ШУУРХАЙ ШТАБ: Дизель түлшний үнэ өснө

Нийгэм
UBn team
Унших: 1 мин
30
_MG_3635.webp

АҮЭБЯ-наас шатахууны нийлүүлэлт, үнийн талаар мэдээлэл өглөө. АҮЭБЯ-ны Газрын дарга Ч. Хишигдалай "Шатахууны нийлүүлэлт тасралтгүй хийгдэж байна. АИ-92 автобензин 10 хоног, 95 бензин 13 хоног, дизель түлш 28, онгоцны түлш 36 хоногийн нөөцтэй байна. Түгээлтийн ажлыг 24 цагаар тасралтгүй хийж байна.

Аравдугаар сард өвлийн дизель түлшний нийлүүлэлт болдог. Улирал солигдоно гэж ярьдаг. Үүнтэй холбоотойгоор үнэд тодорхой хэмжээний өөрчлөлт гардаг" гэлээ.

Монополын газрын дарга Б.Амарсанаа "Зунаас өвлийн дизель түлш рүү шилжиж байгаа энэ үед олон улсын зах зээлд ч дизель түлшний тонн тутмын үнэ ойролцоогоор 20 орчим хувиар нэмэгдсэн байна. Үүнтэй холбоотойгоор дизель түлшний үнийн өсөлт явагдах нь тодорхой болж байна. Дотоодын тээвэр, шилжүүлэн ачих, түгээх, борлуулах гээд ААН-үүдийн зардал нэг ч төгрөгөөр өсөөгүй байна. Аль болохоор үнийн өсөлтийг бага байлгахаар бүх талаас нь хамтран ажиллаж байна.

Монополын эсрэг газраас хяналтаа тавьж ажиллаж байгаа" гэлээ.


tenx-hd
Хуваалцах:30

СЭТГЭГДЭЛ (3)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • Д
    Дайн дуусахгүй бол

    Цаашид ч бензин бүр ховордоно. ЭНЭ ховордолт биднээс шалтгаалахгүй.

  • З
    Зочин

    Хүн шоолж байж элсдэг тусгай алба гэж хаа ч бдаггү гэнэн цайлган хүмүүсийн молигдож бна да

  • З
    Зочин

    Энэ арай хэтэрч байна.орос гэрээгээ зорчиж унэ нэмээгуй. Очигдор путин дизель тулшний унэ 5_6хувь буурсан гэж мэдэгдсэн манайх яахаараа эсрэгээр нэмдэг байна. Оросод шатахууны хомсдол байхгуй байна.