Таван жилийн хорих ял авсан Б.Насантогтохын гэрээс 7 сая төгрөгийн шатахууны эрхийн бичиг, их хэмжээний валют илэрчээ

Нийгэм
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 2 мин 55 сек
5818
ubn-v2-media-242ece6u-1.webp

Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Б.Насантогтоход өнгөрсөн есдүгээр сард шүүхээс таван жилийн хорих ял ногдуулсан тухай бид өмнө нь мэдээлж байсан. Тэгвэл АТГ-аас шалгалтын явцад илэрсэн баримтуудын талаар мэдээллээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хийсэн нэгжлэгээр Б.Н-ийн орон байранд 10,600 ам.доллар, 11,600 юань, 300,000 вон, 3440 евро, 7,030,000 төгрөгийн шатахууны эрхийн бичиг, мөн хадам дүү Ч.А-ийн орон байранд хадгалсан 70,000 ам.доллар илэрсэн бөгөөд нийтийн албан тушаалтны хөрөнгө, орлого их хэмжээгээр буюу 337,444,746 төгрөгөөр нэмэгдэж үндэслэлгүй хөрөнгөжих гэмт хэргийг үгсэн тохиролцож бүлэглэн үйлдсэн,

Эрчим хүчний яамны газрын даргаар ажиллах хугацаандаа үйлчилгээний талбай худалдан авахаар өөрийн баз Г.Б-ын нэрээр нийт 438,700,000 төгрөгийг шилжүүлсэн, нийт 650,000,000 төгрөгийн үнэлгээ бүхий тээврийн хэрэгслийг шилжүүлэн өгч хөрөнгө орлого нь 1,088,700,000 төгрөгөөр нэмэгдэж үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, нэр бүхий тээврийн хэрэгслийг бусдын нэр дээр бүртгүүлж хөрөнгө орлого нь 251,782,998 төгрөгөөр нэмэгдэж үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн,

хадам дүүгээрээ дамжуулан валют арилжиж хөрөнгө орлого нь 592,327,000 төгрөгөөр нэмэгдэж үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, үйлчилгээний талбайн захиалга, хөрөнгө оруулалтын гэрээний төлбөрт бэлнээр шилжүүлж, хөрөнгө орлого нь 80,214,500 төгрөгөөр нэмэгдэж үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, орон сууц захиалгын гэрээний төлбөрт удаа дараагийн үйлдлээр мөнгө шилжүүлж хөрөнгө орлого нь 535,561,250 төгрөгөөр нэмэгдэж үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, автомашин худалдан авах гэрээний төлбөрт нийт 183,640,000 төгрөгийг шилжүүлж, улмаар нийт 3,069,670,494 төгрөгийг хууль ёсоор олсон болохоо тайлбарлаж чадаагүй буюу үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэм буруутай болохыг шүүх тогтоосон байна.

Түүнчлэн үндэслэлгүйгээр нэмэгдсэн хөрөнгө орлогыг буюу 1,088,700,000 төгрөгийн хууль бус эх үүсвэрийг нуун далдлах зорилгоор үйлчилгээний талбай, захиалгын гэрээ байгуулж төлөлтийг гүйцэтгэн мөнгө угаасан, үндэслэлгүйгээр нэмэгдсэн хөрөнгө орлогыг буюу 251,782,998 төгрөгийн хууль бус эх үүсвэрийг нуун далдлах зорилгоор өөрийн худалдан авч буй машины төлбөрт шилжүүлж бусдын нэрээр өмчлөгчөөр бүртгүүлж мөнгө угаасан, хахууль өгөгчөөс бэлнээр авсан 102,812,100 төгрөгийн хууль бус эх үүсвэрийг нуун далдлах зорилгоор авто зогсоолыг өөрийн төрсөн хүүгийн нэрээр худалдан авч мөнгө угаасан, үндэслэлгүйгээр нэмэгдсэн хөрөнгө орлогыг нуун далдлах зорилгоор 908,800,000 төгрөгийн үнийн дүнтэй үл хөдлөх хөрөнгийг иргэн Ч.А-ийн нэрээр захиалсан, 80,214,500 төгрөгөөр үйлчилгээний талбай худалдан авч мөнгө угаасан, 535,561,250 төгрөгийн хууль бус эх үүсвэрийг нуун далдлах зорилгоор төрсөн хүүгийн өмчлөлд орон сууц худалдан авч мөнгө угаасан, 183,640,000 төгрөгийн хууль бус эх үүсвэрийг нуун далдлах зорилгоор тээврийн хэрэгсэл худалдан авч мөнгө угаасан буюу “Үндэслэлгүйгээр хөрөнгөжих”, “Хахууль авах” гэмт хэргийн улмаас олсон нийт 2,835,037,848 төгрөгийг буюу их хэмжээний хөрөнгө, орлогыг эзэмшиж ашиглан, түүний бодит шинж чанар, эх үүсвэр, эзэмшигч, эд хөрөнгийн эрхийг байнга, тогтвортойгоор нуун далдалсан болох хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон байна гэж шүүх дүгнэсэн аж.

