Н.Номтойбаяр: Дарханы ДЦС-ийн тоног төхөөрөмжийн ачаалал хэвийн хэмжээнээс 2-3 дахин өндөр байна

Нийгэм
М.Ариунжаргал
М.Ариунжаргал
Унших: 1 мин 55 сек
40
hS4RXRD369Q2xj0WLYf1.webp

Энэ оны аравдугаар сарын 29-ний 20:56 цагт Дархан-Уул аймгийн “Дарханы дулааны цахилгаан станц” ТӨХК-д техникийн гэмтэл гарч, станцын үйл ажиллагаа бүрэн зогссон байна. Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр өнөөдөр буюу аравдугаар сарын 30-ны өдөр тус аймагт ажиллаж, гэмтлийн шалтгаан, нөхцөл болон сэргээн засварлах ажлын явцтай газар дээр нь танилцаж холбогдох үүрэг, даалгавар, чиглэл өгч ажиллалаа.

Одоогийн байдлаар гэмтэл гарсан хэсгийн тоноглолыг тусгаарлаж, Төвийн бүсийн эрчим хүчний системээс хүчдэл авснаар станцын үйл ажиллагааг сэргээж, аймгийн ихэнх хэсгийн дулаан, цахилгаан хангамжийг хэвийн горимд шилжүүлсэн бөгөөд станцын үйл ажиллагааг хэвийн горимд шилжүүлэх ажил 70 хувьтай ажиллаж байна. Урьдчилсан дүгнэлтээр станцын ерөнхий хуваарилах байгууламжийн вакуум таслуурт гэмтэл үүсэж, цахилгаан нум үүсэн, улмаар гал гарах нөхцөл бүрджээ. Тухайн үед хамгаалалтын систем автоматаар ажиллаж, гэмтэл даамжрахаас сэргийлэн станцын тоноглолуудыг бүхэлд нь зогсоох арга хэмжээ авчээ.

“Дарханы дулааны цахилгаан станц” ТӨХК-ийн ерөнхий инженер Б.Батжаргалын мэдээлснээр, станц 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэлээ хангасан боловч ашиглалтын хугацаа дуусаж, тоног төхөөрөмжийн ачаалал хэвийн хэмжээнээс 2-3 дахин өндөр байгаа нь цаашид томоохон эрсдэл үүсгэж болзошгүй байна.

viber_image_2026-10-30_13-38-00-368.webp


Тус станцын гүйцэтгэх захирал М.Жаргалсайхан “1965 онд ашиглалтад орсон станцын насжилттай холбоотойгоор техникийн гэмтэл гарсан, цаашид Дархан-Уул аймагт шинэ дулааны цахилгаан станц барих, одоо ашиглаж буй тоног төхөөрөмжийг шинэчлэх, гэмтсэн тоноглолыг худалдан авах шаардлагатай байна“ гэв.Шадар сайд Н.Номтойбаяр станцын насжилт, техникийн өнөөгийн нөхцөл байдал, энэ гэмтэл нь цаашид томоохон эрсдэл үүсэж болзошгүйг анхааруулсан дохио гэдгийг анхааруулаад станц бүрэн зогссон тохиолдолд Дархан хотын дулаан, цахилгаан хангамжаас гадна Төвийн бүсийн эрчим хүчний системд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэйг онцлов. Иймд дахин эрсдэл гаргахгүй байх үүднээс станцын удирдлага, холбогдох яам, мэргэжлийн байгууллагууд хамтран авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө боловсруулж, шаардлагатай тоног төхөөрөмж, материал, сэлбэг хэрэгслийн жагсаалт, худалдан авалтын үнэ өртөг болон тооцоо, судалгааг нэгтгэн танилцуулахыг үүрэг болголоо. Мөн Засгийн газар, Улсын онцгой комиссоос үзүүлэх шаардлагатай дэмжлэгийг тодорхой болгохыг чиглэл болголоо.

viber_image_2026-10-30_13-38-04-911.webp



Дарханы дулааны цахилгаан станц нь 1965 оноос хойш үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд Дархан хотын дулаан хангамжийн үндсэн эх үүсвэр юм. Тус станцын насжилт, тоног төхөөрөмжийн шинэчлэл, хүчин чадлыг нэмэгдүүлэх, хоёр дахь эх үүсвэр бий болгох асуудал нь бүс нутгийн эрчим хүчний найдвартай, тогтвортой хангамжийг хангах стратегийн чухал асуудал болоод байна.

ЗУРГИЙН ЦОМОГ

tenx-hd
Хуваалцах:40

СЭТГЭГДЭЛ (4)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • И
    Иргэн

    Эрчим хүчний сайдууд гэж өлөн бөөснүүд хүн шахаж ажилд оруулахаас өөр юм хийдэг юм уу. Энэ станцын тоног төхөөрөмж шинэчлэх асуудлыг яаралтай шийдэж арга хэмжээ аваач маш хүйтэн өвөл болно гэж яриад байхад

  • И
    Иргэн

    Өдий олон жил ажиллаж байгаа станцын техник тоног төхөөрөмжийг шинэчлэх үнэхээр шаардлагатай гэдэг нь харагдлаа. Номтойбаяр сайд үнэхээр сайн ажиллаа энэ станцыг шинэчлэх асуудалд анхаарлаа хандуулж нэн яаралтай арга хэмжээ авч өгнө үү. Тэнд ажиллаж бхйгаа инженер техникийн ажилтнууд мундаг шүү.та нартаа амжилт хүсье.

  • Ө
    Өө за

    Эрчим хүчний зохицуулах хороо нэртэй амьгүй албатуудыг соль

  • И
    Иргэн

    Зунжингаа. Наадсан. Ажилаа. Хийхгүй. Байна. Гэж түм. Хэлээд. Байхад. Тоохгүй. Байсны. Гор. Хариуцлага. Гэж. Зүйлгүй. Яам. Зохицуулах. Хороо. Гээд. Хоолны. Савууд. Одоо. Юу. Хийхэв