УИХ-ын гишүүн О.Алтангэрэл "Нөмрөгийн дархан цаазат газар гарсан түймрийн буруутанд хариуцлага тооцох" албан бичгийг Ерөнхий сайдад хүргүүлжээ

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
11
ubn-v2-media-re2dc6xa-1.webp

Дорнод аймгийн Халхгол сумын нутаг дэвсгэр, Нөмрөгийн дархан цаазат газар энэ сарын 8-нд их хэмжээний түймэр гарч тухайн нутаг дэвсгэрийн 80 орчим хувь нь галд өртсөн тухай албаныхан мэдээлсэн. Өнөөдрийн байдлаар холбогдох ажлын хэсэг байгуулагдаж, хохирлыг тогтоон буруутай этгээдээр нөхөн төлүүлэхээр ажиллаж буй.

Энэ талаар УИХ-ын гишүүн О.Алтангэрэл байр сууриа илэрхийлж, Ерөнхий сайдад албан бичиг хүргүүлсэн талаар мэдээллээ. Тэрбээр "Нөмрөгийн дархан цаазат газар шатсанд хариуцлага хэрхэн тооцох тухай чуулганд үг хэлсний дараа зарим хүнээс "Танай тойрог биш биз дээ" гэсэн үг нэлээн сонслоо.

Тойрог гэдэг үг, улс төр гэдэг хайрцаггүйгээр хэлэхэд Нөмрөг миний, бас таны нутаг аа. Хархираа түргэний уулс, Хөвсгөлийн тайга, Хангай, Хэнтийн нуруу, Говийн их дархан газар ч бас бидний нутаг. Тэгээд ч би "Нийт иргэн, улсын эрх ашгийг эрхэмлэнэ" хэмээн тангараг өргөсөн хүн.

Чуулган дээр үг хэлэхээс 10 хоногийн өмнө Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралд хандаж "Хариуцлага тооцож, шуурхай арга хэмжээ авах" тухай албан бичиг хүргүүлсэн" гэв.

ЗУРГИЙН ЦОМОГ

tenx-hd
Хуваалцах:11

СЭТГЭГДЭЛ (1)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • N
    Nastan

    УИХ ийн зарим гишүүд сонгогдсон тойргынхоо газар нутагийг өөрийнх нь эзэмшил газар бусад нь өөрсдөд нь "Патлийгүй" гэж ойлгож явцуу үзэл гаргадаг болтой. Тийм биш гэж мунхаг би бодном. Саяхан Гавъяат Л.Болдбаатар стажонд багтахгүй олон хүнийг уриж энэ талаар Монголынхоо газар нутагаа "ЭХИЙН ХЭВЛИЙТЭЙ" зүйрлэн дуулаж байсан шүү дээ. Энэ ДУУ Монгол цустай. Монголоо гэсэн сэтгэлтэй бүх хүмүүсийн сэтгэл зүрхийг огшоосон билээ. Энэ нь зөвхөн дуу дуулаад өнгөрөх явдал биш байсан болой.