Ногдол ашиг бэлнээр тараавал оноог нь У.Хүрэлсүх, “зовлон”-г нь Н.Учрал үүрнэ

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин 31 сек
154
att.KBhplNXDHiPNkkzPmwuWd2LZ3QRF6pGKbdLHCDOXSdk.webp

Засгийн газар нэг удаагийн хуулиа буцаан татсанаар Оюутолгойн гурван их наядын ногдол ашиг бүхэлдээ Хуримтлалын санд хадгалагдахаар болсон. Иргэд үүнийг 2030 оноос эхлэн боловсрол, эрүүл мэнд, орон сууцны зээлдээ ашиглах учиртай. Гэвч өчигдөр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайд Н.Учралыг Сангийн сайдтай нь дуудан урдаа суулгаж байгаад "Байгалийн баялгийнхаа эхний хишгийг тухай бүрд нь ард иргэдийнхээ дансанд шилжүүлэх нь чухал. Хууль эрх зүйн орчноо бүрдүүлэхэд анхаар" гэж чиглэл өгсөн. Энэ бол хөрөнгө, орлогоо нотлох асуудалтай нүүр тулсан Ерөнхийлөгчийн иргэдээс оноо авах үйлдэл.

Саяхан даа, 10-аад хоногийн өмнө Ерөнхий сайд Н.Учрал чуулганы индэрээс "Иргэдэд бэлэн мөнгө тараавал талхны үнэ 10 мянган төгрөг болно. Жинхэнэ утгаар нь үрэн таран хийнэ. Баялгийн сан тогтвортой байх ёстой" гэж мэдэгдсэн.

Тэгвэл одоо Н.Учрал "том" ахынхаа үгэнд орж, дээрх үгнээсээ буцан, арайхийж олж ирсэн гурван их наядаа үрэн таран хийх үү. Өчигдрийн бичлэгээс харвал, Ерөнхийлөгчийн өмнө үг, дуугүй толгой дохиж суугаа Ерөнхий сайд, Сангийн сайд хоёр Баялгийн сангийн хуулийн өөрчлөлтөө УИХ-д өргөн мэдүүлэх нь бараг л тодорхой болж байна. Арга ч үгүй биз, ЗГ-аа ч 100 хувь өөрийн толгойгоор бүрдүүлж чадаагүй хүн ахынхаа үгэнд орох нь дамжиггүй. Хуулийн өөрчлөлтийг өргөн барьсан ч Ерөнхийлөгчийн хүслийг биелүүлэх эсэхийг УИХ эцэслэнэ. Хэрэв УИХ Ерөнхийлөгчийн талд шийдвэл оноог нь У.Хүрэлсүх, “зовлон”-г нь Н.Учрал эдийн засагт ирэх эрсдэлээр үүрнэ.

Иргэдэд их хэмжээний бэлэн мөнгө тараалаа гэхэд горыг нь хэн үүрэх вэ. Зургаахан сарын дараа буух У.Хүрэлсүх лав тоох ч үгүй. Эдийн засгийн хор хөнөөлийг хамгийн хүчтэй мэдрэх хэсэг бол иргэд. Нэг удаагийн 857 мянган төгрөг авах нь тэр үедээ л сайхан санагдах ч алсдаа талхны үнэ нь жинхэнээсээ 10 мянга давж, мах магнаг болж, өдрийн од болоод буй шатахууны үнэ ч "пуужиндахыг" эдийн засагчид анхааруулж буй.

tenx-hd
Хуваалцах:154

СЭТГЭГДЭЛ (15)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • У
    Уншигч

    МАН -ынхаа МӨХЛИЙГ УЛМАА ОЙРТУУЛЖ БАЙГАА ПОПУУДАД АМЖИЛТ ...

