Нөмрөгийн асуудлаар ХХЕГ-ын дарга Ж.Бямбасүрэнд эхний байдлаар сануулах арга хэмжээ авлаа

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин 7 сек
31
MPA PHOTO 2026-9-100-68806.webp

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна. Хуралдаанаар Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан түймэртэй холбоотой асуудлаар ХХЕГ-ын дарга Ж.Бямбасүрэнд эхний байдлаар сануулах арга хэмжээ авлаа. Түүнчлэн хохирлын дүн, ажлын хэсгийн дүгнэлт гармагц дараа дараагийн арга хэмжээг авах асуудлыг ярилцжээ. Мөн Хилийн боомтын захиргааны дарга Э.Гантулгыг ажлаас нь чөлөөлсөн байна.

Дашрамд дурдахад, Нөмрөгийн ДЦГ-ын нийт талбай 587,744.1 га бөгөөд үүнээс 448,993.6 га буюу 76.4% нь түймэрт өртсөн ба ДЦГ-ын хилээс гаднах 55,966.8 га талбай түймэрт өртсөн юм. Үүнтэй холбоотойгоор Ерөнхий сайдын зүгээс өнгөрөгч Даваа гарагт түймрийн шалтгаан, нөхцөлийг тогтоох, цаашид түймэр гарахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллахыг ЗГ-ын гишүүдэд үүрэг болгосон юм.

Харин түймэртэй холбоотойгоор ХХЕГ-ын дарга Ж.Бямбасүрэн мэдээлэл өгөхдөө "Нөмрөгийн дархан цаазат газрын захиргааны дарга өөрөө баримтат киноны зураг авахаар тус бүс рүү нэвтэрсэн байсан учраас зөвшөөрөл авах боломжгүй байсан. "Мобиком" корпорациас гаргасан хүсэлтийн дагуу Нөмрөгийн дархан цаазат газарт нэвтрэх зөвшөөрлийг хилийн отрядын ангийн захирагч олгосон. Хилчид хамгийн түрүүнд түймрийн голомтод очиж ажилласан. Гарт байгаа техник хэрэгслээ ашиглаж үеийн үед түймэртэй тэмцэж ирсэн. Хилчид Нөмрөгийн ДЦГ-ыг дайны үед амиа зориулан хамгаалж байсан. Энхийн цагт ч амьдралаа зориулан хамгаалж ирсэн. Зөвшөөрлийг зохих журмын дагуу олгосон ч хилчдийг зориудаар гал тавьсан мэтээр буруутгасан мэдээлэл гарч байгаа учраас энэ тайлбарыг өгч байна" гэсэн юм.

