Ө.Шижир: Төсвийн задаргааг ил болгох хуулийн төслийг хамт өргөн барьсан гишүүд нь намдаа дарамтлуулсан юм уу яасан юм, чиглэл аваад унагаачихлаа

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
91
864017769_1996724574340163_3276532489460114716_n.webp

УИХ-ын өнөөдрийн чуулганаар Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцсэн ч 92 гишүүний 52 нь эсрэг санал өгснөөр уг хуулийн төсөл дэмжигдсэнгүй. Уг хуулийн төсөл нь татвар төлөгчдийн мөнгийг бүхэлд нь, бүх задаргаатайгаар нь баталгаажуулсан хэлбэрээр цахимд байршуулдаг байх хуулийн төсөл юм. Ингэснээр иргэд төсвийн төслийг анхнаас нь юунд төсөвлөгдөж, төлөвлөгдсөн талаар харах боломжтой байсан юм. Гэвч 52 гишүүн эсрэг санал өгснөөр уг хуулийн төсөл унасан юм.

УИХ-ын гишүүн Ө.Шижир "Төсвийн задаргааг ил болгох хуулийн төслийг хамт өргөн барьсан гишүүд нь намдаа дарамтлуулсан юм уу яасан юм, чиглэл аваад унагаачихлаа

ЗГ саналаа 3-р хэлэлцүүлгийн дараа татаж байгаа нь өгсөж бэлдсэн заль. Одоо гишүүд зарчмын зөрүүтэй санал гаргах боломжгүй буюу ЗГ-ын төсөв энэ хэвээр явна гэсэн үг" хэмээлээ.


tenx-hd
Хуваалцах:91

СЭТГЭГДЭЛ (9)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • Х
    хүн

    Нөгөө л хулгай заль мэх дээрмээ хийнэ гэсэн үг

  • H
    Hishigt

    Наадуул чин худалдагдсан суудлаасаа салчихгүйн тулд урваж шарвах бол яахаас ч буцахгүй амьтасшүү

  • Э
    Энхээ

    Иймээс л намуудыг татан буулгаад хатуу гишүүнчлэлгүй болгоё. Төрийн тогтолцооны гажуудлыг засья! АРД Түмнээ Хуралдуульяа гээд байгаа юм шүү! Ойлгож Ухаарахгүй бол болохоо байлаа та минь ээ!!!!!!!!!!!??????!!!!!!

  • И
    Иргэн

    Ийм байж болохгүй, ахин оруулах хэрэгтэй. Санал асуулга явуулъя. Сонгогчид бүгд гараа өргөнө. Та нар сайхан ухуулаад ойлгуулаад өг.

  • И
    Иргэн

    Эрх баригчдад олон нийтээс нуух зүйлс байгаа учраас төсвийн задаргааг ард иргэдэд нээлттэй болгохоос айж байна шүү дээ.

  • А
    Ахмад

    Ө.Шижир ард түмэнд бүгдийг шударгаар хэлдэг тул бид дэмжиж явлаг юм.

  • З
    Зочид

    МАН-хан өөрсдөө гаргаад дэмжие гэсэн хүмүүсийг Намынхан нь өөрсдөө болиулаад бүгд эсэргүүцсэн гэж бүх Зурагтаар гарч байгаа шүү дээ.

  • З
    Зочин

    Төсвийн задаргааг ил болгох хуулийн төслийг танай АН-ын гишүүд дэмжээгүй хэрэг үү? Энэ ИХ хамгийн дампуу хүмүүсийн цуглуулга.

    • М
      МАН сөнөтүгэй

      МАНын гишүүд эсэргүүцсэн