Ц.Ганзориг: Х.Нямбаатар Канадаас орогнол хүсэхээр бэлтгэлээ хангаж байгаа гэх мэдээлэл бидэнд ирсэн

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
81
674e710b0549cd99a9cf9c39_Нямбаатар.webp

Хотын дарга асан Х.Нямбаатар өнгөрсөн бямба гарагт лайв хийх үеэрээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хөрөнгө, орлоготой холбоотой хэд хэдэн ноцтой зүйлийг ярьсан. Тэгвэл Ерөнхийлөгчийн ХБНГУ, Финланд, Беларусь улсад хийсэн айлчлал дуусаж, айлчлалын баг Монголд ирсэн бөгөөд Х.Нямбаатарын мэдээллүүдэд хариу тайлбар хийлээ.

Тухайлбал ЕТГ-ын Хэвлэл мэдээллийн албаны дарга Ц.Ганзориг "Х.Нямбаатар Канадаас орогнол хүсэхээр бэлтгэлээ хангаж байгаа гэх мэдээлэл бидэнд ирсэн.

Канад улс нь авлига, албан тушаалын хэрэгт холбогдсон, эх орноосоо оргосон хүмүүсийг шууд баривчлах боломжгүй учраас нийтийн мөнгийг шамшигдуулсан хүмүүс ийм улсууд руу зугтаж, Монгол Улсын нэр хүндэд халдах зүйлийг ярьсаар байдаг" гэх мэдээллийг өгсөн юм.


tenx-hd
Хуваалцах:81

СЭТГЭГДЭЛ (8)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    З

    Хүрэлсүхэд би ЗГ ордны ард газар өгсөн, түүн дээр барилга барьсан зарсан гээд М.Энхболд орилоод байсан. Түүнийг шалгах ёстой ш дээ. Газрын наймаанд оролцсон л байна.

  • 1
    1

    Мэхт мэхэндээ л дээ. Хэн хэн нь л гэмгүй биш. Гэхдээ Туулын хурдны зам гэх мэт тэр том төслүүдийн тэр их мөнгөнүүд гадагшаа тэгж олон шилжиж байхад Хүрэлсүх мэдээгүй байна ч гэж юу байхав. Тэр тусмаа зөвхөн шилжүүлэх төдийд байгаагүй, удаан хугацаанд яригдаад, хэрэгжээд эхэлцэн байхад Монгол даяараа эсэргүүцээд бөөн юм болж байхад Хүрэлсүх А ч гээгүй, юу? Ч гээгүй байж, одоо гэнэт Нямбаатар ганцаараа байгууллагынхаа сейфнээс шөнө нь мөнгө аваад, Хүрэлсүх эзэн нь өглөө нь мэдэж байгаам шиг л юи ярьж байна. Тийм ч гэж байхгүй байх аа. Бүхэл бүтэн улсын сангаас тэр их хэмжээгээр өчнөөн олон удаа гараад байхад мэдэхгүй байхын бол улсын ерөнхийлөгч битгий хэл улс төрч ч байгаад яадын. Ямар ч мэдээлэлгүй, нүд чих нь таглагдцан байдаг байвал ичих хэрэгтэй шд. Гэхдээ мэдээж яагаад ч хүрэлсүх энийг мэдээгүй байна гэж байхгүйгээр барахгүй бүр толгойлж ч байгаа хүмүүсийх нь 1 байх шүү. Бүр эздийнхээ даалгавраар, гар бие удирдаж байгаа утсан хүүхэлдэй нь з дээ. Яахав нямбаатар бол туг тахихад хамгийн эхний хүмүүсийн л нэг нь болохоос. Еөк бол тэр хуйвилдаануудаас гадуур хүн бол биш ш дээ.

  • А
    ард түмэн

    хөрөнгөө нотодчихвол ирнэ гэсэн ш дэ тэгээд нотолчиход яагаад байгаам бэ үнэн шударга явж байгаа юм бол нотолчихооч амархан ш дэ

  • И
    иргэд

    элбэгдорж сайхан билэг тэгвэл яасийн сая Элбэгдоржийг ирэхэд гар хөлөө барилцаад торгон дээлтэй найрын эхэнд залаад байсан биз дээ

  • Н
    Нараа

    Хүрэлсүх хулгайчийн хамааралтай хулгайчууд Монголд сагаж байна. Учрал ерөнхий сайдаас авахуулаад. Энэ хулгайч удахгүй буугаад шорондоо заларнаа. Элбэгдорж, Энхбаярын араас нэг шоронд чаана даа. Гишүүн л болгож болохгүй.

  • S
    Svkh

    Amarbayasgalan bga yu garaad yavtsn u Danh shig

  • М
    МОНГОЛ

    МОНГОЛД ХУУЛЬ БАЙНА УУ...ТӨРИЙН НУУЦ ГЭЖ БАЙНА УУ..АЛБА ХАШИЖ БАЙСАН ЗАЛЬТАЙ НОХОД ХЭРЭГ ХИЙЧИХЭЭД ГАДАГШАА ЗУГТДАГ БОЛЛО

  • З
    Зочин

    МЭДЭЭЛЭЛД ДУРДАГДААД БАЙГАА ХӨРӨНГӨӨ ЭХЛЭЭД НОТОЛ НОТОЛСОН ӨДӨР ЧИНЬ ИРНЭ ГЭЖ ХЭЛСЭН ШҮҮ. ЭХЛЭЭД ӨӨРСДИЙН АСУУДЛАА ХУУЛЬ НОМЫН ДАГУУ НОТЛОХ ХЭРЭГТЭЙ.