Х.Нямбаатарын хэзээ ирэхээ хэлэх долоо хоног дуусаж байна

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
42
IMG_4455.webp

Нийслэлийн махны нөөцийг хангалттай бүрдүүлээгүй, улмаар хомсдол үүсэж үнэ өсөхөд нөлөөлсөн гэх үндэслэлээр Ерөнхий сайд Н.Учралын захирамжаар Х.Нямбаатарыг өнгөрсөн тавдугаар сарын 16-нд Хотын даргын ажлаас чөлөөлж байсан. Үүнээс хойш Х.Нямбаатар "Сурч байна" гэх үндэслэлээр Канад руу гарсан. Гэхдээ энэ дундуураа ирж Хэнтий нутагтаа наадамлаад амжсаныг та бүхэн санаж буй биз ээ.

Тэгвэл Х.Нямбаатарыг Канад руу буцсанаас хойш буюу есдүгээр сарын 25-нд АТГ-аас түүнд Эрүүгийн хуулийн 22.1-т заасанчлан Эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан гэх үндэслэлээр яллагдагчаар татаж, хэрэг нээн шалгаж эхэлсэн тухай бид мэдээлж байсан.

Х.Нямбаатар үе үе сошиалаар пост, лайв байдлаар Ерөнхийлөгч болон түүний талын улстөрчид, Ерөнхий сайд нар руу чиглэсэн үгсийг чулуудаж буйн сүүлийнх нь өнгөрсөн ням гарагт тохиосон. Тодруулбал хамгийн сүүлийн шууд дамжуулалтынхаа үеэр "Би Монголд очно, санаа зоволтгүй. Хэзээ очихоо ирэх долоо хоногт тодорхой хэлнэ" гэж мэдэгдсэн.


Өөрөөр хэлбэл, түүний хэзээ ирэхээ хэлэх долоо хоног нь дуусаж байна. Дашрамд, тэрбээр ирэх 11-р сарын 7-нд болох Нийслэлийн МАН-ын Бага хуралд ирж өнгөрсөн дөрвөн жилийнхээ ажлын тайланг танилцуулах ёстой бөгөөд одоогоор ирэх эсэх нь тодорхойгүй байгаа юм.

tenx-hd
Хуваалцах:42

СЭТГЭГДЭЛ (4)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    зочин

    энэ дурак ирж хариуцлагаа хүлээх хэрэгтэй шдээ, ийм хуулийн сайдтай байсан гэхээр ичиж үхмээр

  • Х
    Хариад Уянга

    Норовын Алтанхуяг ЕС байхдаа ХБ-аас асар их мөнгийг зувчуулахдаа Гудамж төсөл нтр гээд хуруун чинээ ажил хийгээд уулын чинээ мөнгө иддэг байсан. Түүнээс хойш луйварчид төсвийн мөнгийг и нгэж иддэг болсон. Нямбаатар бордюр нэрээр үр ашиггүй төсөлд хэдэн их наядаар идсэн. Одоо идсэн мөнгөндөө Канадад хахаж явна.

  • С
    сонгогч

    жонхуугийн тэжээвэр нохойн гөлөг

  • 7
    70

    Нохойн гөлөг татварын мөнгө их цусалсан даа. Төсөл хөтөлбөрийн үнийг хэт өсгөж цавчаа их хийсэн. Баруун солгойгүй идсэн уусан...эцэст нь хахсан. Тэднээс бол бага зэрэг ажил хийсэн