Он гараад инфляцтай уялдуулан тэтгэвэр нэмэгдүүлнэ гэв

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин 46 сек
216
IMG_4690.webp

Өнөөдөр 413 мянган ахмадын дансанд суурь тэтгэвэр 100-300 мянган төгрөг нэмэгдэн орж байна. Гурван давхаргат тэтгэврийн тогтолцооны эхлэл болох суурь тэтгэвэр нь нийгмийн даатгалын сангаас бус, улсын төсвөөс олгож байгаа нэмэлт орлого юм.

IMG_4691.webp

Ерөнхий сайд Н.Учрал Баянзүрх дүүргийн Ахмадын төвд /2026.11.01/ ажиллаж, ахмадуудтай уулзлаа. Цаашид тэтгэврийн рефром хэрхэн хэрэгжих болон 2027 оны төсвийн төсөл, Засгийн газрын бодлого, шийдвэрийн талаар мэдээлэл хүргэлээ.

Ерөнхий сайд “Өнөөдөр гурван давхаргат тэтгэврийн тогтолцооны суурь бодитоор тавигдаж буй түүхэн өдөр. Би тэтгэврийн шинэчлэлийг 2019 оноос ярьж явсан. Ерөнхий сайдаар томилогдоод эхний 100 хоногийн хугацаанд Нийгмийн даатгалын багц хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг УИХ-д өргөн мэдүүлсэн. 2026 оны улсын төсвийн тодотголоор 1.4 их наяд төгрөг хэмнэсэн. Зорилтот бүлгээ хамгаалах бодлого барьж байна. ТӨК-иудын цэвэр ашгаас 1.5 их наяд төгрөг төсөвт авч тэтгэвэр, цалин хөлс нэмэгдүүлэх, стратегийн хүнсний нөөц бүрдүүлэхэд зориулсан. 2027 онд ТӨК-иудын цэвэр ашгаас 3.5 их наядыг төсөвт төвлөрүүлж, иргэн, аж ахуйн нэгжээ 1.3 их наяд төгрөгийн татвараас чөлөөлнө. 

IMG_4692.webp

Шинэ оноос тэтгэвэрт гарах хугацаанаасаа хойшилж ажилласан жил тутам тэтгэвэр дөрвөн хувиар нэмэгдэнэ. Олон хүүхэд төрүүлээд тэтгэвэрт эрт гарсан болон цэргийн тэтгэвэрт гарсан хүмүүс 55-60 наснаасаа суурь тэтгэврээ авна. Өмнө нь 141 мянган ахмадын цалинг 1.4 саяас бодож байсныг 2027 оны нэгдүгээр сарын 1-нээс 2.4 саяас бодно. Он гараад инфляцтай уялдуулан тэтгэвэр нэмэгдүүлнэ. Тэтгэврийн тогтолцоо зөв голдиролд орж байна” гэж ярилаа.

Тэтгэврийн шинэчлэлийн нэгдүгээр давхарга нь суурь тэтгэвэр. Харин хоёр ба гуравдугаарх нь ирээдүйд тэтгэвэрт гарах хүмүүст үйлчилнэ. Тодруулбал, хоёрдугаар давхарга нь нийгмийн даатгалын тэтгэвэр. Хийсвэр нэрийн дансыг өөрчилж, нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тодорхой хэсгийг хагас хуримтлалд үе шаттай шилжүүлэх ажил 2027 оны эхний өдрөөс хэрэгжинэ. Даатгуулагч хүсвэл тэтгэврийн даатгалд төлж байгаа шимтгэлийнхээ нэг хувийг бодит мөнгөн хуримтлал болгож хадгалж болно. Нийт хуримтлуулсан мөнгөн дүнгийн 50 хувьтай тэнцэх мөнгөн урамшууллыг төрөөс нэмж олгоно. Харин гуравдугаар давхарга нь хувийн нэмэлт тэтгэвэр. Ажил олгогч, даатгуулагч сайн дураар нэмэлтээр хувийн тэтгэврийн санд даатгуулж ирээдүйд нэмэлт тэтгэвэр авах нөхцөл бүрдэнэ. Хуулийн төслийг УИХ-аар хэлэлцүүлж байна. 

tenx-hd
Хуваалцах:216

СЭТГЭГДЭЛ (21)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    2014 бишээр 2018 оноос өмнө гэж оруулаачээ.Наад асуудлаа эргэж хараачээ та бүхэн

  • З
    Зочин

    Үнийн өсөлтөө бариачээ пзда тэтгэвэр авдаггүй залуу үеийхэн чинь чирэгдээд улны амьдралтай боллоо псда

  • И
    Иргэн

    Инфляц 13 хувь хүрлээ. Тэтгэврээ 13 хувь нэмээрэй дээ Ерөнхий сайдаа!!!

