М.Онон: Би бичлэг цацсан эмэгтэйг огт танихгүй. Эхнэр маань жирэмсэн үед зургийг маань баримтгүйгээр нааж байгаа нь маш хүнд байна

Нийгэм
UBn team
Унших: 1 мин
73
MPA49801.webp

Өнгөрсөн амралтын өдөр З.М гэх эмэгтэй Төмөр замын газрын дарга "Надад 10 саяыг өгч хамт байна" гэх бичлэгийг нийтэлсэн. Үүнд нэр холбогдоод буй Төмөр замын газрын Тээврийн удирдлагын газрын дарга М.Онон өнөөдөр БГД-ийн цагдаагийн хэлтсийн гадна мэдээлэл өгөв.

Тэрбээр "Тэр бичлэг өнгөрсөн аравдугаар сарын 31-нд болоод 11 дүгээр сарын 1-нд цацагдаж байх шиг байна лээ. Би тэр өдөр гэр бүлийнхэнтэйгээ салхинд гарсан. Орж гарч байгаа, хэзээ ирсэн эсэх, хаана очсон бүх үйл явдал камераар нотлогдоно. Үүнийгээ цагдаагийн байгууллагад өгнө. Би тэр бичлэг цацсан эмэгтэйг огт танихгүй. Би цахим сүлжээнд яваа мэдээлэлтэй огт холбоогүй.

Энэ бичлэгт намайг шууд холбож зургийг маань тавьж байгаа нь гэр бүл, эхнэр хоёр хүүхэд, аав ээж, ажил бүх зүйлд минь сөргөөр нөлөөлж байна. Би бичлэг цацсан эмэгтэйг огт танихгүй. Эхнэр маань жирэмсэн үед зургийг маань баримтгүйгээр нааж байгаа нь маш хүнд байна. Миний салбартаа ажиллах нэр хүнд ч хэцүүдлээ. Надад 10 сая төгрөг байхгүй.

Цагдаагийн байгууллага уг мэдээллийг шалгаад үнэн зөвийг тогтооно гэдэгт итгэж байна" гэлээ.

tenx-hd
Хуваалцах:73

СЭТГЭГДЭЛ (7)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • B
    Baagii

    Tusuviin munguur tansaglavuu avilgaliin munguu shalgah heregtei dee

  • B
    Baagii

    Odoo yahav dee ovoo bosgoogui bol shaazgai Yu gej suuhav dee gej ter bichleg deer garch bgaa yg bhad chin menge ednuusiig ni haraldaa uguin yg ba hohino l gehees dee

  • О
    Оюунаа

    Айл гэр үймүүлсэн янхан хүүхнүшд их болж дээ. Цаанаа захиалгатай, захиалагчаасаа авсан мөнгө нь л биз. Хүнийг хэрэгт хийхийн тулд өөрийнх нь нэр хүнд, бие сэтгэл нь өчүүхэн төдий ч үнэ цэнэгүй болсон эмэгтэйчүүдийг илчилж хариуцлага тооцох цаг болжээ. Урьдны явдлуудыг нийтээрээ санаж л байгаа байх. Бүгд ардаа эзэнтэй, захиалгат ажлууд байсан гэдгийг бүү март даа ард түмэн минь.

  • D
    Dans

    Mungu murtei. Dansiig ni shalgahad boloh baihuu. Ter shiljuulsen dansniih ni orlogo zarlagagiig shuuhed ezend ni avaachaad uguh baih. Mungu murtei, gej!

  • З
    Зочин

    Хүнийг ор үндэсгүй гүтгэдэг тохиолдол ихсэж байна. Үнэн мөнийг тогтоох хэрэгтэй

  • И
    Иргэн

    Цүнх баригч хурган дарганцарууд яасан

  • S
    sgf

    ci bol shaasan daa. hudlaa shaagal muu lalar