Мөн албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд тендерт шалгарсан аж ахуйн нэгжийн захирлаас 3 өрөө орон сууцыг шилжүүлэн авсан, албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд бусдаас нийт 202,812,100 төгрөгийн хахууль авсан гэм буруутайд тооцжээ.

Б.Н нарын 5 хүн өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт сайн дураар гаргасныг шүүх хүлээн авч хэлэлцэж, Б.Н-ийн гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого болох 1,933,254,850 төгрөг, мөн үндэслэлгүй хөрөнгөжсөн хөрөнгөө хамаарал бүхий этгээдийнхээ нэр дээр эзэмшиж байсан  Лексус загварын 251,782,998 төгрөгийн үнэлгээтэй тээврийн хэрэгсэл, мөрдөгчийн нэгжлэгээр хураан авсан 337,444,746 төгрөгийг тус тус улсын орлогод хураан авч, яллагдагч Б.Н-ийг нийтийн албанд ажиллах эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 4 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг 5 жил хорих ялын хамт ногдуулжээ. Шүүгдэгч Ч.А, Г.Б, Д.Г, Ц.О нарт зорчих эрхийг хязгаарлах, нийтийн албанд ажиллах эрхийг хасах, торгох ялаар тус тус шийтгэсэн байна.

tenx-hd
Хуваалцах:5818

СЭТГЭГДЭЛ (58)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • Ө
    Өгөө аваа

    Наад новш чинь эзэндээ басөгч байгаа. Өөртөө авсан мөнгөнийхөө 20 хувь дээр нь л гардуулчихсан байх магадлалтай. Нуусан мөнгө нь шоронгоос гархад нь хангалттай үлдсэн байж таарна. Хэн үүнийг томилсон тэр эзэн нь. Томилсон эзэнийг нь ч бас шалгах хэрэгтэй

  • З
    Зочин

    Энэ жижиг хулгай байна. Томуудаа олж, хариуцлагаа тооц!

  • Б
    бүр нийтийн албанд ажиллах эрхийг насаар нь хориглох хэрэгтэй

    бүр насаар нь нийтийн албанд ажиллах эрхийг хасвал таарна

  • И
    Иргэн

    Ямар гоё ажил вэ нэг ийм ажил хийх юмсан, цалингаас цалингийн өрнөөс өрний хооронд зутарч гүйцлээ

  • М
    Мээдээ

    Дээд хэмжээ л өгөхгүй бол дараагийнх бэлхэн л байна даа.тасрахгүй нь дээ.яасан бага ял өгч байна аа.хар луйварчин авилгачдад эрхлүүлсэн улс манай улсаас өөр хаана ч алга.

    • Т
      Туяа

      Тиймээ! Энэ үйлдэлд өгөх ялыг чангатгамаар байна. 5-хан жил. Доромжлол уу!!!

