Б.Жаргалан: Жаахан том бай л даа, Н.Учрал аа

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин 8 сек
70
ubn-v2-media-q59gaaxd-2.webp

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайд, Сангийн сайд нартай уулзаж, Оюутолгойн ногдол ашгийг тухай бүрд нь "Иргэдийн дансанд олгох" чиглэл өгсөн.

Энэ талаар УИХ-ын гишүүн Б.Жаргалан байр сууриа илэрхийлж "Үндэсний баялгийн сангийн тухай хуульд “Төрийн өмчийн оролцоотой компанийн ногдол ашгийг Хуримтлалын сан дахь иргэдийн нэрийн дансанд хуримтлуулна” гэж маш тодорхой заасан байгаа. Ерөнхийлөгч өөрийн бүрэн эрхэд хамаарахгүй асуудлаар Засгийн газарт чиглэл өгөх эрхгүй. Түүнчлэн Улсын Их Хурлын бүрэн эрхэд халдаж болохгүй. Хуулийг өөрчлөх шаардлагатай бол УИХ өөрчилнө. Хэрэв Ерөнхийлөгч хувь хүнийхээ байр суурийг илэрхийлэх гэсэн бол Ерөнхий сайдыг дуудаж ирүүлээд, хүүхэд шиг өмнөө суулгаж байгаад ширээ тогших шаардлага бүр ч байхгүй.

Ерөнхий сайд ч гэсэн дээ. Ерөнхий сайд шиг, Засгийн газрын тэргүүн шиг баймаар байна. Саяхан УИХ дээр “Энэ мөнгийг бэлнээр тараавал талх 10,000 төгрөг болно” гээд гишүүдийг загнаж байсан хүн том ахынхаа өрөөнд томоотой гэгч нь, чив чимээгүй сууж харагдах юм. Жаахан том бай л даа, Учрал аа.

Ер нь манай эрх баригчид бусдад таалагдах дон туссан мэт өглөгийн эзэн шиг аашилдгаа болих хэрэгтэй. Эрх барьж байгаа хүчин хүнд хэцүү шийдвэр гаргаж чаддаг байх ёстой. Тэр тусмаа бүрэн эрхийн хугацаа нь удахгүй дуусах гэж байгаа Ерөнхийлөгч үлдсэн хэдэн сардаа эвтэйхэн байж, нэр төртэйгөөр албанаасаа буухаа бодмоор юм. Ядаж л орлогоо нотолчих хэрэгтэй" гэлээ.


tenx-hd
Хуваалцах:70

СЭТГЭГДЭЛ (7)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Тэтгэврийн зээл тэглэхдээ Монголбанк мөнгө хэвлэсэн гэдэг. Нэг ёсондоо эх үүсвэргүй мөнгө. Ногдол ашиг бол эх үүсвэртэй мөнгө л дөө. Хоорондоо ялгаатай шүү. Иргэд яагаад ногдол ашиг авч болохгүй гэж. Ард түмэн туйлдаж байна шүү дээ. Ядаж Апп-ын зээлээ төлж болохгүй юу? Бүх юмны үнэ өссөн байхад иргэдийн орлого л өсөөгүй байна.

  • З
    зочин

    Үнэнг хэлжээ. Тэтгэврийн зээл тэглээд буусан ерөнхийлөгч женкогийн балаг өнөөдрийг хүртэл арилаагүй төсөвт дарамттай хэвээр байгаа дээрээс нь буух гэж байгаа хүрэлсүх е-ч бантан хутгаж попрохоо болих хэрэгтэй. ерөнхий сайд Учрал өөрийн толгойгүй хүн . энэнээс ухаарахыг хүсэх илүүц .

  • Z
    Zochin

    Torin hynii bair suurinaas handsan baina. Zyitei. Eronhiilogch bol torin erh barih deed baiguullaga bish.

  • 0
    0

    Uvsiin hyrgasiin gantumuriin munhzul eruugiin hulgaich narsnii buus

  • Z
    Zochin

    Unen yrilaa , ter tom darga ch bas ooriin tolgoigui. Tegechdee ich bayan tom darga.

  • З
    Зочин

    Толгойгүй хүнээс юу хүсээд бнаа

  • И
    И

    ҮНЭН Л ЯРЬЖ ! ДЭМЖИЖ БАЙНА. ЖЕНКОГИЙН ТЭТГЭВРИЙНХНИЙ ЗЭЭЛ ТЭГЛЭСЭН БАЛАГ ОДОО Ч АРИЛААГҮЙ БНА ГЭЭД САНГИЙН САЙД НЬ ХЭЛЧИХ ЧАДАЛГҮЙ ?