АЖ С.Жавхлантай хамтран дуулсан залуу уран бүтээлч Т.Баярхишигийн талаар СОНИРХОЦГООЁ

Нийгэм
UBn team
Унших: 1 мин 36 сек
2820
707464877_1519187039568807_4867087392712036914_n-1.webp

Ардын жүжигчин С.Жавхлан залуу уран бүтээлч Т.Баярхишигтэй хамтран "Гэрлэж амжаагүй явна" киноны дууг сэргээн дуулснаа өчигдөр цахим орчинд цацлаа. Тэдний дуу цацагдаад 24 цаг болоогүй хэдий ч олны анхааралд орж, хандалттай дуугаар шалгарч байна.

774515297_1586534432834067_5034347625554318875_n-1.webp

Мэдээж залуу уран бүтээлч бүхэнд АЖ-тэй хамтран дуулах боломж тэр бүр олдохгүй. Амар ч байхгүй биз. Харин Т.Баярхишиг ийнхүү хамтарснаараа олны анхаарлыг ихээхэн татаж байна. Хамтран дуулсан тэднийг цахим орчинд АЖ С.Жавхлангийн шинэ гэргий хэмээх сэтгэгдлүүд их байгаа ч багш шавийн харилцаатай болохоо Т.Баярхишиг нь цахим хуудастаа өнгөрсөн наймдугаар сард нийтэлж байжээ. Тодруулбал, энэхүү дууг хамтран дуулах саналаа Т.Баярхишиг өнгөрсөн наймдугаар сард АЖ С.Жавхланд өөрөө санал болгож байсан аж. Энэ тухай Т.Баярхишиг "Жавхаа ахтайгаа нэг сайхан дууг хамтраад дуулах саналыг давхар уламжиллаа. Монгол түмний уухайн түрлэг мэднэ ээ гэж байна шүү !!!!

Хамтын уран бүтээлээ хийчихмээр л байна. Намайг дэмжээд Жавхаа ахад хүртэл нь Лайк, шэйр таг, хийгээд , comment үлдээгээд уухайлаад өгөөрэй найзуудаа" хэмээн цахим хуудастаа нийтэлж байсан нь өдгөө биелэлээ олж, хамтын уран бүтээл нь цацагдаад байна.


475241158_1150032026484312_4474728813383453132_n-1.webp



Т.Баярхишигийн хувьд 2024 онд МУГЖ Д.Энхзулын дуулсан "Хүлээсэн учрал" дууг зөвшөөрөлгүй дуулсан хэмээн олны анхааралд өртөж байсан. Учир нь уг дууг дуулсны дараа гавьяат Энхзул "Миний дууг дуулах зоригтой хүн байхгүй. Тоглолтыг нь очиж самарна" хэмээн цахим хуудастаа нийтэлж байв.

Гэхдээ тэр асуудал тэрүүхэн тэндээ тэгсхийгээд намжсан.


518331348_1267997461354434_3899913617664327984_n-1.webp



Залуу дуучин Т.Баярхишигийн хувьд СУИС-ийг уртын дууны мэргэжлээр 2018 онд төгссөн бөгөөд анхны бие даасан "Хэрвээ би" тоглолтоо 2024 оны нэгдүгээр сарын 25-нд хийж байжээ. Баярхишиг нь Монгол аялгуу ардын дуу, богинын дуунд илүү дуртай учраас энэ төрөл, чиглэлийг сонгосон гэдэг.


474949925_1151293879691460_2419895452161842240_n-1.webp



Баярхишиг нь Адуучин, Гэргий чинь болъё, Ганган хул, Хэрвээ би, Зүрхний хайрт, Анхны хайр, Цэцэг шиг хайр, Зүрхний санаашрал зэрэг ардын болон зохиолын дууг орчин үеийн болон этник хэв маягаар дуулж, олон нийтийн хүртээл болгодог юм.

711095898_1521843389303172_8260271480191137703_n-1.webp 587759188_1378259000328279_2383128759604967118_n-2.webp 809940081_1611170637037113_393781543941225098_n-1.webp



tenx-hd
Хуваалцах:2820

СЭТГЭГДЭЛ (28)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • C
    Chimee

    Goe duuldag busgui bgaam duug ni sonsdog. Duuchin duud amjilt husie. Muuhai zuil bichij yah nuu zarim humuus..

