Нийслэлийн Засаг дарга асан Х.Нямбаатарыг эрэн сурвалжлуулахаар Интерполд ханджээ

Улс төр
UBn teamУнших: 1 мин 59 сек
359
ubn-v2-media-npew4glg-1.webp

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар ажиллаж байсан Х.Нямбаатарыг Олон улсын эрүүгийн цагдаагийн байгууллага буюу Интерполоор эрэн сурвалжлуулахаар болжээ.

Авлигатай тэмцэх газар (АТГ)-ын Мөрдөн шалгах хэлтсээс түүнийг яллагдагчаар татах санал есдүгээр сард гаргасан. Улмаар Нийслэлийн прокурорын газар (НПГ)-аас тухайн сарын 20-дын үед яллагдагчаар татах тогтоол баталсан юм. Харин Х.Нямбаатар уг тогтоол гарахаас хэдхэн хоногийн өмнө хилээр гарч явсан байдаг. НПГ-ын Авлига, мөнгө угаах гэмт хэрэгт хяналт тавих хэлтсийн хяналтын прокурорын баталсан тогтоолыг яллагдагчид танилцуулахаар оршин суугаа хаяг, холбоо барих утас, өмгөөлөгч, төлөөлөгчид нь хандсан ч ирэхгүй, хаана очсон нь тодорхойгүй байгаа аж.

Тиймээс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тасралтгүй, шуурхай явуулах үүднээс мөрдөгчид энэ сарын дундуур дахин прокурорт хандаж, олон улсын хэмжээнд эрэн сурвалжлуулах санал хүргүүлжээ. Прокурор уг саналыг зөвшөөрч, Интерполын Монголын товчоогоор дамжуулан олон улсад эрэн сурвалжлуулах хүсэлт дээд байгууллагад нь хүргүүлсэн аж. Мэдээж эрэн сурвалжлуулах хүсэлт хүргүүлсэн даруйд Интерполынхон цахим хуудсандаа нийтэлдэггүй. Өөрийн тогтсон дүрэм, журмын дагуу нягталж, аль буландаа зарлан мэдээлэх вэ гэдгээ шийдвэрлэдэг биз.

Юутай ч Х.Нямбаатарыг “Туулын хурдны зам”-ын гэх хэрэгт хамжигч, зохион байгуулагчаар хамтран оролцсон хэмээн буруутгаж, эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж, эрэн сурвалжлуулахаар Интерполд хандсаныг баттай эх сурвалжууд мэдээлэв. АТГ, тагнуул, цагдаа зэрэг мөрдөн шалгах чиг үүрэгтэй байгууллагууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу харьяалуулсан хэргээ мөрддөг. Түүнийг нь прокурор байнга хянаж байдаг.

Гэтэл хэн нэгэн улс төрчийн бууны нохой, гар хөл болсон “поп” этгээдүүд мөрдөн шалгах чиг үүрэгтэй байгууллагуудын гадна очиж хашхирч, сэтгүүлчдийг цуглуулан мэдээлэл хийж, өөрсдийгөө тухайн хэргийг шийдвэрлүүлж байгаа мэтээр дөвийлгөх тохиолдол сүүлийн үед цөөнгүй гарч байна. Тухайлбал, Х.Нямбаатарт хэрэг үүсгэж шалгаж, яллагдагчаар татах тогтоол баталчхаад байхад зарим хүн АТГ-ын гадаа очиж бараг л мөрдөн шалгах ажиллагаанд хөндлөнгөөс нөлөөлөх нь үү гэлтэй “попорч” ажлаа хийж байгаа төрийн тусгай алба хаагчид руу ч дайрч үзсэн.

Авлигын эсрэг хуулийн 16.2-т “Аливаа албан тушаалтан, хувь хүн, хуулийн этгээд Авлигатай тэмцэх газрын үйл ажиллагаанд нөлөөлөх, хөндлөнгөөс оролцохыг хориглоно” гэж заасан. Тэгэхээр мөрдөн шалгах ажиллагаа хуулийн хүрээнд явуулж, прокурор ямагт хяналт тавьж, гэм буруутай, үгүйг шүүх эцэслэн шийдвэрлэдэг шүү дээ. Үндсэн хуульд “Гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно” хэмээн заасныг ч ташрамд сануулъя.

Эх сурвалж: Өдрийн сонин

tenx-hd
Хуваалцах:359

СЭТГЭГДЭЛ (35)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • А
    АШГҮЙ ДЭЭ

    МАН -ын махчин араатнууд хилэнцэт аалз шиг нэгнээ барьж идэн хөнөөсөөр байгаад мөхөж дуусах нь дээ ашгүй ... МОНГОЛУУД НЭГ ЯС АМАРНА БИЗ ЭЭ.

