16 настай охиныг хөнөөсөн хэргийн шүүх хурал асуулт, хариултаар үргэлжилж байна

Нийгэм
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
11
MPA43288.webp

16 настай охины амийг онц хэрцгийгээр хөнөөсөн Ц.Дагвадорж болон хэргийн оролцогч гэх Э.Номин-Эрдэнэ, Э.Ган-Эрдэнэ, насанд хүрээгүй шүүгдэгч Х.Энхсайхан нарт холбогдох хэргийг Улсын дээд шүүхийн Хяналтын шатны шүүх хурлаар хаалттай хэлэлцэж буй.

Шүүх хурал 17.00 цагийн орчимд эхэлсэн бөгөөд хурлын эхэнд оролцогчдод шинээр гаргах хүсэлт байгаа эсэхийг тодруулж, хүсэлтийг хэлэлцсэн. Дараа нь шүүгчийн илтгэлийг сонсож, гомдол тайлбарыг хүлээн авсан бол одоо шүүх бүрэлдэхүүн оролцогчдоос асуулт асууж, хариулт авч байгаа юм.

Сануулахад, энэ оны нэгдүгээр сарын 23-нд анхан шатны шүүхээс Ц.Дагвадоржид бүх насаар нь хорих ял оноосон бол хэрэгт шүүгдэгч, хохирогч гэсэн хоёр статустайгаар оролцсон Э.Номин-Эрдэнэ, Э.Ган-Эрдэнэ нарт холбогдох хэргийг болон насанд хүрээгүй шүүгдэгч Х.Энхсайхан нарыг цагаатгасан байдаг. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, ээж Г.Отгонтуяа болон өмгөөлөгчийн зүгээс шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан анхан шатны шийдвэрийг хэвээр үлдээсэн юм.

Иймд эцсийн хувилбар болох дээд шүүхэд хандан гомдол гаргаад байгаа билээ.

tenx-hd
Хуваалцах:11

СЭТГЭГДЭЛ (1)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • Р
    Равдан

    МАНай нэг дарганцарын хүүхэд энэ дунд байгаа гээ биз яг хэний засагт ажиллаж байсан хулгайч вэ тэр, хүүрэнсүгийнхүү оюунэргүүгийнхүү. америкт бол хэргийн оролцоо үүрэг үйлдэл бүрээр нь зураглал гаргаад 200 300 жилийн ялыг хайр найргүй өгдөг юм билээ. яагаад монгол ийм новшын юм бэ, танил талтай нь цуварлаар хүн алсан ч ялгүй байдаг. энэ хүүхэн нь 2 аллагад оролцсон гээ биздээ цогцосны дэргэд тэр алуурчинтайгаа бавалцаад байж байна гэдэг хэвийн зүйл үү.