Өмнөговь аймгийн Ханхонгор сумын "Шар тээг"-ийн нутагт 200 автомашины зогсоол ашиглалтад орлоо

Нийгэм
М.Ариунжаргал
М.Ариунжаргал
Унших: 1 мин
10
865413208_2218031182092584_7334653905707692928_n.webp

Даланзадгад–Улаанбаатар чиглэлийн авто замын 45 дахь километрт буюу Ханхонгор сумын “Шар тээг”-ийн нутагт 200 автомашины зогсоолыг орон нутгийн төсвийн хөрөнгөөр байгуулж, энэ сарын 24-ны өдөр ашиглалтад орлоо.

Тус зогсоол нь 50 том оврын болон 150 суудлын автомашиныг нэгэн зэрэг байрлуулах хүчин чадалтай. Ингэснээр Даланзадгад, Цогтцэций сумдаас Улаанбаатар хотыг зорих иргэд, тээврийн хэрэгслийн жолооч нар замдаа түр саатан амрах, шаардлагатай үйлчилгээг авах боломж бүрдэх юм. Бүтээн байгуулалтыг “Хас мета зам” ХХК хийж гүйцэтгэн гэрээний хугацаанд хүлээлгэн өглөө.

862872066_2682084905556446_8842563704533247455_n.webp


Цаашид тус байршилд төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд төрөл бүрийн үйлчилгээ нэвтрүүлж, зам дагуух үйлчилгээний хүртээмж, чанарыг нэмэгдүүлэхээр төлөвлөж байна.

860112954_2434691737057825_8671933837342966876_n.webp 861806576_1081397028004518_7732539973447621058_n.webp 857622116_2176429229966320_4472696974393757174_n.webp


tenx-hd
Хуваалцах:10

СЭТГЭГДЭЛ (1)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • С
    сонгогч

    Улсын чанартай автозамд баян компаниудын том тэргэнд зориулж Өмнөговийн хэдэн тэнэг тайрдас шиг дарга нар орон нутгийн төсвийн мөнгөөр тэнэглэл үйлдсэн хэрэг, аймгийн төв нь дулаангүй, усгүй, цахилгаан байнга тасалдалтай