"10 сая"-ын бичлэг задалсан З.М нь хар тамхины хэргээр шалгагдаж байжээ

Нийгэм
UBn team
Унших: 1 мин
911
884619360_1160714943295015_2070250022344588225_n.webp

З.М гэх эмэгтэй согтуурсан үедээ бичлэг хийж, түүнийгээ цахим орчинд байршуулсан. Бичлэгт тэрбээр "Төмөр замын даргатай байна. 10 сая төгрөг авсан" гэхчлэн ярьж буйгаа дэлгэсэн байдаг. Харин уг бичлэг цацагдсан даруйд тухайн бичлэгт гараад буй дарга нь М.Онон байсан гэх мэдээлэл цахим орчинд гарсан.

Харин уг асуудалд Төмөр замын газрын Тээврийн удирдлагын газрын дарга М.Онон "Би тэр бичлэгт байгаагүй. Тухайн цаг мөчид гэр бүлийнхэнтэйгээ гэртээ байсан. Үүнийг нотлох бичлэг бий. Тиймээс уг асуудлыг шалгуулахаар цагдаагийн байгууллагад хандаж байна" гэсэн юм.

Тэгвэл бичлэгийг цахим орчиндоо нийтэлсэн З.М гэх 18 настай охин нь хар тамхины хэргээр цагдаагийн байгууллагад шалгагдаж байжээ. Тэрбээр шалгагдаж байх хугацаандаа "10 саяын бичлэг"-ийг цахим хуудастаа нийтэлсэн талаар эх сурвалж мэдээлж байна.

Ингэснээр тэрбээр давтан хар тамхины хэрэгт холбогдож, шалгагдахаар болж байгаа аж.

Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.




tenx-hd
Хуваалцах:911

СЭТГЭГДЭЛ (9)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • 1
    1

    Nomingiin bayrsaihanii naiz nymdavaa er emgui hogiin hulgaich guilagchin shorongiin horigdoluud

  • D
    Don Juan

    Барыг уулнаас буулгах тактик амжилттай хэрэгжсэн байна. Нэг том асуудлыг л сарниулчлаа даа

  • Х
    хахаха

    хар тамхичин дээрээс нь ЯАНХАН бүтэхгүй сда. 18 настай байхдаа хичээл л боддог байлаа. Юун хар тамхи, яанхан нтр цүцү

  • З
    Зочин

    Компютерийн програман төхөөрөмжөөр монгол хүмүүсийн секс хийж бгааг эзэнд нь мэдэгдэлгүү бичиж аваад гадаадийн гаж донтой баячуудад зардаг

  • И
    Иргэн

    Ононг чадах гэсэн зохион байгуулалтай ч юм явж байж мэднэ. Хууль Шүүхийхэн нотлох юм дор нь олно доо.

    • З
      Зочин

      Онон өөрөө бичлэгний дуу хоолойг хэлээд үзчихвэл батлагдчих юм бишүү

  • Л
    Лалар улс

    За дарга сугарч үлдээд хөөрхий охиныг золигт гаргах нь дээ Энэ ч лаларын Монголын шилдэг арга лдаа

    • З
      зочин

      харин тйим где шодорго ёс

      • Д
        Дулмаа

        Хөөрхий охин ч биш л харагдсан даа үг үйлдэл нь харваас илт.