  • П
    Пдда

    Хөгийн новш байсан үйлийн үр гэж энэ Одоо оодорч бгаа лаларууд ирээдүй чинь энэ шүү.... новшийн шимэгч нарт

  • Х
    Хуц

    Жинхэнэ хулгайч байж азаар хамаатан биш юм

  • M
    Mongol

    Iim zolbin bool garalt hujaagiin hyrliiz orhidosuudiig turiin nariin bolgoson bas neg zolbin hujagiin hurliiz guilgachin bool gadalt teneneln said bolson baigaa. Tsaaziin taliig nen darui sergee buh niitiin umnu 3n uern uchiggui Mongol ildnii ir shalgaj baih estoi

  • З
    Зочин

    Дорнод Бүсийн Эрчим Хүчний ТӨХК-д байхын л идэж уух нь дуусаагүй байсан биш юмуу. Идэх уусан тоо нь уншиж барахааргүй болж дээ😜

  • Б
    Би

    Цаазал

  • Э
    Эцсийн хохирогч ард түмэн, өрсөлдөх чадваргүй эдийн засаг, ирээдүй бүрхэг Монгол юмдаа

    Рр

  • Н
    Настан

    Яасан цацдаггүй мангасууд вэ.мэдэгдэж бгаа энэ мэдэгдэхгүй дээгүүр хэр их идэж бгаа болоо

  • И
    Иргэн Төмка

    Нэг хурган сайд 5 тербумаар хусчихаад 5 жил аваад, 5 сар ч суулгүй формальдаад гараад явчдаг. Гэтэл гурван сая хүнд оногдох гуравхан тербумтай төр нь булаацалдаад үхчих гээ л… эмгэнэлтэй ч тавилан юм даа…

  • З
    Зочин

    Бүх хөрөнгийг нь хурааж сайн хашрааж чангахан ял өгөх хэрэгтэй ийм хүмүүс чинь улс орны хөгжилд садаа гай болж байна.

    • Д
      Дэжид

      Ян үнэн чангахан яллаад ирэхлээр хүн ухаантай бол идэж уухаа ыолих ёстойдоо

  • Т
    Төрөөс хулгай хийж хөрөнгөжсөн этгээдүүд маш олон байгаа

    байгаа.Үүнийг яаж шийдэх талаар ард иргэдээс санал авч яаж хийх талааряр лцах хэрэгтэй байна.

  • З
    Зочин

    Ийм хулгайч нараа уг нь цаазлах хэрэгтэй ялын бодлого муу бгаа учир бүх яамд тамгийн газар бүгд ийм хулгай бгаа шүү ер нь хянан шалгах хороог байгуулж ерөнхийлөгч удирдах ёстой хэрэв хулгай луйвараасаа саоахгүй бол энэ улс дампуурч гадны хууль үйлчлэх нь ойлгомжтой энэ намчид үр хүүхэд хойч үеэ бодохгүй бол төр төмөр нударгаа гаргах ёстой шүү!!!

  • З
    зочин

    Төрд их хэмжээгээр хохирол учруулаад бгаа их гарын хулгайчуудын бүх хөрөнгийг хурааж насаар нь хорих хэрэгтэй.тэгвэл дараа дараагийн хулгайч нар савраа татах болно.

  • З
    зочин

    яаанаа Төрийн албанд бөөн хулгайч нар л бдын бндаа.яаана даа яаана.

  • Б
    би

    ёо, дарга болоод л хулгай хийдэг юм болов уу. Эсхүл хулгайчийг л дарга болгодог юм болов уу

  • З
    ЗОЧИН

    Энэ мэт жижиг гарууд ийм их мөнгө идэж ууж байгаа юм чинь дээр байгаа хэд нь юу гэсэн үг вэ? Бүгдийг нь ингээд шалгаад2 зохих шийтгэл ялийг нь өгөөд явмаар байхийн хууль цагдаагийнхан. Жижиг гаруудаараа туг тахичихаад өөрсдөө амар мэнд сууж байх юмаа. Нэг мэдээг нөгөөгөөр нь дарчихаад л мань мэтээрээ сигадаал

  • З
    Зочин

    10 саяыг зээлээд 12 жил, хэдэн тэрбумыг хусаад 5 жил... арай л ялгавартай юу

  • И
    Иргэн

    Бүлэг МАФ-ын гэмт хэргийг торгоод өнгөрч болж байгаа юм уу...