  • Ж
    жм

    Золбин Поп

  • З
    зочин

    тэтгэвэр нэмэгдсэн бна лээ баярлалаа

  • Д
    Д

    Тэтгэвэр нэмэгдээд юмны үнэ нэмэгдэхүү?

  • Т
    тэтгэвэр

    Дэлхийд хамгийн их баялагтай орон бол Монгол. Дэлхийд хамгийн бага цалин, тэтгэвэртэй орон бол монгол.Цөөхөн хүн амаа ядуу амьдруулж байгаа нь муу санаа, муухай сэтгэлтэй МАН ын эрх мэдэлд байгаа хулгайчид гэдгийг ард нийт сайн мэдэх болов. Энэ удаагийн тэтгэврийн нэмэгдэл бол бас л тэдний муу сэтгэл, залилан болов.Одоо монголын ард түмэн тэднээс юу ч хүлээхгүй, зөвхөн 2028 оны сонгуулийг хүлээж байна.

    • А
      Ахмад

      2014 оны 1404 000 тайралтаа одоо болтол өөрчилж чадахгүй бол ирэх сонгуулиар тэр чигтээ яваарай !!!. Үнэн сэтгэлгүй хулхи !!!

  • У
    Учрал попрохоо боль.хулгайч нараа шоронд хий

    МАН хулгайч нарыг сонгохгүй.арай дэндүү идлээ.ямарч хүн шоронд орсонгүй.

  • Г
    Г

    Ялгаварлан гадуурхалт цэргийнхэн г яагаад бгн бэ адилхан өгөөч

  • М
    Монгол Улсын иргэн

    Цэргээс тэтгэвэрт гарсан иргэдийг тэр чигээр нь ялгаварлан гадуурхсан. 55 60 насанд хүрсэн ч нэг ч төгрөгөөр суурь тэтгэвэр гэгч юм оногдсонгүй ээ. Худлаа хуцахаа боль оо. Одоо болно, та нарыг хангалттай их дэмжиж, хагартал чинь баяжуулж, өөрсдөө гуйлгачин болтлоо ядуурлаа. Хэдхэн төгрөгөөр эргүү хэдэн хөгчшүүдийг хуурна гэж бодож байвал АГУУ ЭНДҮҮРЭЛ ШҮҮ, УЧРАЛ АА.

  • У
    уншигч

    Учралд баярллаа. Ажлын өндөр амжилт хүсэе. Ард түмэн эх орноо бодож улам сайн ажлаарай.

  • А
    Ахмад настан

    Баярлалаа. Нэмэгдсэн бна.

  • И
    Иргэн

    Тэгсэн ч МАН ыг ахиж сонгохгүээ

    • М
      Мэдээ

      Мэдээж

  • А
    Ахмад настан:

    Илтгэлцүүрээр өөрчлөхөө 2014 оноос өмнөх гэж яриад байгаа. Яг үнэндээ 2018 оноос өмнөх онуудад ч тэтгэвэр ч хамааруулах хэрэгтэй

    • А
      Ахмад хүн

      Тм шдээ.

  • З
    Зочин

    Хэдий суурь тэтгэвэртэй болсон нь зөв ч хуучин буруу тооцооллоо өөрчлөөгүй нь тэтгэвэр шударга болрх боломжийг хааж байна. 32 жил ажиллаад тэтгэвэрт 10 - 20 жилийн өмнө гарсан хүний тэтгэвэр яг адилхан ажил хийгээд адилхан 32 жил ажиллаад одоо тэтгэвэрт гарч байгаа хүнийхээс 2 дахин бага байгаа нь шударга бус. Энэ шударга бус байдлыг арилгахыг энэхүү тэтгэврийн зөрүүг арилгахыг ахмадууд хүсч байгаа юм.

    • З
      Зочин

      Яг үнэн. Цаг наргүй гуч гаран жил ажиллаад одоо тэтгэвэрт гарч байгаа хүмүүсээс 2 дахин бага тэтгэвэр авч байгаад гомдолтой байна. Бид одоо бүгд 70 гаран настай болсон, амьд дээрээ сэтгэл хангалуун амьдармаар байна.

    • И
      Иргэн

      Маш зөоүүтэй байна. Хэдхэн хөгшчүүдийн мөнгийг ч зөв тооцоолж бодож өгч чадахгүй юмнууд

  • D
    Dulamsvren

    Dansanda Awna