  • З
    Зочин

    Тийм мөнгө байхгүй гээд бгаан биш үү Монгол захирал нь

  • З
    Зочин

    Тараах нь маш зөв тэгэхгүй бол дээд доод дарга гишүүд л идээд дуусгана.Доржханд бүр шүлс нь гоожоод би л идмээр байна гээд үхлээ үхлжэ

  • Д
    даваадорж

    БЭЛНЭЭР тарааж болохгүй. Хүрэлсүх бэлэн мөнгө тараалтын үр нөлөөг ойлгохгүй. ЭРЧИМ хүчний эх үүсвэрт зарцуулж, иргэдээ шөнийн хөнгөлөлтөд хөмруулах хүрээгээ өргөжүүлэх ёстой. 1500 квт ийн хөнгөлөлт яндангүй, цахилгаанаар халаалтаа шийдсэн айлуудад хүндээр тусаж байна шүү. Өнгөрсөн оны хөнгөлөлт 1500, 3000 квт, дээш давсанг 50 хувь гэдэг хувилбар хамгийн зөв шүү.

  • Z
    Zochin

    Иргэдэд тараах нь зөв хуримтлалын санд орлоо гэхэд дээр сууж бгаа шуналын туламнууд яаж ийж байгаал идэх нь ойлгомжтой төсөл хөтөлбөрүүдээ улсын төсөвөөс санхүүжүүлж хийх хэрэгтэй

  • Т
    Төрболд

    Мөнгө тараасан,тараагүй ,барааний үнэ тэнгэрт , иргэдийн орлого газарт навс унаад хэдэн арван жил болж байна.Иргэдээ мөнгөжүүлэхээр инфляцад нөлөөлж бараа бүтээгдэхүүний үнийг хөөрөгдөнө гэж 36 жил ярьж , иргэдийг элгээр нь хэвтүүлж дууслаа. Иргэд нь ажилтай , орлоготой , мөнгөтэй бол улс орон баян байх зарчимын урвуугаар нь явж ,төр нь иргэдээ тонон дээрэмдэж , тэрнийхээ буянаар төр нь баян, иргэд гуйлгачин байх ухуулгаа зогсоовол таарна. Угтаа бол төр бол иргэнийхээ төлөө байх логиктой. Гэтэл ард түмэн нь төрийн төлөө гуйлгачин болтолоо л зүтгэлээ гээд муу , муухай нь наалдахаас , сайн сайхан ,гэрэл гэгээ нь наалдах ёсгүй юм уу?

  • З
    Зочин

    2 тэнэг юм тавилттай жүжиг тоглоод л

  • З
    Зочин

    Хүрэлсүх шаланд унасан рейтинг ээ дээшлүүлэх , өөрийн нь эсрэг жагсаал цуглаан гарч магадгүй гэж өолгоомжлохдоо улсын эрх ашгийг хөсөр хаяж өөрийн өчүүхэн биеэ ихэд өргөмжлөлийг хичээв

  • З
    Зочин

    Ногдол ашиг тараахгүй бол цахилгаан станц барих төслийг санхүүжүүлэх хувьцаа болгож тараавал дараа нь станц цахилгаан дулаанаа зарж ашигтай ажилласан тохиолдолд иргэд хувьцааний ногдол ашиг авч болох юм.

  • 2
    2

    ганц хүн бүгдийг мэддэг болжээ

  • 1
    1

    Nomingiin bayrsaihanii naiz nymdavaa er emgui hogiin hulgaich guilagchin shorongiin horigdoluud

  • З
    Зочин

    У.ХҮРЭЛСҮХ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ШИЙДВЭР ЗӨВ ШҮҮ... ЭДИЙН ЗАСАГТ ТЭР ХЭМЖЭЭГЭЭР ДЭМЖЛЭГ БОЛНО... ЗАСГИЙН АВИЛГАЧИД ӨӨРСДӨӨ ЦУСЛАХ ГЭЭД ӨЛӨНТӨЛГҮЙ ДАЛДРАААРАЙ...

  • Н
    Нб

    Доллараар тараа . Угаасаа доллароор орж ирдэг зүйл .ТӨР өөрөөр доллар олох аргаа байнга олдог байх ёстой заавал ашигт малтмалаар орж ирсэн $ -г хүч түрэн эзэмших ёс байхгүй.

    • Т
      тука

      зөв

  • Ө
    Өх

    Юу үнэн тэр үнэн. Танай сайт ганц удаа ч гэсэн эрүүл мэдээ бичиж. Дандаа Ухралын доодох долоодог