БАРИМТ: УИХ-ын гишүүн М.Энхцэцэгийн нөхрийн "Бодит чадал" ХХК 2017 оноос хойш "ДЦС-3, 4" зэрэг ТӨК-ийн нийт 100 орчим тендерт шалгарчээ

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
82
MPA44850.webp

УИХ-ын гишүүн М.Энхцэцэг, Эрчим хүчний сайд Б.Найдалаа нарын маргаан үргэлжилсээр өчигдөр Төрийн ордонд сайд Б.Найдалаагийн туслах эмэгтэй нь М.Энхцэцэгийн биед халдсан гэх асуудал үүсэж, УИХ-ын дарга С.Бямбацогт "Б.Найдалаа сайдын туслахад хариуцлага тооцох ёстой. Шаардлагатай бол Халдашгүй байдлын дэд хороог хуралдуулах ёстой" гэж мэдэгдсэн.

Тэгвэл энэ үйл явдалтай зэрэгцэн УИХ-ын гишүүн М.Энхцэцэгийн нөхөр С.Батхүрэлийн "Бодит чадал" ХХК нь эрчим хүчний салбарын 100 орчим тендерийг авсан тухай мэдээлэл олон нийтийн сүлжээнд цацагдаад буй.

Тодруулбал, Tender.gov.mn болон opendata нээлттэй мэдээллийн сан дахь мэдээллээс харахад, "Бодит чадал" ХХК нь 2017 оноос хойш ДЦС-3, 4 болон “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК, “Эрдэнэт, Булганы цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК, Багануурын ЦТС, дулаан сүлжээ, Увс баруун бүсийн ЦТС, Өмнөговийн ЦТС зэрэг 20 орчим компани, Эрдэнэт үйлдвэр, Монголросцветмент, Ус сувгийн удирдах газар зэрэг төрийн өмчит компаниудын 304 тендерт оролцож 100 гаруй тендерт шалгарчээ. Эдгээрээс хамгийн анхаарал татаж буй нь 2020 онд зарласан “Дулааны тоолуур худалдан авах” 29.4 тэрбум төгрөгийн тендерт "Бодит чадал" ХХК ганцаараа шалгарсан нь олон нийтийн анхаарал, шүүмжлэлийг дагуулаад буй юм. Улмаар УИХ-ын гишүүн М.Энхцэцэгийг "Тендерийн мадаам" хэмээн хочлоод буй.



ЗУРГИЙН ЦОМОГ

tenx-hd
Хуваалцах:82

СЭТГЭГДЭЛ (8)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • 1
    1

    Nomingiin bayrsaihanii naiz nymdavaa er emgui hogiin hulgaich guilagchin shorongiin horigdoluud

  • З
    Зочин

    Баг зүүх зүүсэн хүн гэж энэ шүү дээ ийм баг зүүж чухал эх оронч жүжиг сайн тоглоно доо энэ мэтүүд эд нар бүгд л олон олон төрөөс төрдөг бумтан гэж эд нар хожоод л улс орон ард түмэн нь хохироод л үлддэг уламж болсон

  • Д
    Д

    Мундаг тендерчин авгай боож үхэх шахсан юм байна даа

  • З
    Зочин

    Ийм л байгаа нэг их чухал царай үзүүлж ярьж хувь амьжиргаа нь эд нарт 1т байгаа л даа

    • С
      Соколов

      Харин тийн тиым болоол 76.н хулгайч 126 болж сөхрүүлж байн

  • 7
    70

    Хийсэн ажил чинь дандаа чанаргүй. Сая ЦДҮС дээр явагдсан ажлын хугацааг хэчнээн сунжруулав...хэдэн удаа буцав. Боож үхчих гээд байгаа учир ердөө л тендер.

  • С
    сонгогч

    шинэ сайд тендерийн мадамд садаа болж л дээ

  • Ш
    шударга хүн биш байна

    100 гаруй тендерт шалгарч байсан учраас шинэ сайдыг зайлуулах сонирхолтой УИХ ын гишүүн байх нь дээ.