Б.Мөнхтамир: Зам дагуух байрлалтай 13 ШТС-уудын ажиллах цаг, ээлж солигдох цагт өөрчлөлт оруулах, бүх хошуугаар зэрэг түгээх зэрэг зохицуулалт хийнэ

Нийгэм
UBn team
Унших: 1 мин
40
MPA PHOTO 2026-9-100-0785.webp

Ерөнхий сайд захирамжаар байгуулагдсан шатахууны Шуурхай штабын ажлын хэсгээс мэдээлэл хийв. АҮЭБ-ийн дэд сайд Б.Мөнхтамир "Замын хөдөлгөөний ачааллыг нөлөөлж байгаа төв магистрал шугамын дагуух байрлалтай 13 ШТС-уудын ажиллах цаг, ээлж солигдох цагт өөрчлөлт оруулах, бүх хошуугаар зэрэг түгээх зэрэг зохицуулалт хийнэ. Мөн шатахуун олгож байгаа эсэх мэдээллийг бензин.мн-р дамжуулан олон нийтэд дор бүр нь мэдээлж байхыг сануулж байна.

БНСУ-тай хамтын ажиллагааны гэрээг энэ 7 хоногт зурна. Ингэснээр АИ92, дизель, онгоцны түлшийг БНХАУ-гаар дамжуулан оруулж ирнэ. ХЭТХ-ын 43.1.3-ыг үндэслэн хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон тэдгээрийн асран хамгаалагчдад дараалал харгалзахгүй шуурхай үйлчлэхийг ААН-үүдэд онцгой анхаарч ажиллахыг үүрэг болгож байна" гэлээ.


tenx-hd
Хуваалцах:40

СЭТГЭГДЭЛ (4)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • Б
    Б

    Нээг их ажил хийсэн болж харагдах гэх юм. Удаан үргэлжилж байгаа асуудалд одоо болтол ямар ч зохицуулалт байхгүй. Колонкуудын бензин өгөх цагийг тодорхой болговол болно. Хүн өөрөө зохицуулаад, өнөөдөр авч чадаагүй бол маргааш дараалалд зогсоод авчихна. Аль колонк хэзээ өгөх нь тодорхойгүй байгаа нь хэцүү байна

  • И
    И

    Энэ төрийн байгууллага хэссэн Доддойг үгийг тоох уу? Нээх үүрэг өгч гэнэ !

  • M
    mongol

    энэ залуу МИАТ, яамд хэсээд л цүнх бариад явах юм ичдэггүй, уйддаггүй юм байх даа

  • Д
    даваа

    зөв. Болохгүй бол боломжтой байрлалтай газар нь өгөх хэрэгтэй.