Л.Соронзонболд: С.Цэнгүүний хуулийг оочер дайрч, 2 долоо хоногийн дотор оруулж ирсэн учраас гишүүд эсрэг санал өгсөн

Улс төр
UBn team
Унших: 1 мин
40
MPA PHOTO 2026-9-21-6706.webp

Өнгөрсөн баасан гарагийн УИХ-ын чуулганаар Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцсэн ч 92 гишүүний 52 нь эсрэг санал өгснөөр уг хуулийн төсөл дэмжигдээгүй. Уг хуулийн төсөл нь татвар төлөгчдийн мөнгийг бүхэлд нь, бүх задаргаатайгаар нь баталгаажуулсан хэлбэрээр цахимд байршуулдаг байх хуулийн төсөл юм. Ингэснээр иргэд төсвийн төслийг анхнаас нь юунд төсөвлөгдөж, төлөвлөгдсөн талаар харах боломжтой байсан юм. Гэвч 52 гишүүн эсрэг санал өгснөөр уг хуулийн төсөл унасан юм.

Энэ талаар эсрэг санал өгсөн УИХ-ын гишүүн Л.Соронзонболдоос тодруулахад "С.Цэнгүүний хуулийг оочер дайрч, 2 долоо хоногийн дотор оруулж ирсэн учраас гишүүд эсрэг санал өгсөн. Хоёр жилийн өмнө өргөн барьсан хуулиа хэлэлцүүлж чадаагүй гишүүд байгаа шүү дээ" хэмээлээ.

tenx-hd
Хуваалцах:40

СЭТГЭГДЭЛ (4)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • И
    Иргэн

    Ха ха шалтагаа мөн олов оо. Өчүүхэн бодолтой новш вэ

  • Н
    Настан

    Хүн сонсоод л за даа тийм хууль одоохондоо хэрэггүй гэж бодохоор хөгийн юм битгий санаачилж бай.Мэдлэг,чадвар султай ,боловсрол дулимаг гишүүдийн байж байгаа царай нь.

  • З
    Зочин

    Хаха, чи Бямбацогтын бэртэй барьцаад яах вэ, тавилан юм даа

  • З
    Зочин

    Оочер ч гэх шиг. Очерь орос үг. Дараалал гээд монгол хэлээрээ л бичих хэрэгтэй ш дээ.