З.Энхболд: Намайг Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэхгүйн тулд 40 сая төгрөгийн торгох ялыг хэвээр баталлаа

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
95
ubn-v2-media-dkk2joj1-2.webp

Өнөөдөр Улсын дээд шүүх УИХ-ын дарга асан З.Энхболд, УИХ-ын гишүүн асан Б.Энх-Амгалан нарт холбогдох хэргийг хэлэлцэж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр буюу 40 сая төгрөгийн торгуулийг хэвээр үлдээсэн.

Энэ талаар З.Энхболд өөрийн байр сууриа илэрхийллээ. Тэрбээр "Өнөөдөр УДШ надад холбогдох хэргийг 4 жилийн дараа эцэслэн шийдлээ. Ирэх жилийн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэхгүйн тулд давж заалдах шатны шүүхээс оноосон 40 сая төгрөгийн торгох ялыг хэвээр батлав. Хэрэг эхнээсээ зохиомол байсан. Ямар ч нотлох баримтгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. УДШ дээр засагдах байх гэж найдсан ч талаар болов.

1937 оны хэлмэгдүүлэлт шиг буруу жишиг тогтоож цаашид олон арван мянган төрийн албан хаагчийг хэлмэгдүүлэх үүдийг нээж байна. Төрийн албан хаагчийн хамаатан садны ажилладаг компани болон өөрөө төрөөс ямар нэг үйлчилгээ авахад (хашааны газар, ТҮЦ ний зөвшөөрөл, тендер авах, авахгүй байх) нөлөөлсөн байж таараа гээд зөвшөөрөл өгсөн сайд, засаг дарга нарыг зөвшөөрөл авсан иргэний хамаатан Төрийн албан хаагчтай хамт ялладаг боллоо. Цаашид энэ буруу жишгийг устгахын төлөө тэмцэнэ" гэв.


tenx-hd
Хуваалцах:95

СЭТГЭГДЭЛ (9)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    З

    Дуртай дух бас ерөнхийлөгч болох санаатай чонын бэлтрэг хотонд гэтнээ гэж

  • A
    Abaa

    Ерөнхийлөгчид нэр дэвших санаатай гэнэ үү, улс төрөөс явлаа гээгүй бил үү, өөрийг чинь арай ч дэвшүүлэхгүй байлгүй дээ.

    • Б
      Бага тарих

      Энэ хүн би Ерөнхийлөгчид нэр дэвших байсан үүнийг минь хааж байна гэж хэлээгүй ямарч сонгуулд энэ хүн нэр дэвших магдалтай тул үүнийг нь хаачих гэсэн байдлаар шүүх шийдэж байна гэж ярж байна . Ойлгохгүй байгаа юум уу . Шүүх шударга биш б.на.

  • З
    Зочин

    Чам шиг ордны тайган төрийг хутгуур яаж ерөнхийлөгч болох билээ дээ.

  • О
    Одмаа

    Миёэгомбын Энхболд зүгээр л зайгаа тавиад өгөх сэтгэл алгаа эрх мэдлээ гэж

  • Э
    Эгшигт

    Чи ерөнхийлөгч болох ёс зүйгүй хүн Шүүхийн шийдвэр зөв !

  • Ш
    Шудрага ёс

    Захиалгын шүүгч нарыг халсан цагт ардчилал монголд тогтно

  • Р
    рүн

    Ерөнхийлөгчид дэвших санаа байна Улс төрөөс гарлаа, нас боллоо ......гээд байсан даа

  • И
    иргэд

    шударга өрсөлдөөн гэж огт мэдэхгүй МАН