ХУУЛЬ: Ерөнхий сайд сонсох ажиллагаа явуулж, ИТХ-ын тогтоолоор Увс аймгийн Засаг дарга Э.Насанбатыг огцруулах асуудлыг эцэслэнэ

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 2 мин 30 сек
11
887300638_2190151101613867_5220900290167299378_n.webp

Өнгөрсөн шөнө Увс аймгийн ИТХ ээлжит бусаар хуралдаж, "Хуурамч дипломтой" гэх болон тендерийн асуудалд нэр холбогдсон аймгийн Засаг дарга Э.Насанбатыг чөлөөлөв. Түүнийг огцруулах саналыг аймгийн ИТХ дахь АН-ын бүлгээс гаргасан байдаг. Улмаар ИТХ-ын 35 төлөөлөгчийн 23 нь дэмжсэнээр тогтоол батлагдсан юм.

Одоо Ерөнхий сайдад ИТХ-ын тогтоол, шийдвэрийг уламжлах бөгөөд Ерөнхий сайд Н.Учрал сонсох ажиллагаа явуулж, шийдвэрийг хуульд нийцсэн гэж үзвэл чөлөөлж, нийцээгүй гэж үзвэл ИТХ-ын тогтоол хүчингүй болох юм.

ХУУЛЬ: Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль

64 дүгээр зүйл.Засаг даргыг чөлөөлөх, огцруулах, Засаг дарга огцрох

64.1. Аймаг, сум, баг, нийслэл, дүүрэг, хорооны Засаг дарга эрүүл мэндийн байдал, хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар чөлөөлөгдөх хүсэлт гаргасан бол дээд шатны Засаг дарга буюу Ерөнхий сайд түүнийг бүрэн эрхийнх нь хугацаа дуусахаас өмнө үүрэгт ажлаас нь чөлөөлнө.

64.2. Дээд шатны Засаг дарга, Ерөнхий сайд дараах үндэслэлээр доод шатны Засаг даргыг огцруулна:

64.2.1.Засаг дарга гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор нотлогдсон;

64.2.2.хууль тогтоомж удаа дараа, эсхүл ноцтой зөрчсөн;

64.2.3.энэ хуулийн 65.1.1, 65.1.2-т заасан үндэслэлээр Хурал түүнийг огцруулах санал гаргасан;

64.2.4.Засаг дарга өөрөө огцрох хүсэлтээ гаргасан;

64.2.5.энэ хуулийн 65.1.3-т заасан үндэслэлээр.

64.3. Дээд шатны Засаг дарга, Ерөнхий сайд энэ хуулийн 64.2-т заасан тохиолдолд зохих шатны Хурлын санал, эсхүл өөрийн санаачилгаар огцруулах шийдвэр гаргана. Энэ шийдвэрээ тухайн Хуралд нэн даруй мэдэгдэх бөгөөд Хурал 15 хоногийн дотор Засаг даргад шинээр нэр дэвшүүлнэ.

64.4. Дээд шатны Засаг дарга, Ерөнхий сайд энэ хуулийн 64.2.3-т заасныг баримтлан гаргасан тухайн Хурлын саналын дагуу Засаг даргыг огцруулах шийдвэрийг 14 хоногийн дотор гаргана. Хэрэв тухайн саналыг хүлээж аваагүй бол Хурал Засаг даргыг огцруулах саналыг нэг жилийн хугацаанд дахин тавихгүй.

64.5. Засаг даргыг хугацаанаас нь өмнө чөлөөлсөн, огцруулсан бол Засаг даргыг шинээр томилох хүртэлх хугацаанд түүний бүрэн эрхийг Засаг даргын орлогч хэрэгжүүлж хариуцлагыг бүрэн хүлээнэ.

65 дугаар зүйл.Бүх шатны Засаг даргад хариуцлага тооцох

65.1.Засаг даргад дараах үндэслэлээр хариуцлага тооцно:

65.1.1.Хурлын шийдвэрийг хангалтгүй биелүүлсэн гэж тухайн Хурал дүгнэсэн;

65.1.2.нутаг дэвсгэрийнхээ эдийн засаг, нийгмийн хүн амын амьдралын асуудалтай холбогдох хуулиар хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн гэж тухайн Хурал дүгнэсэн;

65.1.3.хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэр болон Ерөнхий сайд, дээд шатны Засаг даргын өгсөн үүрэг даалгаврыг хангалтгүй биелүүлсэн гэж дээд шатны Засаг дарга, Ерөнхий сайд үзсэн.

