Монголын хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирлаар Ерөнхий сайд Н.Учралын зөвлөх Б.Анарыг томиллоо

Улс төр
UBn team
Унших: 1 мин
30
861896473_2965568537138073_334585711283257608_n.webp

Монголын хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирлаар Б.Анарыг томилжээ. Б.Анар нь төрийн санхүүгийн удирдлага, эдийн засаг, төсөв, хөрөнгө оруулалтын бодлого, хөгжлийн санхүүжилтийн чиглэлээр 18 жил ажилласан. Сангийн яаманд мэргэжилтнээс төрийн төрийн нарийн бичгийн дарга хүртэл ажилласан туршлагатай хэмээн үзэж ийнхүү томилжээ.

Ажлын туршлага:

2008–2020 онд Сангийн яамны Төрийн сан, Төсвийн бодлого, Санхүүгийн бодлогын газарт мэргэжилтэн, хэлтсийн дарга;

2020–2021 онд Монгол Улсын Хөгжлийн банкны Хууль, тусгай активын газрын дарга;

2021–2022 онд Сангийн яамны Хөгжлийн санхүүжилтийн газрын Зээл, тусламжийн бодлогын хэлтсийн дарга;

2022–2025 онд Эдийн засаг, хөгжлийн яамны Хөрөнгө оруулалтын бодлогын газрын дарга;

2025–2026 онд Монгол Улсын Их Хурлын даргын Эдийн засаг, төсвийн бодлогын зөвлөх, Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга;

2026 оны 8 дугаар сараас Монгол Улсын Ерөнхий сайдын Эдийн засаг, төсвийн бодлогын зөвлөхөөр тус тус ажилласан аж.

tenx-hd
Хуваалцах:30

СЭТГЭГДЭЛ (3)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • Д
    Дунгаамаа

    Болиочээ Учрал сайдаа өөрийн талын хүмүшсийг андөр албан тушаалд томилохоо зогсоо ард иргэдийн дундаас сайд даргаь нарыг томилдог болмоор бна тэхгүй бол албан тушаалын наймаа газар авлаа хуулинд өөрчлөлт оружлж албхн тжшаалын наймааг зогсооёоо

  • Z
    zochin

    Gen Z tsaashaa olon ajil solison bhiim ene hun

  • З
    Зочин

    Б анар л гээд байх юм эцгийнхээ нэрийг бүтэн дуудуулах гавьяагүй заяагүй эцэг үү???