Улсын хилээр 4 орчим тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий 8.2 кг алтыг хууль бусаар гаргахыг завджээ

Нийгэм
UBn team
Унших: 1 мин
21
Capture-8.webp

Улсын хилээр 8,2 кг алтыг хууль бусаар гаргахыг завдсан хэргийг ТЕГ-аас таслан зогсоожээ. Тодруулбал, Монгол Улсын иргэн "Г", "Б" нар нь 2026.10.17-ны өдөр Замын-Үүд автозамын шалган нэвтрүүлэх боомтоор БНХАУ руу зорчихдоо тээврийн хэрэгсэлдээ онц их хэмжээний алт нууж, улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсаныг Тагнуулын байгууллагаас илрүүлэн, таслан зогсоосон байна.

Урьдчилсан мэдээллээр, уг тээврийн хэрэгслээс нийт 4 орчим тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий 8,265 грамм алт илрүүлсэн бөгөөд мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа аж.

tenx-hd
Хуваалцах:21

СЭТГЭГДЭЛ (2)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • Э
    энэ гайхамшиг уу

    гаалчид гэж, өөрсөдөө л зохион байгуулсан явдал мэт л санагдаад байх юм, ер нь бол 20 ширхэг хүзүүний зүүлт, бас хэдэн бугуйвч хийгээд явхад 30 хүнийг тагнуул мөрдөх үү? хүн ер нь нүб ийн хүлээн зөвшөөрөсөн алтны нинжаагаас дуртай металлаа дурын газар хайлуулаад, үнэ нь өндөр газар зарах нь юуунд буруу вэ?

  • Z
    zochin

    manai tagnuul mundag shoo