Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авагчдын суурь тэтгэвэрт хамрагдах насны шалгуурыг эргэн харна

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин 8 сек
31
887062600_1007424962419179_4130538491052255224_n.webp

Цэргийн тэтгэвэр авагчдад суурь тэтгэвэр олгохтой холбоотойгоор бэлтгэл болон чөлөөнд байгаа алба хаагчид санал, хүсэлтээ илэрхийлж байна.

Энэ асуудалд Батлан хамгаалахын сайд Д.Батлут байр сууриа илэрхийллээ. Тэрбээр "Улсын Их Хурлаас 2026 оны долдугаар сарын 2-ны өдөр баталсан хуулиар цэргийн тэтгэвэр авагчдад суурь тэтгэвэр нэмж олгох зохицуулалт хэрэгжиж эхлээд байна.

Өөрөөр хэлбэл, өмнө нь тогтоолгосон цэргийн тэтгэвэр дээр суурь тэтгэвэр нэмж авах боломж бүрдсэн гэсэн үг. Гэхдээ уг нэмэгдлийг эрэгтэй 60, эмэгтэй 55 нас хүрсэн иргэдэд олгохоор хязгаарлаад байна.

Үүнтэй холбоотойгоор өндөр хариуцлага, эрсдэлтэй онцгой нөхцөлд, цаг наргүй ажиллаж, хуулийн дагуу цэргийн тэтгэврээ 40, 50-тайдаа тогтоолгосон иргэд 55, 60 нас хүртлээ хүлээх хэрэгцээ үүсээд байна.

Иймээс цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна.

Миний бие УИХ-ын даргын 95 дугаар захирамжаар байгуулагдсан Ахмад настны тэтгэвэр, тэтгэмж, нийгмийн хамгааллын асуудлаарх ажлын хэсгийн бүрэлдэхүүнд ажиллаж, яг энэ асуудлыг хөндөн, өөрчлөлт оруулахаар ажиллаж байна.

Энэхүү санал, дүгнэлтийг 2026 оны аравдугаар сарын 28-нд УИХ-ын Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанд танилцуулсан, шаардлагатай өөрчлөлтийг хийж, шийдвэрлэхийн төлөө ажиллаж байна.

Эх орныхоо аюулгүй байдлын төлөө олон жил зүтгэсэн цэргийн алба хаагчдын хөдөлмөрийг үнэлж, тэдний нийгмийн баталгааг сайжруулах нь Батлан хамгаалах салбарын бодлогын чухал зорилт хэвээр байх болно" гэв.

tenx-hd
Хуваалцах:31

СЭТГЭГДЭЛ (3)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • Т
    ТАРХИНЫ ТУРААЛУУД

    НИРГЭСЭН ХОЙНО ХАШГИРАВ ГЭГЧ БОЛОХ ЮМ. ТА НАР ЭРҮҮЛ САРУУЛААР СЭТГЭХ ЧАДВАР НЭГ Ч ХҮН БАЙХГҮЙ. ОЛОН ЮМ ЧАЛЧИЖ БАЙХЫН ОРОНД ХИЙЖ ЧАДАХ УЛСАД АЖИЛЛАА ӨГӨӨД ЗАЙЛЦГАА. ТА НАРЫГ ХАРХААС НҮД ХОРСОЖ БАЙНА. ТЭТГЭВЭР НЭМНЭ ГЭЖ 5 САР ХУЦАЛДАЖ ҮНИЙН ХӨӨРӨГДӨЛ ҮҮСГЭСЭН НОВШНУУД ЗАЙЛЦГАА. ҮНДСЭН ХУУЛИЙН СУУРЬ ЗАРЧМАА МЭДЭХГҮЙ ИРГЭН ЯЛГАВАРЛАЖ ШИЙДВЭР ГАРГАЧИХААД ЮУ ГЭЭД ДЭМИЙРЭЭД СУУГААД БАЙГААД БАЙГАА ЮМ. БҮГД ЗАЙЛЖ НҮДНЭЭС ДАЛД ОР

  • С
    сонгогч

    заа больчихоорой насаараа юу ч хийхгүй татвар төлөгчдийн мөнгөөр хооллож хувцаслаад цэрэг зодохоос өөр ажил хийдэггүй баагийнууд эрт тэтгэвэрт гарна одоо бусад хүмүүст жаахан юм нэмэгдэнгүүт нөгөөхөөс нь бас эрт цуслаад эхлэх нь.40 настай цэргийн тэтгэвэрийнхэн 80 настантай барьцах бол бузар онигоо шүү

    • Б
      Бодох л хэрэгтэй

      Цэргийн алба нь өндөр биеийн чадавх, байнгын бэлэн байдал, эрсдэл шаарддаг бөгөөд нас ахихад биеийн хүч, тэсвэр буурах хандлагатай тул алба хаасан жилийн болзлоор эрт тэтгэвэрт гаргадаг бол иргэний өндөр насны тэтгэвэр нь нас болон шимтгэл төлсөн хугацаанд тулгуурладаг тул ялгаатай байдаг.