  • J
    Javkhlangiin fan

    Goy ohin bna aa, amjilt husey

  • М
    Марал

    Дажгүй дуу болж аргагүй ш дэ Жавхлан дуучинтай хамтраад.. царай муутай хүүхэн юм уу да- урлагын хүн болох р хэллээ, sorry

  • S
    Sоко

    Жавхаа ахад хүртэл лайк дараад… .. тгд өгөөрэй гэсэн гэж үү? Арай ч дээ өөрийгээ тэгж гуйгаач биднээс. жавхланг доош нь хийсэн ч чиний нэр хүнд өснө, ойлгоо?! Ёстой утгагүй зүйлүүд бичжээ! Өөрийгээ азтайд тооц Жавланд таларх, мөргө бас хүндэлж шүтэж яваарай!

  • Д
    Дашбалжир

    Уран бүтээлд нь өндрөөс өндөр амжилт хүсэн ерөөе!

  • Д
    Дашбалжир

    Уран бүтээлд нь өндрөөс өндөр амжилт хүсэе!

  • Т
    Туяа

    Би бүр шүтдэг шүү Хөөрхөн охин Хэрвээ би миний шүтээн дуу болсон

  • Г
    ГЦ

    Сайхан л дуулсан байна лэ дэ Залуучуудаа дэмжиж тэднийхээ саналыг хүлээж авах нь зөвдө.АЖ маань мэдээж өөртэйгээ дуулж болохоор болоод л хамт дуулсан байлгүйдэ.

  • Б
    Баярхишиг сайхан амьтан юмаа

    Баваа шавааны ажилд нь амжилт

    • Т
      Тэнэг

      Малаас дор

    • Г
      ГЦ

      Ямар эргүү донтой амьтан бэ.энэ одоо атаархалуу өөрөө чадахгүй байж бусдыг доромжилж байдаг ёстой эргүү донтой хүүр юмаа чи

  • Б
    Бат

    Дууг нь сонсох үнэхээр дуртай. Залуу, авъяаслаг дуучиндаа амжилт хүсье. Олон сайхан дуу дуулж баярлуулж яваарай.

  • Б
    Болд

    Энэ ямар гоё хүүхэн бэ. Үнэн гоё хүүхэн юмаа

  • М
    Мөнхжаргал

    Дандаа муу юм бодож байдаг гарууд байх юм аа

  • Н
    Нараа

    Бавануу яаана та нарт ямар хамаа байнаа өөрсдийгөө хичээ урдахаа хийж амжихгүй байж хүн шүүнэ гэж ямар ац нь байдаг

  • Т
    Туугий

    Жавхаа бавчихжээ,шүдээ чигчлээд цадсан шинжтэй бсымдаа😂

  • 1
    1

    АЖ Унтаж хэвтчээд дараа нь шүдээ чигчлээд суужийж мэднэ шүү

  • Ж
    Жавхаа аюултай шүү

    Жавхаа аюултай шүү хол байхгүй бол хүний охин авч суугаал дараа нь сална шүү аюултай 2

    • О
      Ок

      Сайхан дуучин бүсгүйн замыг алдуулах вий энэ шар сэмж

  • З
    Зочин

    Байр байдал нь Жавхаа аль хэзээ бавчихаж

  • З
    Зочин

    Жавхаа аль хэзээ барьчихсан

  • Z
    Zochin

    Hhha ah nartai l duulaal yvdiishde.

  • F
    Freedom

    Дуулсанч бай Дурласанч бай ...бусдын амьдралд садаа юун...

  • П
    Пүрэвсүрэн. Н.

    Залуу дуучидаа дэмжиж эерэг байцгаая гэж уриалая.

  • З
    Зочин

    За даа ээлжит залуухан амрагаа сонголтоо хийж дээ Жавхаа ах ч зүгээр байлгана гэж үгүй дээ тоглолтын дараа ч нэг сенсацтай мэдээ гарах нь дамжиггүй шүү кккккк

    • 1
      1

      Хрн тхх

  • З
    Зочи

    Үнэхээргайхалиай уран бүтээо болсон бна. Та 2 тоо уран бүтээлийн өндөр амжилт хүсьё.

    • Б
      Батаа

      Жавхаа хэд баваад л орхино шүү Эмэгтэй хүнийг хэт дор үздэг новшдоо бавжил байвал болох нохой Жаахан охины замыг алдуулваа