Элчин сайд Игавахара Масарү: Нөмрөгийн ДЦГ-ыг нөхөн сэргээхэд Япон улс хамтран ажиллана

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин 24 сек
60
860022441_1112996541136123_8973466947917679949_n.webp

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир, Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяр нар өчигдөр Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Игавахара Масарү, “Мобиком корпораци” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ясүхиро Очи болон бусад албаны төлөөллийг хүлээн авч уулзжээ.

Уулзалтын эхэнд Элчин сайд Игавахара Масарү Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан түймрийн улмаас Монгол орны байгаль орчин, экосистемд ихээхэн хохирол учирсанд харамсаж байгаагаа илэрхийлэв.

Тэрбээр Японы Засгийн газар тус бүс нутгийг нөхөн сэргээх, экосистемийг хамгаалах чиглэлээр Монгол Улстай хамтран ажиллах, бүх талаар дэмжлэг үзүүлэхэд бэлэн байгаагаа онцоллоо.

859977506_1886162879034575_3733196337500531686_n.webp

Мөн Япон Улсын байгаль хамгаалал, нөхөн сэргээлтийн чиглэлээр мэргэшсэн мэргэжилтнийг түймэрт өртсөн Нөмрөгийн дархан цаазат газарт ажиллуулах, Монголын мэргэжилтнүүдтэй туршлага солилцох хүсэлтэй байгаагаа илэрхийлэв.

Харин “Мобиком корпораци” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ясүхиро Очи байгаль орчинд учирсан хор хохиролд чин сэтгэлээсээ харамсаж байгаагаа илэрхийлж, Монголын ард түмнээс уучлалт хүслээ.

867110516_1560879582751382_860383632698605295_n.webp

Түүнчлэн түймрийг унтраах ажилд оролцсон нийт хүн хүч, албан хаагчдад талархал илэрхийлж, цаашид мөрдөн шалгах ажиллагаа болон байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх чиглэлээр хамтран ажиллахаа мэдэгдэв.

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир Нөмрөгийн дархан цаазат газар нь Монгол орны байгалийн унаган төрхөө хадгалсан, өвөрмөц экосистем бүхий, нэн ховор ургамал, амьтны өлгий нутаг байсныг онцоллоо.

Тэрбээр хүний хариуцлагагүй үйлдлийн улмаас дэлхийд ховордсон, байгалийн үнэ цэн бүхий энэ нутагт их хэмжээний хохирол учирсанд харамсаж байгаагаа илэрхийлээд байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх, цаашид ийм эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлыг олон талын оролцоотойгоор эрчимжүүлэх шаардлагатайг тэмдэглэв.

Мөн түймрийн улмаас учирсан хохирлыг бодитой тогтоох, нөхөн сэргээлтийн ажлыг шинжлэх ухааны үндэслэлтэй, үр дүнтэй хэрэгжүүлэхэд Япон Улсын туршлага, мэргэжлийн дэмжлэг чухал болохыг онцоллоо.

865795615_1658552235618713_3117122531805155837_n-1.webp


tenx-hd
Хуваалцах:60

СЭТГЭГДЭЛ (6)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • М
    Монгол

    Мобиком чинь 99 хувь япончууд, Японы кдди компани эзэмшдэг цэвэр япон компани юм байна шүү дээ. Одоо монголчууд гар утасны үйлчилгээгээр дамжуулан Японд хөрөнгө оруулдаг, тэжээдэг юм байна шүү монголчууд аа

  • M
    Mobicom staff

    Мобикомыг төртэй их наалдуулсан хамт явсан захирлуудад нь хариуцлага тооцох хэрэгтэй... Хамада захирлаас эхлэлтэй төрийхэнтэй их сүжрүүлээд... энд тэндэхийн уул овоо тахихаас авахуулаад МАН намын арга хэмжээнд ч явж л байдаг байсан ..

  • С
    сонгогч

    Хилийн цэргийн тэр нэг хурган дарга л хууль дүрмээ мөрдөж гадаадын иргэнийг хилийн хориотой бүсэд нэвтрүүлэх зөвшөөрөл өгөөгүй бол ийм уршигтай ажил болохгүй байсан. Монголын төрийн дарга нарын авилгач гар харсан долдой зангийн уршиг маш их. цадаагүй гөлөгнүүдийн гуйлгачин араншинтай. Япончууд харин манайханыг бодвол ёс зүйтэй хүмүүс тулдаа ингэж анхаарал хандуулж байгаа юм байна.

  • З
    Зочин

    Япон Улсын ЭСЯ хохирол барагдуулах, нөхөн сэргээлтэд тусална гэж байгаа нь маш сайн. Япончууд хэлсэн үгэндээ эзэн болж чадна. Хөрөнгө мөнгө, мэргэжилтэн, материал техникийн хувьд хангалттай чадалтай улс.

  • С
    Сшхээ

    ЯГ ОДОО АН АМЬТАНД ӨВС ТАРААЖ ТАВИХ ХЭРЭГТЭЙ БАЙНА ДАРАА НЬ НААД АСУУДЛАА ДАРАА НЬ ЯРЬ ДААА ӨВС ХАДЛАНЧДАД БЭЛЭН БАЙГАА

  • Д
    даваа

    Япончууд ул суурьтай туслана даа. Манай дарга нарт итгэхэд хэцүү шүү. Япончуудад итгэж болно.