65.2.Энэ хуулийн 65.1.1, 65.1.2-т заасан үндэслэл бий болсон гэж Хурлын төлөөлөгчдийн гуравны нэгээс доошгүй нь үзэж гарын үсэг зурсан бол Хурал 15 хоногийн дотор хуралдаанаараа хэлэлцэж, Засаг даргыг огцруулах, эсхүл түүнд сахилгын шийтгэл ногдуулах асуудлыг дээд шатны Засаг дарга, Ерөнхий сайдад нийт төлөөлөгчдийн олонхын саналаар тавьж шийдвэрлүүлнэ.

65.3.Ерөнхий сайд, дээд шатны Засаг дарга доод шатны Засаг даргад энэ хуулийн 65.1-д заасныг үндэслэн тухайн шатны Хурлын санал, эсхүл өөрийн санаачилгаар дараах сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулна:

65.3.1.сануулах;

65.3.2.үндсэн цалинг 20 хүртэлх хувиар гурван сар хүртэлх хугацаагаар хасах.

65.4.Энэхүү хуулийн 65.3-т заасны дагуу ногдуулсан хариуцлагыг шат дараалан хэрэглэнэ.

tenx-hd
Хуваалцах:11

СЭТГЭГДЭЛ (1)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • И
    иргэн

    хэлсэн үг хийсэн хийсэн үйлдэл чинь зөрж ажиллаа хийж чадахгүй байгаа та нар ажиллаа өгөөд зайлцгаа. дотоодын цэрэгт үйлдэгдсэн гэмт хэргийг хуулийн байгууллага шалгаад гэмт бурууг тогтоон буруутай хүнд хариуцлаг тооцон шийдвэрэлсэн шүүхийн тогтоол гарсан байдаг. гэтэл уг асуудалд албаны шалгалт хийсэн хууль зүйн дэд сайдаар ахлуулсан ажлын хэсэг цэргийн алба хаагчийн аюулгүй байдалыг хангах үүрэг хүлээн тоимлогдсон даргад ажлын хариуцлага тооцон чөлөөлж чадахгүй байгаа та нөхөд ажиллаа өгөөд зайлаач. хууль зүйн дэд сайд бол дотоодын цэрэгт гэмт хэрэг гарсан асуудалд албаны шалгалт хийсэн ажлын хэсэгт байсан хүмүүс асуудлыг нуун дарж өнгөрөөх асуудал гаргаж эс үйлдэлээр хамсаатан болсон байна. хууль зүйн дэд сайдаас шударга ёс энэ үү гэж асууж байгаа нь зөв. аюулгүй байдалыг хангах штабын даргад ажлын хариуцлага тооцон чөлөөлж чадаагүй байгаа.дотоодын цэрэгт аюулгүй байдалыг хангах үрэг хүлээсэн дотоодын цэргийн штабын дарга гэмт хэрэг удаа дараа гаргуулсан асуудалд албаны шалгалт хийсэн асуудлыг нуун дарж яваа дэд сайд болон ажлын хариуцлага алдсан дотоодын цэргийн штабын дарга нарыг хууль зүйн сайд Тэмүүлэн хоног алдалгүй зайлуулж хариуцлага тооцох ёстой. ажлын хариуцлага тооцож чадахгүй бол байгаа хууль зүйн сайдад хариуцлага тооцон зайлуулах ёстой. ажлын хариуцлаг алдсан албан тушаалтандаа хариуцлага тооцон чөлөөлж чадахгүй байгаа та нар бүгд зайлцгаа. зөрчил гаргуулсан байна гээд ажиллаас .нь чөлөөлж байсан хууль зүйн сайд байхад удаа дараалан гэмт хэрэг гаргуулсан байхад генерал цол олгодог нь шударга ёс юм ??? зайлцгаа наад генераль цолоо хураалгах саналаа өргөн мэдүүлэж гэмт хэрэг удаа дараалан гаргуулсан дотоодын цэргийн штабын даргадаа хариуцлага тооцон ажиллаас чөлөөлж, удаа дараалан гэмт хэрэг гаргасан асуудалд албаны шалгалт хийсэн асуудлыг нуун дарагдуулан эс үйлдэлээр хууль бус үйлдэл хийсэн хууль зүйн дэд сайдад хариуцлага тооц. хууль зүйн яам шударга ёсыг үлгэрлэх ёстой түүнийг нэр хүндийг унагааж байгаа та бүгд ажиллаа өгч зайлцгаа.