tenx-hd
Хуваалцах:31

СЭТГЭГДЭЛ (3)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    зочин

    ДОТООДЫН ЦЭРГИЙН ШТАБТ ЦЭРГИЙН АЛБА ХААГЧ НАР ДҮРМИЙН БУС ХАРЬЦАА ҮҮСГЭЭСЭН. АЛБА ХААГЧИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛЫГ ХАНГАЖ БАЙХ ШТАБЫН ҮҮРГЭЭ БИЕЛҮҮЛЭГҮЙ ГЭЖ ШТАБЫН ДАРГАД АЖЛЫН ХАРИУЦЛАГА ТООЦОН ЧӨЛӨӨЛЖ БАЙСАН. ДОТООДЫН ЦЭРГИЙН ШТАБЫН ДАРГААР ТОМИЛОГДСОН ДАРГЫН ҮЕД ЦЭРГИЙН АЛБА ХААГЧИЙН ЭРҮҮГ ХУГАЛСАН ГЭМТ ХЭРЭГ ГАРЧ ТҮҮНД ДЭЭР АЛБАНЫ ШАЛГАЛТ ХУУЛЬ ЗҮЙН ДЭД САЙДААР АХЛУУЛСАН АЖЛЫН ХЭСЭГ ГАРЧ ШАЛГАЖ БАЙНА ГЭЖ МЭДЭЭЛЖ БАЙХАД ДАХИН ДОТООДЫН ЦЭРЭГТ АЛБА ХААГЧИЙГ МЭСЭЭР ГЭМТЭЭСЭН ХЭРЭГ ГАРСАН ТУХАЙ ХЭВЛЭЛД МЭДЭЭЛЭГДСЭН. ЦАХ ЭРҮҮ ХУГАЛСАН ГЭМТ ХЭРЭГТ ХОЛБОГДСОН ХҮН ШҮҮХЭЭР ОРЖ ШИЙДВЭРЛЭГДЭСЭН ГЭДЭГ. ЦАХ ЭРҮҮ ХУГАЛСАН ХҮН ШҮҮХЭЭР ЯЛ АВААД БАЙХАД АЮУЛГҮЙ БАЙДАЛЫГ ХАНГАХ ҮҮРЭГ ХҮЛЭЭН ТОМИЛОГДСОН ШТАБЫН ДАРГА ЯАГААД АЖЛЫН ХАРИУЦЛАГА ТООЦОН АЖИЛЛААС ЧӨЛӨӨЛӨӨГҮЙ ВЭ?? ӨМНӨХ ШТАБЫН ДАРГЫГ ЦАХ НАР ДҮРМИЙН БУС ХАРЬЦАА ҮҮСГЭСЭН АСУУДАЛ ГАРГАСАН ГЭЭД АЖЛЫН ХАРИУЦЛАГА ТООЦОН АЖИЛЛААС ЧӨЛӨӨСӨН БАЙДАГ ГЭТЭЛ УДАА ДАРАА ГЭМТ ХЭРЭГ ГАРГАСАН ДОТООДЫН ЦЭРГИЙН ШТАБЫН ДАРГАД АЖЛЫН ХАРИУЦЛАГА ТООЦОН ЧӨЛӨӨЛӨХГҮЙ БАЙГАА НЬ ШУДАРГА ЁС УУ ХУУЛЬ ЗҮЙН САЙДА??? ЦЭРГИЙН АЛБА ХААГЧИЙН ЭРҮҮ ХУГАЛСАН ГЭМТ ХЭРЭГ ГАРСАН АСУУДАЛД АЛБАНЫ ШАЛГАЛТ ХИЙСЭН ХУУЛЬ ЗҮЙН ДЭД САЙД ЧИНЬ ГЭМТ ХЭРЭГ ГАРГАСАН АСУУДАЛД АЖЛЫН ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭХ ЁСТОЙ ДОТООДЫН ЦЭРГИЙН ШТАБЫН ДАРГЫН АСУУДЛЫГ ТАНИЛЦУУЛАХГҮЙ БАЙГАА НЬ ШУДАРГА ЁС УУ?? ТА АЖЛЫН ХАРИУЦЛАГА АЛДАЖ УДАА ДАРААЛАН ГЭМТ ХЭРЭГ ГАРГАСАН ДОТООДЫН ЦЭРГИЙН ШТАБЫН ДАРГАДАА ХАРИУЦЛАГ ТООЦОН АЖИЛЛААС НЬ ЧӨЛӨӨЛЖ ЧАДАХ УУ?? ХУУЛЬ БҮХ ХҮНД ТЭГШҮ ҮЙЛЧЛЭХ ЁСТОЙ ҮҮНИЙГ ШУДАРГА ЁС ГЭЖ ХЭЛДЭГ БИЗДЭЭ?? ДОТООДЫН ЦЭРЭГТ ЗӨРЧИЛ ГАРХАД ШТАБЫН ДАРГА БОЛОН АНГИЙН ДАРГА НАР БҮГД АЖЛЫН ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭН АЖИЛЛААСАА ЧӨЛӨӨЛӨГДӨЖ. ГЭТЭЛ ГЭМТ ХЭРЭГ УДАА ДАРАА ГАРСАН БАЙХАД ДОТООДЫН ЦЭРГИЙН ШТАБЫН ДАРГА БОЛОН АНГИЙН ДАРГАД АЖЛЫН ХАРИУЦЛАГА ТООЦОН АЖИЛЛААС ЧӨЛӨӨЛӨХГҮЙ БАЙЛГААД БАЙГАА ЮМ ВЭ??? ЭНЭ НЬ ТЭГЭЭД ШУДАРГА ЁС ЮМ УУ? ШУДАРГА ЁС ЮМ УУ? ШУДАРГА ЁС ЮМ УУ? ????? ШУДАРГА ЁС ЮМ УУ?? АЖИЛЛАА ШУДАРГА ХИЙЖ ЧАДАХГҮЙ БОЛ ЗАЙЛААЧ.

  • М
    монгол хүн

    Хилийн цэргийн шат шатны дарга нар монгол улсын дархан хил, хилийн бүсийн хориотой дэглэмээр өөрсдөд нь хаялгатай бизнесийнхэн улс төрийн гахай нарт тал засдаг, цэргүүдийн хоолоор дайлж хариуд нь архи бэлэг сэлт шан харамжаар амиа хоохойлдог. Өмнөговийн нутаг дахь хил бол нүүрсний хулгайч нарын дархан эрхтэй газар болсон шалгаад үзээрэй

    • Z
      Z

      Aimar ym