  • И
    Иргэн

    Хичнээн ч эмнэлэг барих мөнгө юм дээ .Бузар юм аа

  • З
    Зочин

    Энэ ч арай ингэж амьдрах хүн биш л юмсан.Эрх мэдэл албан тушаал хүнийг өөрөө өөрийгөө зөвөөр удирдан авч явж чадаагүйгээс Төрийн хараа хяналт муугаас болж байна .Нэг хүн 2 оос - 3 н тэр бумаар нь идээд байхад Оюутолгойгоос орж ирж байгаа( орооч үгүй ) 3н тэр бум төгрөгийг ард иргэддээ өгч чадахгүй авилгалчдад өгдөг ТӨРТЭЙ ч байх гэж дээ.Юун станц , темб сургууль,хадгаламжийн сан вэ ? Эх орныхоо баялгаас хүртэх ёстой хэдхэн төгрөгөө бага гэлтгүй авмаар л байна даа.Нас өндөр болж байгаа иргэд чинь Хадгаламжийн санд хийсэн мөнгийг чинь арван жил хүлээх үү.Тэдэнд сурч боловсроход нь хэрэг болох уу.ТӨР МИНЬ ЭЭ.

  • Б
    Бат

    Ёстой авлигачин новш хүртэх ёстой ялаа хүртэж дээ.

  • Ё
    Ё

    Цусалаж ханахгүй юма

  • З
    Зочин

    Дээ, яасан их шунал вэ? Мөнх амьдрах юм шиг л их хөрөнгө хурааж дээ. Нэр нь их хугарч хүний нүүр харах эрхгүй болжээ хөөрхий. Баригдахгүй хэрэг гэж нэг ч байдаггүйг яасан ойлгодоггүй хүмүүс байдаг юм бэ. Өсөхийн өлөн, юм үзээгүй хүмүүсийг эрх мэдэл, мөнгө хөрөнгөд ойртуулаад хэрэггүй.

  • З
    З

    Бууд муу новшийг

  • Х
    хр

    Алтангэрэлийн хуулиас болж Оюун Эрдэнийг огцруулсан нэг шалтгаан Энэ хуулийг нь яагаад хэлэлцэхгүй байна вээ !!! Заримдаа шөнөжин сууцгаадаг биз дээ

  • И
    Иргэн

    Алтангэрэл гишүүний санаачилсан хөрөнгө хураах хуулийг баталбал төрийн өндөр албан тушаалд одоо болон урьд өмнө нь алба хашиж байсан нөхдүүд үй олноороо өртөх гээд байгаа болохоор хэлэлцэж батлахгүй дээ

  • М
    М.Ням

    Ийм их баримт байсаар байтал ах дүү хамаатантай нь бүх хөрөнгийг нь хурааж энэ хэл ам болоод байгаа Оюутолгойн хувийг ганц нэгхэн хүнээс төвөггүй олчих бишүү???арай ч дэндүү бишүү???ард түмний дээр сандайлсан хулгайч,луйварчидаа???!!!

  • З
    Зочин

    Бүн шатандаа дээр дооргүй идээд байхаар ард түмэн минь яаж амьдрах вэ

  • И
    Иргэн

    Хулгайчид чинь бүр даварч байна даа.ардаа хамаатан садан ар гэрийн бүх хүмээсийг нь бүгдийн энэ шалга бүгд хулгайч дээрэмчид ийм хүмүүс хол явахгүй шүү.амьдаарай хар тамд энэ илгээ яасан ичихгүй хогнууд бэ..ард нь байдаг улсуудийг нь зарла олон нийтийн сүлжээнд тавьж байж энэ хүмүүс тэгэж байж хулгай дээрэм арилна хулгай хар мөртэй шүү.Энэ мөнгө төгрөгийн нь авсан улсууд бас хулгайчид биз.

    • З
      Зочин

      Сонгууль болохоор 100к д хууртаад санал аа өгчих юм даа. Тэнэг толгойтнууд өөрсөддөө л гомдох хэрэгтэй. МАН ард түмнийг цагаан цаас гэж боддог шүү дээ. Залуучууд санал аа олигтойхон өгөх хэрэгтэй дээ.

  • М
    Мөнхбат

    Яаж ингэж гоё амьдраад хөөрхөн шийтгүүлээд бнаа

  • A
    Ard Ayush

    Odoo hurungii ni huraa tegvel Avilga ers bagasna!!!!!!