  • И
    Иргэн

    Хөдөөний, боловсролгүй заваан юмнуудыг битгий төрд оруулж бузарлаад байгаач ээ! Шоронд нь хийж гэнэт баяжсан хөрөнгийн хураа!

    • М
      м

      зүгээр л гуц малминь

  • З
    Зочин

    Түүнээс өмнө идсэн эх орноо худалдсанд нь хэн хариуцлага тооцох вэ

  • З
    Зочин

    Зсссс. Хүрэлсүх бүр үхлээ үхлээ

  • А
    Алтанчимэг

    Та нар л мэдээлж байгаа ш дээ....тэгээд л хилээр гарч байгаа биз дээ .....кккк .Маниус юугаа мэдхэв.....та нар л мэдэж байгаа ш дээ....яг барихынх нь өмнөх өдөр хилээр гарсан байжээ.....кккк

  • А
    Ахмад

    Зугтаалгаж гадагш нь явуулчихаад одоо нээх хайж гэнэ

  • И
    Иргэн

    Хулгай хийгээд гадагшаа зугтаасан дараа нь хайж эхлэх юм тоглоод байгаа юм уу бидний эх орноор???

  • З
    Зочин

    Эби Сахал Сайханбилэг Баярцогт нараа шоронд хий солирцон юмуу Нямбаатарыг ард иргэд дэмжиж байгаа болохоор шээс нь гоожлоол доо Учрал тэр гүтгээд байгаа 500 ткрбум дансандаа байгаа гэж Хотын мээрэн мэдээлэл хийж байлааш дээ

    • З
      З

      Битгий шаа. Тролл армигыг утгаар нь угсарсан тэжээгч чинь данк, нямбаатар нар биш гэж үү

  • З
    Зочин.

    Эхлээд эх орноо худалдсан Саыханбилэг мэтийн хулгайчуудаа эрж олж зохих шийтгнлиыг нь өг..Нямбаатар дарга бол хийсэн бүтээсэн ажилтай их бүтээлтэй сайн ажилласан хүн шүү

  • Б
    Би

    Шуурхай далайцтай Хамгийн сайн ажиллаж байсан хүн шүү Хотыг сэргээсэн

  • М
    Монгол рүн

    Юм хийж байсан нэгнээ мөргөж унагаад нэг их буруутгах. Монгол бол хулгайчдын орон. Энд ялзарлын бактери үржих сайхан хөрс байгаа. Хойч үе л яана даа.

  • Х
    Хаха

    Битгий балайр. Та нар новшнууд жинхэнэ хулгайч оргодол сханбалаг хүзүүгүй хулгайч нараа олж цаазлах хэрэгтэй. Тэд нараа олж чадахгүй бж их хуцах нь. Дээр нь татварын мөнгөөр хэсэгч дэмий гонзгой түгжил бгаа

  • З
    Зочин

    Зүгээр л хандсан. Ман хулгайчууд нэгнийгээ айлгаж байгаан. Хүрээд ирэхээр нь Элбэгдорж шиг тавиад явуулна. Адилхан хулгайчууд учир нэгнийгээ барьж хорьж, шүүхээр оруулж чадахгүй. Бүгдээрээ биесдээ нээнтэгтэй. Адилхан хулгайчууд. Гол нь энэ.

  • G
    Gansukh

    Pop гэж хэнийг хэлээд байна аа. Өдрийн сонин шиг жонхуураагүй бүсгүйн нэрийг хэлж чадахгүй байж өдрийн сонин зүгээр л замаас зайлаад өг.

  • 7
    7

    Хууц оо

  • И
    Иргэн

    НЯМБААГИЙН БАЯЖСАН ЭНЭ УЛСЫН УРУУДСАН 2 ЯГ ТЭНЦЭНЭ. ХЯЗГААРГҮЙ ИХ МӨНГӨТЭЙ БОЛСОН УЧРААС ШҮҮХ ПРОКУРОР Ч ДИЙЛЭХГҮЙ

  • З
    Зөв

    Зөв шүү...ХЯТАДУУТАЙ НИЙЛЭЖ БААХАН БУЖИГНУУЛАН МӨНГӨ УГААЛТ ХИЙЧИХЭЭД ЗУГТДАГ..НЬ..АСУУДАЛ ШҮҮ

    • М
      Монгол

      Үхсэн баасны зугтсан эргүү зөнгөр хуцалгүй бай. Жинхэнэ хулгайч оргодол сханбалаг хүзүүгүй хулгайч нараа олж ир

  • М
    Мөнхбат

    Канад чинь оргодол босуулуудыг эргүүлж өгдөггүй орон шд.Сайхан шоудхымаа.Цаадах нь ч мэдээд тийш явсан.

