Д.Сумъяабазар Ерөнхийлөгчийн гарыг хугалж байсан гэх мэдээлэлд Хотын дарга асан Д.Сумъяабазар тайлбар өгчээ

Нийгэм
UBn team
Унших: 1 мин
40
JU5A7389.webp

Иргэн Bold Tovuu өөрийн цахим хуудастаа "Сумъяабазар Хүүкийн гарыг хугалаад Хүүк Сумъяабазарыг хүмүүсээрээ барьж хүлүүлээд өрөөндөө 2 өдөр баас шээстэй нь хутгасныг бүгд л мэддэг шд. Хэн ч хэлдэггүй, ярьдаггүй" хэмээн нийтэлжээ.

Уг асуудалд Хотын дарга асан Д.Сумъяабазар "Монгол Улсын Ерөнхийлөгч хүн бусдыг зодож, хүний гар хугалж, харин Ерөнхийлөгч нь өөрөө бусдыг барьцаалж, хоёр хоног тамлан зовоодог гэх ийм аймшгийн кино шиг яриаг та хаанаас, ямар эх сурвалжаас сонссон юм бэ?

Та хоёр хүний нэр хүндэд халдсан ноцтой, баримтаар нотлогдоогүй мэдээлэл тараахаас гадна Монгол Улсын Ерөнхийлөгчийн институц, Төрийн тусгай хамгаалалтын газар, Монгол төрийн нэр хүндэд ч халдаж байна.

Ийм ноцтой зүйл үнэхээр болсон гэж үзэж байгаа бол эх сурвалж, баримтаа ил тод дэлгэх хэрэгтэй. Харин баримтгүй бол бусдын нэр төрд халдсан ийм мэдээллийг үнэн мэт түгээх нь хариуцлагагүй үйлдэл шүү" гэжээ.

Capture-14.webp


tenx-hd
Хуваалцах:40

СЭТГЭГДЭЛ (4)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Зангиа зүүж, мэдлэг болвсролтой мэт царайлж, цагаан толгойлчихоод ийм мэдээ бичээд суужийхаасаа зовдоггүй юм байхдаа. Зовох ч юу байхавдээ энэ хүний мөн чанар нь тийм л болох нь.

  • H
    Hdhd

    Za ddaaa er ni gentei l garuud ahuu 2 uulaa

  • Z
    Zochin

    Ugaasaa ul butech garaa ter Churelsuch

  • Д
    Доржоо

    Ийм утгагүй зүйлүүдэд хариуцлага тооцохгүй бол бүүр хэрээс хэтэрлээ жаахан итгэмээр юм ярьж бичиж баймаар байнаа