  • Х
    Хүүк

    Шоронд эрхэлж хэвтэж бгаал гараад ирийшдээ

  • И
    Иргэн

    МАН дарганцарууд Монголын бүх салбарыг дампууруулж бна. АРД ТҮМЭН БУРУУТАЙ. СОНГОЛТОО МӨНГӨӨР ӨГДӨГ. ХОХЬЧИН

    • 7
      7

      Хүн тань мал аа

  • Z
    Zochin

    Арай л эрхлүүлээд байна буудвал таарна. юун 5хан жил хорих вэ

  • Ш
    Шудрага иргэн

    5 хан жил..хогийн хулгайч новш..алахч багадна..Бидний тог цахилгааныг нэмж байгаад идэж байна гэж бодохоор л нам буудмаар...

  • П
    Пүжэ

    Бүх насаар нь хорих ял өгөх хэоэгтэй 5 хан жил өгдөг шударга бус бна. Бусад хувалзнуудад сургамө болно. Төрийн өндөр албан тушаалтнууд бүгд адилхах бгаа

  • М
    Ман

    Чи төрөөс зайлаа.

  • N
    Novsh

    Shiitgel bish shagnan uramshuuljee.

  • Б
    Б

    Ийм хулгайчид ял завшуулалгүй яс эдлүүлэх хэрэгтэй. Арай сэтгэлгүй новш.

  • Б
    баагии

    аймаар яравгар нөхөр бн лээ нэг төсөл дээр уулзаж бсан өартлгын талбай руу малгайгүй орх гээд та гэмтэнэ гэсэн ѓэсэн заваан малгаы өсөхгүй гд бсан шү новш ѓинь

  • Т
    Төрөө

    Хамгын багаар хулгайлаад хамгын өндөр ял авсан хүн гэж геннист бүртгүүлмээр юмдаа согтуу хоршоо цагаан алт үнийн хувьсгал гээд их наядууд асуудалгүй байж л бн

  • З
    Зочин

    Хятад улс шиг хатуу байх хэрэгтэй:шууд буудах хэрэгтэй

  • Г
    Гайхал

    Ёоо арай дэндүү юм..энэ хүмүүс хаашуур нь энэ их мөнгө төгрөгийг олоод хураачихдаг юм болоо..

  • Ж
    Жирийн иргэн

    Хуулиндаа давхардуулан шийтгэл,олгохгүй гэж ойлгож явдаг,4жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах,5жил хорих ялын хамт ноогдуулжээ гэхээр,яг алуугаар нь шийтгэлээ идэлээд байгаа юм болоо,5жил хоригдоод 4зорчих эрхээ хязгаарлуулах юм уу,аль эсвэл 4жил зорчих эрхээ хязгаарлуулсан,хугацаандаа зөрчил гаргуул 5жил хоригдох юм уу?энэ 1-л ноотой доо,юм мэддэг улс нь сайн тодруулбал зүгээр байхаа

  • И
    Иргэн

    Цаашид үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн хүмүүсийн орлогыг хурааж том төслүүдээ урагшлуулах нь хэрэгтэй байна

  • З
    Зочин

    Энэ мэтийн ичих нүүргүй хулгайчуудыг төрийн албанд ажиллах эрхийг насан туршид нь хас. Эсвэл Хятад шиг бууд.

  • Б
    баригдаж ял авсан МАН ын гишүүн

    ЯЛ аваагүй олон хүн байгаа. У. Хүрэлсүхээс эхлээд казинод банкны мөнгөөр тоглосон эрхэмүүд байна. Луйвар, дээрмээр баяжсан баячууд байгаа. ХОТЫН газар зарж хагартлаа баяжсан Нарахүү , м. энхболд, ....Манай хуулийнхан төр баригч нарын эсрэг хэрэг нээх дургүй.

  • С
    сонгогч

    төрийн нарийнхан дарга нь ийм байхаар сайд нь яасан байхав

  • З
    Зочин

    Ёстой ханаж цаддаггүй шуналын дэв бэ!!! Зөв одоо их наядаар нь идэгсдийг шүүж, зохих нотлоогүй хөрөнгөнүүдийг хурааж ард түмний татварын мөнгийг цуглуул!!!

    • З
      Зочин

      Бүх хөрөнгийг нь улсын орлого болгож, бүх насаар нь хорих хэрэгтэй!!! Ингэж байж л улс орноо цэвэрлэж авна!!!