УСУГ-ийн дарга Ц.Төрхүү "Үйлчилгээний гавьяат ажилтан" цолоор шагнууллаа

Нийгэм
М.Ариунжаргал
М.Ариунжаргал
Унших: 1 мин 3 сек
00
ee26e1a3-eeff-47c1-885b-609118edf541.webp

Ерөнхийлөгчийн зарлигаар Ус сувгийн удирдах газрын дарга Цогтсайханы Төрхүүг “Үйлчилгээний гавьяат ажилтан” цолоор шагналаа. Тэрбээр өмнө нь Улаанбаатар хотын Ерөнхий менежерээр ажиллаж байсан юм.

Ц.Төрхүү 1988-1998 онд нийслэлийн 42 дугаар бүрэн дунд сургуульд суралцаж, 1998-2002 онд Хөдөө аж ахуйн их сургуулийг газар зохион байгуулалтын инженер мэргэжлээр төгсжээ. Мөн Их Британийн Бирмингемийн их сургуульд газар зохион байгуулалт, хөдөө аж ахуйн чиглэлээр мэргэжил дээшлүүлж, 2005-2007 онд Удирдлагын академийг төрийн удирдлагын чиглэлээр төгссөн байна.

Түүний ажлын гараа 2003 онд Сүхбаатар дүүргийн Газрын албанд кадастрын мэргэжилтнээр ажилласнаар эхэлжээ. Улмаар тус албанд газар зохион байгуулагч, дарга, Нийслэлийн Газрын албанд Кадастрын хэлтсийн дарга, орлогч даргаар ажиллаж байв. 2012-2016 онд Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын орлогч, 2016-2023 онд Ус сувгийн удирдах газрын дарга, 2024 онд Улаанбаатар хотын Ерөнхий менежерээр ажилласан туршлагатай.

Тэрбээр өмнө нь Ардын хувьсгалын 90 жилийн ойн медаль, Барилга, хот байгуулалтын яамны “Тэргүүний ажилтан” цол тэмдэг, “Хөдөлмөрийн хүндэт медаль”, “Алтан гадас” одонгоор шагнуулж байжээ.

Ц.Төрхүү шагнал хүртсэнийхээ дараа хамт олондоо хандан хэлсэн үгэндээ “Миний энэ гавьяат хэмээх алдар бол та бүхний минь хөдөлмөрийн үр шим. Одоо ч гэсэн худаг дээр ус түгээж байгаа хүмүүсийн ажлын үр шим шүү. Булган сүүлтэй байх болтугай” хэмээн онцолсон юм.

tenx-hd