Хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон тэдний асран хамгаалагчдад ШТС-ууд дараалал харгалзахгүй үйлчилнэ

Нийгэм
UBn team
Унших: 1 мин 28 сек
62
MPA43808-1.webp

Шатахууны шуурхай штаб өнөөдөр шатахууны хангамж, нийлүүлэлтийн нөхцөл байдлын талаар хуралдав. Улмаар уг хуралдаанаас хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон тэдний асран хамгаалагчдад шатахуун түгээх станцууд дараалал харгалзахгүй үйлчлэх шийдвэр гаргасан байна. Мөн зарим шатахуун түгээх станц хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг “Удирдлагаас чиглэл ирээгүй” гэх шалтгаанаар хүлээлгэж байгааг зогсоохыг Шатахууны шуурхай штабын дарга Б.Мөнхтамир үүрэг болгожээ. Түүнчлэн Шатахуун түгээх станцуудын удирдлага, ажилтнуудад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хангаж, хүндрэл чирэгдэлгүй үйлчлэхийг хатуу анхааруулсан аж.

АИ-92 ШАТАХУУНЫ НИЙЛҮҮЛЭЛТ, 11 ДҮГЭЭР САРЫН ТӨЛӨВ

Аравдугаар сард нийт 57 мянган тонн АИ-92 шатахуун захиалснаас 36 мянган тонн нь орж ирсэн бөгөөд 6 мянган тонн нь тээвэрлэлтийн шатанд байгааг мэдээллээ. Мөн 16 мянган тонн шатахуун хараахан нийлүүлэгдээгүй байна.

Ирэх арваннэгдүгээр сард шатахууны захиалгын хэмжээ нэмэгдэж, үнэ бага зэрэг буурах төлөвтэй байгааг Б.Мөнхтамир мэдээлэв.

ТӨВ ЗАМ ДАГУУХ 13 ШТС-ЫН ЭЭЛЖ СОЛИХ ЦАГИЙГ 11:00 БОЛГОНО

Шатахуун түгээх станцуудын ээлж солих үеэр автомашины дараалал нэмэгдэж, замын хөдөлгөөнд ачаалал үүсэж байгаатай холбогдуулан Улаанбаатар хотын төв зам дагуух 13 ШТС-ын ээлж солих цагийг 11:00 цаг болгон өөрчлөхийг үүрэг болголоо.

Энэ нь өглөөний оргил ачааллын үеэр шатахуун түгээлтийг тасалдуулахгүй байх, замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах зорилготой юм.

ШТС-УУД ШАТАХУУНЫ МЭДЭЭЛЛЭЭ BENZIN.MN ПЛАТФОРМД ЦАГ ТУХАЙД НЬ ОРУУЛАХЫГ ҮҮРЭГ БОЛГОВ

Иргэд шатахуун олгож буй станцуудын байршил, мэдээллийг шуурхай авах боломжтой байх ёстойг Б.Мөнхтамир онцоллоо.

Гэвч зарим аж ахуйн нэгж Benzin.mn платформд мэдээллээ тогтмол шинэчлэхгүй байгааг шүүмжилж, шатахуун олгож буй ШТС-уудын мэдээллийг цаг тухайд нь, үнэн зөв оруулж ажиллахыг хатуу үүрэг болгов.

Шатахууны шуурхай штаб цаашид шатахууны нийлүүлэлт, түгээлтийн зохион байгуулалтад хяналт тавьж, иргэдэд мэдээллийг хүртээмжтэй хүргэх, ШТС-уудын дараалал, ачааллыг бууруулах чиглэлээр ажиллах юм.

tenx-hd
Хуваалцах:62

СЭТГЭГДЭЛ (6)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • С
    Сайхан

    Мөн ч тэнэг хүмүүс төрд ажилладаг бололтой юмаа. Зүгээр дугаарлаад авч болж байгаа юмыг заавал хэн нэгэнд илүү эрх эдлүүлснээр сайн болохгүй. Харин ч хэлгүй дүлийчүүд тахир дутуугаараа далимдуулж онцгой эрх эдэлж шагчин болох юм байна. Нийгмийг эмх замбараагүй байлгах гэж арга ухаанаа ажиллуулдаг юм шиг санагдаж байна.

  • A
    A

    Mongols amidrahiin tuld hugjliin berhsheeltei baih yostoi

  • Ч
    Чүдэнз

    Дандаа шаана, ална шүү колонкийнхон оо

  • Н
    Нэргүй

    Утгагүй хувиарлалт бна. Бид ч гэсэн өчнөөөн цаг оочирлож бна. Оочирлож ядаж бхал хөгжлийн бэрхшээлтэй гээд урдуур дайраад бүүр олдохгүй юм бналдаа. Тэрний оронд тэдээс тэдэн цагийн хооронд хөгжлийн бэрхшээлтэй иргэдд өгнө гэчихээч. Ард түмэн үнэхээр туйлдаж бнадөө.

  • О
    Отгоо

    ШТС ажилчид бие засах завгүй чадлаараа л ажиллаж байгаа харагдаж байналээ,та нар хүнд дааж давшгүй үүрэг өгч чаддаг шигээ ӨӨРСДИЙН АЖЛАА сайн хийж байсан бол Бензин ховордож ард түмэн хамаг цагаа хэдхэн литр бензин авах гэж 2 давхар дугаар үүсгэж бусдын замыг хаахгүйл байсандаа,манай Төр засаг дувт ХОЙД ЭЦЭГ ЭХЭЭС Ч ДОР ААШ АЯГИЙГ ард түмэнд үзүүлж элэг цоройг нь цоолж гэдэс доторыг нь цувуулж дууслаа,бид байхгүй бол ьа нар ХЭН Ч БИШ ЮУЧ БИШ гэдгээ ойлгодоггүй хүмүүс юмаа

  • З
    З

    ХБИ-ний асрагч гэсэн үнэмлэх үнэд орох цаг