16 настай охиныг хөнөөсөн хэргийг Дээд шүүх өнөөдөр хаалттай хэлэлцэнэ

 Хууль эрх зүй
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
10
ubn-v2-media-lwo3mrkp-1.webp

16 настай охин болон 32 настай эмэгтэйн амь насыг онц ноцтойгоор хохироосон гэмт хэргийн шүүх хурал хоёр өдөр үргэлжилж, энэ оны нэгдүгээр сарын 23-нд шийдвэрээ гаргасан байдаг. Тодруулбал, Ц.Дагвадоржид бүх насаар нь хорих ял оноосон бол хэрэгт шүүгдэгч, хохирогч гэсэн хоёр статустайгаар оролцсон Э.Номин-Эрдэнэ, Э.Ган-Эрдэнэ нарт холбогдох хэргийг болон насанд хүрээгүй шүүгдэгч Х.Энхсайхан нарыг цагаатгасан юм.

Хохирогч охины ээж Г.Отгонтуяа болон өмгөөлөгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүйгээ мэдэгдэж давж заалдсан ч шүүх шийдвэрийг хэвээр үлдээсэн. Улмаар эцсийн хувилбар болох дээд шүүхэд хандаад буй.

Тэгвэл өнөөдөр буюу аравдугаар сарын 29-ний өдөр УДШ-ийн Хяналтын шатны шүүхээр дээрх хэргийг хаалттай хэлэлцэхээр болсон юм.

tenx-hd
Хуваалцах:10

СЭТГЭГДЭЛ (1)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • Б
    Багын багш

    Ямар болохоор нь алуурчдыг гэмгүй гэж цагаатгаад байдаг билээ .Ямар ч хүний хүүхэд бай тэр чинь хамаагүй . Хийсэн хэргийнхээ ялыг авах л ёстой.Тэр 14 минутын бичлэгийг олон түмний нүдэнд ил тавьж харуул.Бэлээхэн том баримт байхад цагаатгаад байгаа цаад учир нь 1. том хүний хүүхэд 2. Маш их хахууль 3. Албан тушаал энэ бүгдтэй л холбоотой . Энэ шүүх прокурорынхон утгаа алдсан Тангарагийнхаа эсрэг ажилладаг болжээ