  • И
    Иргэн

    эхлээд Сайхан билэг УДаанжаргал нараа авчраач наад Нямбаатар чинь холбогдоод байгаа биз дээ

  • З
    Зочин

    За зайлаа. Канадад л бга шдээ. Хүүк бүүр үхлээ. Удахгүй хүүкийн багцууд алга болноо.

  • З
    Зочин

    Одоо энэ хотын дарга амьд байдаг юм боловуу . Бүр таг болчихлоо шүү

  • П
    Поп

    Интерпол тэр поп нөхрийг дэлдийлгээд бариад ирэх байлгүй. Ийм хулгайчууд Монголын төрд зөндөө бий дээ.

  • У
    Уншигч

    Ийм новшнуудыг төрд үхэн хатан, луйвар зальхайн сонгуулиар гаргаад, араас нь төр түмний мөнгөөр интерполдож, татварын мөнгө үрэн таран сууцгааж байх даа таарсан. Бөөн попрол, монголд авчраад бас нэг төрийн байгууллагад ажиллуулаад шаана даа, Оюун-Эрдэнэ мэт. Хөдөө царайлсан оркийн хойноос ямар их зардал вээ?! Барьж авчаад арга хэмжээ авах уу?

  • З
    Зочин

    Зсссс шаалдаа хэзээ байтлаа авилгалын асуудлаар интeрпол эрдэг болчоов. Дүрмийг нь унш гаруудаа. Энэ прокурор eр нь бүрэн шинэчлэл хийхгүй бол маш хог новш болж байнаа. Жаргалсайхан пязда бүр Хүүкийн уяаны нохой болж дууслаа

  • B
    Bayar

    Манай улс их төвөгтэй юмаа тэ. Энэ хүн хэрвээ улс орны эрх ашигт нийцэхгүй, хууль бус юм хийх гэж оролдсон, хийсэн бол тэр үед нь яагаад анхааруулж зогсоож болдоггүй юм болоо. Бүхэл бүтэн хуулийн баг, хамтрагчид бдаг биз дээ...ниргэсэн хойно нь хашхирав гэгчээр улсын мөнгийг гадагш гаргасных нь дараа яагаад ингэдэг юм бол, гайхаад бдаг юмаа үүн дээр. Иймэрхүү хариуцлагагүй мөрдөлт гэх үү үйлдэл юмуу тэр нь ганц нямбаатар ч биш олон хүн дээр харагддаг шдээ.

  • З
    Зочин132..

    Ер нь УИХ ЗГ-ыг олон улсын шүүхэд өгөх хэрэгтэй. Элбэгдорж Баярцогт гээд гэмт хэрэг нь ил болоод бүүр домог шиг юм яриад Монголд ирчихээд зарим нь сонгуульд өрсөлдөх гээд байхад. Монголын шүүх олон улсад онигоо болж дууслаа.

  • З
    Зочин132..

    Канадад байгаа гээ биз дээ. Юун эрэн сурвалжлах вэ татвар төлөгчийн мөнгөөр тоглох юм даа. ЗГ-ыг шүүхэд өгөх хэрэгтэй.

  • Х
    хүннү

    Одоо энэ хотын байгааг хархад зуун задгай байна. Эзэнгүй юм шиг болсон. Наад захын жишээ нь: Төмөр замын эмнэлэгээс урагшаа явдаг явган хүний гоё зам байсан Гэтэл энэ намаржин нүх ухаад юу ч үгүй сэндийчсэн. Саяны хүйтрэлтээр ум хумгүй зассан нэр зүүж шороотой нь хутгаад хаялаа. Манай хэдэн маанаг дарга нар зунжин амарчаад 9-р сараас ажлаа эхэлдгээ боливол яасан юм.

  • Г
    Гц

    Интерполоор хайна ч гэх шиг.саяхан өөрөө лайв хийгээл хэзээ очихоо ирэх 7 хоногт хэлнэ гэж байсанда сүржигнэчцгээх юмаа троллууд.хийсэн ажилтай хжлэх үгтэй хүн айх юм байхгүй байгаа байхо

  • З
    Зочин

    Муур хулгана болж тоглох чинь хэтэрлээ. Элбэгдоржийг интерполоор эрэн сурвалжилж байна гээд сүржигнээд байсан чинь Элбэгдорж нь өөрөө ирэхээр сүү долоосон гөлөг шиг бөхөлзөж байгаад нууцаар буцаасан биз дээ.

    • Х
      хүннү

      Яг үнэн хэллээ. Нээрээ л сүү долоосон гөлөг шүү.

  • И
    иргэн

    за битгий улин хуц