Японы ЗГХЭГ-ын дарга Кихара Минору: Нөмрөгт гарсан томоохон хэмжээний түймрийг Японы KDDI-ийн охин компани ( Мобиком ххк)-ийн үйл ажиллагаатай холбон үзэж байна

Нийгэм
UBn team
Унших: 1 мин 3 сек
1314
865981602_1446901040990870_1655096903720689537_n.webp

Дорнод аймгийн Халхгол сумын нутаг Нөмрөгийн дархан цаазат газар энэ сарын 8-нд их хэмжээний хээрийн түймэр гарч тухайн нутаг дэвсгэрийн 80 орчим хувь нь галд өртсөн тухай албаныхан мэдээлсэн.

Гал түймрийн шалтгааныг Мобиком корпорацынхан сүлжээний ажлаар явах үед тээврийн хэрэгслээс гал алдсан гэж үзэж буй. Харин өнөөдөр ХЗДХ-ийн сайд, БОУАӨ-ийн сайд, ХХЕГ-ын дарга, Мобикомын удирдлагууд өнөөдөр Нөмрөгт гарсан галын асуудлаар хуралдаж, Нөмрөгийн дархан цаазат газар гарсан түймэртэй холбоотойгоор хохирол барагдуулах ажлын хэсэг байгуулсан байдаг.

Мөн уг асуудалд Японы ЗГХЭГ-ын дарга Кихара Минору мэдэгдэл гаргажээ. Тэрбээр "Энэ сарын 8-нд Монголын зүүн бүсэд орших байгалийн нөөц газарт гарсан томоохон хэмжээний түймэрт Японд харилцаа холбооны бизнес эрхэлдэг KDDI-ийн охин компани (Мобиком ххк)-ийн үйл ажиллагаатай холбон үзэж байна" гэжээ.

Үүнтэй холбогдуулан Засгийн газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Кихара өнөө өглөө болсон хэвлэлийн бага хурлын үеэр "Японы засгийн газар уг түймрийн хохирлын хэмжээг маш нухацтай авч үзэж байна. Бид Монголын ард түмэнд чин сэтгэлээсээ эмгэнэл илэрхийлье" гэж мэдэгдсэн байна. .

Мөн тэрбээр "Монголын холбогдох байгууллага түймрийн шалтгааныг мөрдөн шалгаж байгаа. Японы Засгийн газар мөн түймэрт өртсөн бүс нутгийг нөхөн сэргээхэд хувь нэмэр оруулахын тулд Монголын Засгийн газартай нягт хамтран ажиллах болно" гэжээ.


tenx-hd
Хуваалцах:1314

СЭТГЭГДЭЛ (13)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • А
    Ака-м

    Японоос илүүтэй Монгол санаа зовмоорсондоо!!!

  • Б
    Базаррагчаа

    Японы засагын газар нухацаи авч үзэн гэж нөхөн сэргээхэд тусалана гэж бахад монголын засагын газар үнэн зөвииг нь зөв тогтоосои юу гэж халаах болдоо хэцүү ч юум даа хэлэх үг алга даа

  • З
    Зочин

    Фүжи уулыг нь шатаасантай тэнцэх нэхэмжлэл гаргах хэрэгтэй (маш их талбай ан амьтан мод ховор ургамал шатсан тул)

  • З
    Зочин

    Аштай юу даа ,Японы тал дэмжиж ажиллах нь зөв.Харин манай талын нөхдүүд ,тэнд байсан Мобикомын захирлууд яагаад одоо болтол уучлал ч гуйхгүй таг чиг байгаад байна.Манай Монголчууд л гадны хүмүүст долигоноод,нээх сайн хүмүүс болж ан гөрөө,загас жараахай агнуулахаар авч явчихаад одоо болохоор ямар ч хэл улгүй,дүлий дүмбэ царайлцгаагаад,хариуцлагаас сэмхэн мултарчих санаатай байцгааж байна уу?Яасан ичдэггүй нүдний булайнууд вэ.

  • Н
    Нөмрөг

    Манайд бол Байгаль орчны сайд нь үхсэн шатсан амьтан нэг ч үгүй байна г.мэтээр Ард түмнээ доромжилж байхын .Ялгаа их байгаа бололтой

  • У
    Уншигч

    Эндээс бид 1 л юмыг хармаар бн. Улс орон гэдэг өөрийнхөө иргэн компанийн талаар хэрхэн анхаарч асуудлыг хэрхэн шийдэж байгааг. 2 улсын асуудлын түвшинд шииднэ гэдгээ, Мобикомын захирал нь уучлал гуйд асуудалд хариуцлага хүлээнэ гэдгээ илэрхийлж байхад манай засгийн газар , Мобикомын монгол талын нөхдүүд одоог хүртэл ямар хариулт өгч байгааг хар даа. Энэ л энэ улсын байгаа байдлыг илэрхийлж бн даа. Бид эндээс л хэн болсон ямар байгаагаа харах болж дээ

    • М
      Мөнхэрдэн

      Ямар ухаантай хүн бэ. Сонгуульд дэвших үү хө

  • М
    монгол

    алтны дэргэдэх гууль шарлана гэж үг байдаг ч Монголд гуульны дэргэдэх алт борлохтой адил юм болжээ.Япон хүмүүс хариуцлага өндөртэй гэсэн харин Монгол удсан Япон хүн ялгаагүй болдог бололтой Мобиком ын дарга толгойгоо ч олигтой хөдөлгөхгүй уучлал гуйсан нэр зүүж байна лээшд хүнд нь тааруулна гэдэг болжээ

  • З
    Зочин

    Японы дарга минь танай компанийн машинаас гал алдаж түймэр гарсан гэдэг нь тодорхой учир та гарах зардлыг төлөх ёстой.

  • Х
    Хариуцлагатай жинхэнэ япон

    Харин монголд бдаг япон нь хариуцлаггүй монгол хүн шиг боосон

  • Э
    Энхболд.Х

    Ямар сайн байхав,том хохирол бөгөөд сүйрэлтэй " тэнцэнэ.Мэдрэмж сайтай Японы удирдлагуудад талархал илэрхийлье.

  • Х
    Х

    Сэтгэл гаргаж байгаа ньсайн хэрэг.

  • 0
    0

    Daisogiinhan hovdiin buzar guilagchinguud