М.Энхцэцэг гишүүний биед халдсан гэх Б.Найдалаа сайдын туслахад хариуцлага тооцох ёстой гэж УИХ-ын дарга хэллээ

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
61
Capture-12.webp

Өчигдөр буюу лхагва гарагт Төрийн ордонд Эрчим хүчний сайд Б.Найдалаагийн туслах эмэгтэй нь УИХ-ын гишүүн М.Энхцэцэгийн биед халдсан байж болзошгүй үйлдлийг гаргасан бичлэг олон нийтийн сүлжээнд нийтлэгдсэн билээ.

Уг үйл явдалтай холбогдуулан УИХ-ын гишүүн М.Энхцэцэг Халдашгүй байдлын дэд хороонд хандахаа мэдэгдсэн. Тэгвэл УИХ-ын дарга С.Бямбацогт өнөөдөр чуулганы эхэнд "Б.Найдалаа сайдын туслахад хариуцлага тооцож, шаардлагатай бол УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороо хуралдах ёстой. УИХ-ын гишүүн ард түмнийг төлөөлөх, бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд нь хэн ч саад болох ёсгүй" хэмээн байр сууриа илэрхийллээ.


tenx-hd
Хуваалцах:61

СЭТГЭГДЭЛ (6)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • И
    Иргэн

    Төрд өндөр албан хашиж буй эрхмүүд дороо ажиллах хүмүүсээ мэдлэг чадвар туршлагагийг нь харж биш дандаа өөрийн талын нэг юм мэдэхгүй хүнийг төсвийн мөнгөөр тэжээхийн тулд л авснаас болж төрийн ажил хангалтгүй явагдах,нэр хүнд нь унахаас гадна өөрийгөө ч хэрэг төвөгт хутгах зохисгүй үйлдлүүд байнга гарах юм. Энэ хүүхний тэр биеэ авч явж бгаа, хүнтэй харьцаж бга байдал биеийн хэлэмж, хэл яриа харилцааны соёл гэх мэт зүйл үнэхээр хангалтгүй харагдсан. Уг нь төрийн албан хаагчийн сахих ёстойёс зүйн дүрэм гэж байдаг даа.

  • A
    a

    naidlaag ogtsruulj, gishuunees tatax. naranbaatar gishuuniig bas xodson.

  • Ш
    Ш

    Нааад туслах нэртэй бөгс цүнхчин яанханууд бүүр мөнгөниии үнэр үзээл

  • З
    з

    дээхнэ найдлаа бас л хүн зодож байсан даа

  • З
    Зочин

    Маш зөв. Төр төмбөгөр ёс ёмбогор

  • З
    Зочин

    Сайдын туслах ч гэлтгүй, ёс зүй, харьцаа хандлага гэдэг болсон энэ цаг үеийн шаардлагад нийцэхгүй бга л бол хэнбугай нь ч бсн хариуцлага тооцох л хэрэгтэй шүү дээ. Сайдын туслах гэхээр үнэмлэх үзүүлээд бүх юманд дураараа авирлаж, өвөр түрийдээ бга юм шиг аяглаж блхгүй гэдэг ухамсартай байх ёстой.