Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ШТС-ууд дараалалгүй үйлчилнэ

Нийгэм
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
43
1O8A1514.webp

Шатахууны шуурхай штабаас хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг шатахуун түгээх станцуудад удаан хугацаагаар дараалалд зогсох, хүндрэл чирэгдэл учрахаас сэргийлэх зорилгоор дараалал харгалзахгүй үйлчлэх шийдвэр гаргалаа.
Энэхүү шийдвэрийг Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 41.1.3 дахь заалтад үндэслэн гаргасан бөгөөд шатахуун импортлогч, борлуулагч аж ахуйн нэгжүүдийн шатахуун түгээх станцууд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үйлчилгээг хүртээмжтэй, шуурхай хүргэх нөхцөлийг бүрдүүлэх юм.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэд дараалал харгалзахгүй шатахуун авахдаа тээврийн хэрэгслийн тусгай таних тэмдэг болон хөгжлийн бэрхшээлтэй хүний үнэмлэхээ хамтад нь үзүүлэх шаардлагатай. Ингэснээр холбогдох шаардлагыг хангасан иргэд шатахуун түгээх станцад бусад тээврийн хэрэгслийн дараалалд удаан хугацаагаар хүлээлгүйгээр шатахуун авах боломжтой болно.

Иймд шатахуун түгээх станцуудын эрхлэгч, түгээгч ажилтнууд энэхүү шийдвэрийг хэрэгжүүлж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүндрэл чирэгдэлгүй, шуурхай үйлчлэхийг Шатахууны шуурхай штабаас чиглэл болголоо.

tenx-hd
Хуваалцах:43

СЭТГЭГДЭЛ (4)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • Z
    Zow2 demjij bna

    Minii huwid bol zow bi ooroo hogjiliin berhsheeltei huuhedtei baingiin asargaatai uchir orhiod olon tsag ywah bolomjgui emneleg pitted emchilgee geed rashaan suwilal gd ywah gazar zondoo bdg iimd demjij bna

  • .
    .

    Угаасаа л оюун ухааны хомсдолтойнууд нь хаа газар дараалалгүй үйлчлүүлдэг л биз дээ

  • N
    Nyam munkhuu

    Энэ шийдвэрт аутизмтай хүүхэдтэй эцэг эхчүүд харагдхуу хамрагдах бол хэрхэн яаж хамрагдах вэ

  • З
    Зочи

    Шүдгүй бол тахир татууд орно шүү