн эрсдэлийг бууруулах зөвлөлийн 2026 оны хоёрдугаар хуралдаан боллоо.
Энэ онд тус дүүргийн 40 дүгээр хороонд гал түймэр унтраах, аврах 29 дүгээр анги болон сургалтын төв шинээр ашиглалтад орох юм. Үүнтэй холбогдуулан аврах ангийн үйл ажиллагаанд шаардлагатай тусгай зориулалтын багаж хэрэгсэл, тоног төхөөрөмжийн асуудлыг шийдвэрлэх саналыг хуралдаанд танилцуулжээ.
Мөн хуралдаанаар үхсэн малын сэг зэмийг булах, устгах зориулалтын талбай байгуулах, үер, халианы эрсдэлтэй хороодод геодезийн судалгаа хийх зэрэг асуудлыг хэлэлцсэн байна.
Түүнчлэн айл өрхүүдийг хийн халаагуурт шилжүүлэхтэй холбоотойгоор үүсэж болзошгүй эрсдэлийг урьдчилан тооцож, хариу арга хэмжээний төлөвлөгөө боловсруулах ажлын явцыг хэлэлцжээ.




.webp)